| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00374/и |
| Дугаар | 320/ШШ2025/00470 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******** сумын *** дугаар багт оршин суух, ******** дугаар регистртэй, ******** овогт Н-О-ын Б**н ,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/00374/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б**н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б**н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: а. Миний бие Н.Б**н нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1970 онд айлын ганц хүү болон мэндэлсэн бөгөөд Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж, 10 дугаар ангийг 1988 төгсөж, 1988 оныхоо 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 сард халагдаж ирж байсан юм.
Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар, Бадрал ХК-д 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар ажиллаж байсан. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газарт 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд ус түгээгчээр ажиллаж байсан билээ..
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажилд томилсон, чөлөөлсөн тушаалд миний эрхэлж байсан ажлыг зөрүүтэй бичсэн, цалин хөлсний баримт бүрэн олдохгүй байгаа зэргээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Н.Б**н миний Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар, Бадрал ХК-д 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газарт 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд ус түгээгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
б. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал хувьцаат компанид 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд мужаанаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газарт 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд ус түгээгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулж байна гэв.
2. Нэхэмжлэгчээс: ******** овогт Н-О-ын Б**н ы иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дахь тал),
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/61 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 4 дэх тал),
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1992-1994 онуудад мужаан, ус түгээгчээр ажиллаж байсан Н***-**р овогтой Б**н ы хөдөлмөрийн хөлсний лавлагаа (хавтаст хэргийн 5-10 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаартай “хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал (хавтаст хэргийн 11 дэх тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал ХК компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” захирамж (хавтаст хэргийн 16 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын 1995 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай “Ажлаас чөлөөлөх комисс томилох тухай” захирамж (хавтаст хэргийн 17 дахь тал),
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 18 дахь тал),
Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан талаар хүсэлт (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг нотлох баримт гаргаж өгсөн.
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал (хавтаст хэргийн 30 дахь тал), Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал (хавтаст хэргийн 31 дэх тал), Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 32-33 дахь тал), Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал ХК компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 34-35 дахь тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Б**н ы ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №308 (хавтаст хэргийн 37 дахь тал), хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 38 дахь тал), ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 39 дэх тал), Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийн 184 дугаартай баримт (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Х***р, А.Г***ц нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 46-47, 54-55 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Н.Б**н нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Н.Б**н нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1992-1994 онуудад мужаан, ус түгээгчээр ажиллаж байсан Н**м-О***р овогтой Б**н ы хөдөлмөрийн хөлсний 70 дугаар дансны 1992 оны 4, 5 дугаар сарууд, 1993 оны 1, 2 дугаар сарууд, 1994 оны 10, 11, 12 дугаар саруудад цалин бичигдсэн лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт (хавтаст хэргийн 5-10 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаартай ...ажилчнаар ... Н.Б**н нарыг 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тус тус томилон ажиллуулсугай ... гэх бичилттэй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал (хавтаст хэргийн 30 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, тус тушаалын ...8. Н.Б**н ... гэх бичилттэй хавсралт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал ХК компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дугаартай ажилд томилох тухай ... нэр бүхий хүмүүсийг хавсралтад заагдсан ажилд 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс тус тус томилон ажиллуулсугай ... гэх бичилттэй тушаал, тус тушаалын ...75. Н.Б**н ... гэх бичилттэй хавсралт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай ...чанарын бригадын ажилчин Н.Б**н ... нарыг тус тус үүрэгт ажлаас нь 1991 оны 2 дугаар сарын 1-ны өдрөөс чөлөөлж УУЛ хоршоололын мэдэлд шилжүүлсүгэй ... гэх бичилттэй тушаал (хавтаст хэргийн 31 дэх тал),
ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №308, 4. РД: ******** , 5. Овог: Н**м-О**р, 6. Нэр: Б**н , 14. Ажилладаг байгууллага: Бадрал нэгдэл, ажилд орсон он: 1991, цех, тасаг, бригад: Уул хоршоолол, эрхэлдэг ажил: мужаан, эрхэлж эхэлсэн он: 1991 ... гэх баримт (хавтаст хэргийн 37 дахь тал),
гэрч Г.Х***рын өгсөн: “...Н.Б**н нь 1988 оны хавар 10 дугаар анги төгссөн байх гэж бодож байна. Н.Б**н нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1991 оноос 1993 он гартал мужаанаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
гэрч А.Г***цын өгсөн: “...1990 оноос Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд мужаанаар 1993 он хүртэл ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо.
Нэхэмжлэгч Н.Б**н шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Н.Б**н өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Н.Б**н ы Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаартай захирамж (хавтаст хэргийн 16 дахь тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын 1995 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай захирамж (хавтаст хэргийн 17 дахь тал), хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 38 дахь тал), ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 39 дэх тал) зэрэг баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна.
6. Н.Б**н ы тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажилд томилсон, чөлөөлсөн тушаалд миний эрхэлж байсан ажлыг зөрүүтэй бичсэн, цалин хөлсний баримт бүрэн олдохгүй байгаа гэх тайлбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11/251 дугаартай Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1990-1992 оны тушаал, Бадрал ХК-ийн 1992-1993 оны тушаал шүүж үзэхэд Н.Б**н ыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 1990 оны 54, 1991 оны 10, 74, Бадрал ХК-ийн 1992 оны 01 дүгээр тушаалуудыг хуулбарлан хавсарган хүргүүлэв гэх албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 29 дэх тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 18 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******** овогт Н-О-ын Б**н /******** /-ны Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН