| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00372/и |
| Дугаар | 320/ШШ2025/00494 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 320/ШШ2025/00494
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, ** дугаар хороо, ****, *** давхарт байрлах ** банк хувьцаат компани /хаалттай/-ийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын ** дүгээр багт оршин суух, ** дугаар регистртэй, ***** овогт Н******нгийн М**вт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6000189419 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 21,966.442 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,339,961.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 40,228.32 төгрөг, 6000198506 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 295,121.6 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 29,249.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,909.13 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 24,692,922.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/00372/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ** банк хувьцаат компани /хаалттай/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З**м шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000189419 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 21,966.442 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,339,961.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 40,228.32 төгрөг, 6000198506 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 295,121.6 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 29,249.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,909.13 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 24,692,922.37 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Хариуцагч Н.М***вын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б***д шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Мягмаржав нь дараах байдлаар зээлийн гэрээний үүрэгт 24,692,922.37 төгрөгийг 14 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
2. 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
3. 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
4. 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
5. 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
6. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
7. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
8. 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
9. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
10. 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
11. 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
12. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
13. 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
14. 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.51 төгрөгөөр нийт 14 сарын хугацаанд бүхэлд нь төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 44 дэх тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ** банк хувьцаат компани /хаалттай/ нь хариуцагч Н.М***т холбогдуулан 6000189419 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 21,966.442 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,339,961.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 40,228.32 төгрөг, 6000198506 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 295,121.6 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 29,249.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,909.13 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 24,692,922.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Мя**вын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ба****лд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Хариуцагч Н.М****в нь дараах байдлаар зээлийн гэрээний үүрэгт 24,692,922.37 төгрөгийг 14 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
2. 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
3. 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
4. 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
5. 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
6. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
7. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
8. 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
9. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
10. 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
11. 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
12. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
13. 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.14 төгрөг,
14. 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,763,780.51 төгрөгөөр нийт 14 сарын хугацаанд бүхэлд нь төлж барагдуулна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,415 (хоёр зуун наян нэгэн мянга дөрвөн зуун арван тав) төгрөгийн тал хувь болох 140,707.5 (нэг зуун дөчин мянга долоон зуун долоо) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.М****ваас 140,707.5 (нэг зуун дөчин мянга долоон зуун долоо) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ** банк хувьцаат компани /хаалттай/-ийн нэхэмжилсэн 6000189419 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 21,966.442 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,339,961.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 40,228.32 төгрөг, 6000198506 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 295,121.6 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 29,249.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,909.13 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 24,692,922.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.М***в төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,415 (хоёр зуун наян нэгэн мянга дөрвөн зуун арван тав) төгрөгийн тал хувь болох 140,707.5 (нэг зуун дөчин мянга долоон зуун долоо) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.М***ваас 140,707.5 (нэг зуун дөчин мянга долоон зуун долоо) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *** банк хувьцаат компани /хаалттай/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН