Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/93

 

 

 

 

 

 

 

 

 

 2023        12          20                                               2023/ДШМ/93

 

                                                           

Б.”“““““““““т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч Б.”“““““““““,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа,           

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.”“““““““““/цахимаар/,     

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/393 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.”“““““““““, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.”“““““““““т холбогдох эрүүгийн 2234000000468 дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.......................................

2. Шүүгдэгч Төмөрч овгийн Бямбацэрэнгийн ““““““““““ нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг “““““““““““” ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийн уулын сургагч багшаар ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “““““““““““” гэх газарт “““““““““““” ХХК-ийн уурхайн дээд карьерын техникийн нөхөн сэргээлт хийгдэж байсан талбайд шороонд шигдэж суусан ““““““““““УР улсын дугаартай Кат-8546 маркийн шар өнгийн дугуйт бульдозерыг ““““““““““УН улсын дугаартай Кат-374 маркийн экскаватороор зам засуулан, суусан шорооноос татан гаргах ажлыг зохион байгуулахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 12 дах заалт, “““““““““““” ХХК-ийн ААЗ-016 УАХ тоот “Суусан ба унасан тоног төхөөрөмжийг татах, татан гаргах аюулгүй ажиллагааны зааварчилга”-ны Аюулгүй ажиллагааны заавар хэсгийн 1, 2 дах заалтуудад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас экскаваторын оператор Ж.”“““““““““ын амь насыг хохироосон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.”“““““““““ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Төмөрч ““““““““““ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”“““““““““т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.”“““““““““т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн 2134004310159 дугаартай хэрэгт хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.”“““““““““ нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оюун-Эрдэнийн 60 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хохирол нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Б.”“““““““““ нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.”“““““““““ миний бие нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүх хурлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 1 жил 6 сарын хорих ялаар  шийтгүүлэн цагдан хоригдож байна. Уг хэрэг нь миний санамсар, болгоомжгүй үйлдлээс болж үйлдвэрлэлийн осол болон хүний амь нас эрсэдсэнд маш их гэмшиж, гэм буруугаа ойлгож байгаа. Миний бие нь урьд өмнө нь хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байгаагүй. Намайг яллаж байгаа зүйл ангид 1-5 жил хорих ялаас гадна 1-5 жил зорчих эрхийн хязгаарлалт гэсэн шийтгэл байдаг юм байна. Иймд надад оноосон хорих шийтгэлийг зорчих эрхийн хязгаарлалт болгож өөрчилж шийтгэж өгнө үү. Шалтгаан нь миний бие эхнэр 4 хүүхдийн хамт ам бүл зургуулаа амьдардаг. Хүүхдүүд маань бага насны 12,10, 3, 1 настай. Эхнэр маань бага хүүхдээ харан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэртээ байдаг. Манайх сар бүрийн 2-нд банк бусын санхүүгийн байгууллагад 290,000 төгрөг сар бүрийн 13-нд цалингийн зээл 1,000,000 төгрөг, сар бүрийн 20-нд байрны түрээс 650,000 төгрөг төлдөг.Бусад зардал /тог, дулаан, ус, хоол, хүнс/ зэрэг зардлууд гардаг. Уг зардлуудыг миний бие хөдөлмөр эрхлэн төлдөг. Мөн миний зүрх хэм алддаг, зүрх томролттой гэсэн оноштой 5 жил эмчилгээ хийлгэж эмчийн хяналтад байдаг. Сүүлд 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дархан хотод Улсын 3 дугаар эмнэлгийн зүрхний эмч нар ирж үзлэг хийхэд нь үзүүлэхэд “Зүрх чинь 2, 3 цохилоод хэм алдаж байна эрсдэлтэй байна. 24 цагийн бичлэг, ачаалалттай бичлэгтэй хийлгээд яаралтай 3 дугаар эмнэлгийн хэм судлалын тасагт ирж үзүүлээрэй гэсэнд үзүүлж амжихгүй шүүх хуралд орон хорих ялаар шийтгүүлсэн. Мөн манай эхнэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оюун-Эрдэнэд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг өгсөн байна лээ. Цаашид хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн охинд чадах чинээгээрээ туслах болно. Иймд дээрх шалтгаануудыг минь харгалзан үзэж ажил хөдөлмөр эрхлэн ар гэрээ тэжээж, өр зээлээ төлөн эрүүл мэнддээ анхаарч эмчилгээ хийлгэх боломж олгон хорих шийтгэлийг маань зорчих эрхийн хязгаарлалт болгон өөрчилж, уг гомдлыг маань харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Өмгөөлөгч болон Б.”“““““““““ын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.”“““““““““ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж 01 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болохоор хуульчилж өгсөн. Б.”“““““““““ын тухайд эхнэр, 1, 3, 9, 12 насны 4 хүүхдийн хамт Дархан- Уул аймагт амьдардаг. Иймд түүний амьдралын хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн төлөөлөгч  Б.”“““““““““ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хариуцагч байгууллагын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 30 гаруй сая төгрөг өгсөн. Хэрэг учрал гарах болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.”“““““““““т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.”“““““““““, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарын гаргасан давж заалдах шатны гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Шүүгдэгч Б.”“““““““““ нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг "““““““““““" ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийн уулын сургагч багшаар ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "““““““““““" гэх газарт "““““““““““" ХХК-ийн уурхайн дээд карьерын техникийн нөхөн сэргээлт хийгдэж байсан талбайн шороонд шигдэж суусан ““““““““““УР улсын дугаартай Кат-854G маркийн шар өнгийн дугуйт бульдозерыг ““““““““““УН улсын дугаартай Кат-374 маркийн экскаватороор зам засуулан, суусан шорооноос татан гаргах ажлыг зохион байгуулахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 12 дахь заалт, ““““““““““ ХХК-ийн АА3-016 УАХ тоот "Суусан ба унасан тоног төхөөрөмжийг татах, татан гаргах аюулгүй ажиллагааны зааварчилга"-ны Аюулгүй ажиллагааны заавар хэсгийн 1, 2 дахь заалтуудад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас экскаваторын оператор Ж.”“““““““““ын амь насыг хохироосон гэмт хэргийн үйл баримт нь эрүүгийн 2134004310159 дугаартай хэрэгт авагдсан 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оюун-Эрдэнийн “Манай аав ...2021 оны 11-р сарын 20-ны өдөр ажил руугаа явсан. ...Хамгийн сүүлд 2021 оны 11-р сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод амарч байхад нь утсаар ярьсан тэрнээс хойш дахин яриагүй. 2021 оны 11-р сарын 27-ны орой 23 цагийн орчим хамтран амьдрагчийнх нь хүүхдээс аав Ж.”“““““““““ыг ажил дээрээ осолд орж нас барсан талаар мэдсэн. ...Аав Ж.”“““““““““ын ажил явдлын үеэр “““““““““““” ХХК-аас бэлэн 3 сая төгрөг, оршуулгын үйлчилгээний 6 сая төгрөг, цайллаганы рестораны 2 сая гаран төгрөг төлсөн ба амь насны даатгалын 10 сая төгрөг миний дансанд орж ирсэн. Өөр мөнгө төлөгдөөгүй. Би төрсөн аавыгаа үйлдвэрлэлийн ослоор алдсандаа гомдолтой байна. 36 сарын цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж бусад тэтгэмжийн гаргуулж авмаар байна. Сэтгэл санаа хохиролтой байна.” /1хх-н 27-28, 29/ гэх, 

Гэрч Б.Баяртын “Би “““““““““““” ХХК-нд дадлагажуулагч оператор ажилтай. 2021 оны 11-р сарын 27-ны ... 12 цаг 20 минутын орчим ... дунд отвол дээр дугуйт бульдозер түрж байсан сул шороондоо дугуй нь шигдээд суусан. ...Тэгсэн экскаваторыг уулын сургагч ““““““““““ бульдозерын зүүн талаар нь зэрэгцээд ор гэхэд экскаватор бульдозерын зүүн талаар нь зэрэгцэж орж зогсоод шанагаа дээш нь өргөснөө буцаад ухарсан ба ...экскаватор баруун тал руугаа жоохон хазайхад экскаваторын оператор ““““““““““ шанагаа дахин дээш өргөөд бульдозерын дээгүүр нь хазайсан тал руугаа давуултал экскаватор баруун тал руугаа онхолдож унасан. ...буугаад хойд талаар нь тойроод очиход ““““““““““ гэж хүн шил, суудал хоёртоо хавчуулагдсан ёо ёо гэж байсан. ...Яагаад шанагаа өргөөд ухраад ухсан шорооныхоо ирмэг дээр очиж зогссоныг нь мэдэхгүй байна. Ухрах үед нь уулын сургагч ““““““““““ станцаар Е84 зогсож бай гэж хэлж байсан...” /1хх-н 40-41/ гэх,

Гэрч Н.Гэндэнжамцын “Би ...2021 оны 11-р сарын 27-ны ...12 цаг болж байхад очоод овоол шороог ...түрээд ...тэгшлээд явж байхад уулын сургагч ““““““““““ намайг больё больё буцаад гар гээд станцаар хэлэхээр нь буцаж ухраад 5-6 орчим метр явж байхад бульдозерын урд 2 дугуй сул шороонд шигдээд суусан... Тэр үед уулын сургагч ““““““““““ ...станцаар диспетчерт дугуйт бульдозер шороонд шигдэж суусан талаар хэлж ...”“““““““““ гэж оператортай Кат-374 маркийн экскаваторыг дуудаж авчраад миний бульдозерын хойшоо ухарч гарах замыг нээх гүн биш 40 орчим см ухаж тэгшилж засуулсан ба ...Кат-374 маркийн экскаватор миний бульдозерын зүүн талаар хойшоо ухраад бөгсөн хэсэгт хажууд ирж зогсоод шанагаа дээш нь өргөөд ...бульдозерын кабин дээгүүр давангуут Кат-374 маркийн экскаватор баруун тал руугаа онхолдсон... Тэгээд ...үндсэн рамыг нь домкратаар хөшиж өргөж байгаад талийгаач ““““““““““ыг гаргаж авсан. Кабинаас гаргах гэж ноцолдож байхад уурхайн дарга, уулын дарга, эмч гэх мэт уурхайн хүмүүс ирсэн байсан ба ...Кат-374 маркийн экскаваторын оператор Ж.”“““““““““ гэж хүн яагаад шанагаа өргөөд ухраад ухсан шорооныхоо ирмэг дээр очиж зогссоныг нь мэдэхгүй байна. Ухрах үед нь уулын сургагч ““““““““““ станцаар Е84 яах гэж байгаа юм зогсож бай гэж хэлж байсан...” /1хх-н 44-47/ гэх,

Гэрч З.Бямбацогтын "...Карьерын дээд отвол дээр ачааны Дамп техникийн тэвшний шороо маажиж унагах ажил үүрэг гүйцэтгэж байсан экскаваторын оператор Ж.”“““““““““ нь дунд отвол дээр очиж шороонд шигдэж суусан дугуйт бульдозерыг гаргах ажилд оролцож болох бөгөөд тэгэхдээ ...уулын сургагч ““““““““““ нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан, уулын мастер, дотоод хяналт шалгалт, механикууд зэргийг цуглуулж аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ хийж зөвлөлдсөний үндсэн дээр техник дуудаж авчирч тухайн дугуйт бульдозерыг татан гаргах ажлыг зохион байгуулах байсан. ...намайг очиход дугуйт бульдозер дөнгөж түрээд орж байсан би боль гэдэг үүрэг өгсөн тэгсэн ““““““““““ цаашаа Гэндэнжамцад боль гэж байна шүү буцаад гараарай гэж хэлж байсан.” /1хх-н 49-50/ гэх,

Гэрч А.Эрдэнэ-Очирын "...Уулын сургагч ““““““““““ гэж хүн тухайн бульдозер шороонд суусан талаар уулын мастер, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, уулын дарга, уулын сургагч, механик, инженерүүд нарт мэдэгдэж цуглуулж байлцуулан эрсдэлээ тооцон аюулгүй байдлаа хангаж яаж гаргахаа хэлэлцэж ярилцаж байж гаргах ба тухайн үед бол уулын сургагч ““““““““““ ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр дээрх хүмүүсийг хүлээгээд цуглаад ярилцаж зөвшилцөөгүйн үндсэн дээр бульдозерыг татан гаргах ажлыг гүйцэтгэсэн байсан..... Хийх ажлын нарядыг өөрчилж өөр ажилд томилж ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд уулын мастер шинээр хийлгэж байгаа ажлын давтан наряд, зааварчилгааг өгч ажиллуулдаг юм..." /1хх-ийн 52-53/ гэх,

Гэрч Б.Буян-Оршихын “...2021 оны 11-р сарын 27-ны ...12 цаг 30 минутын орчим уурхайн карерьд ...очиход дугуйт бульдозерыг экскаватор мөргөж онхолдсон улмаар экскаваторын оператор Ж.”“““““““““ гэж хүн кабин дотроо толгой хэсэг нь хавчуулагдсан байдалтай уурхайн ажилчид гаргах гээд ноцолдож байсан ба үзлэг хийхэд толгой нь 8-ын тоо хэлбэртэй болж 2 талаасаа шахагдсан байсан. Мөн нүүр хэсэг нь 2 талаасаа техникийн их бие төмөрт хавчуулагдсан, баруун чих нь дотогш чихэгдсэн, хамар, ам, чихнээс цус урсаж гарсан амьсгал бүдэг суль, захын буюу шууны артерь, гүрээний артерьт тэмтрэлт хийхэд цохилт маш сул байсан ба ...”“““““““““ гэж хүнд цус тогтоох тариа, амин эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжих тариа хийсэн. ...13 цаг 14 минутад эмнэлэг дээр очоод эмчилгээ үргэлжлүүлэн хийсэн ба ...амин үзүүлэлтийг шалгахад амьсгал зогссон, зүрхний оройд чагналт хийхэд зүрхний цохилт мэдэгдэхгүй сатурац унасан байхаар нь нөгөө эмчийн хамтаар амьсгал зүрх судасны үйл ажиллагааг дэмжихээр зүрхэнд иллэг хийж амьсгал өгдөг амбугаар гуурсыг нь цагаан мөгөөрсөн хоолойд байрлуулж амьсгал өгсөн. Тэгсэн боловч зүрх судасны үйл ажиллагаа сэргээгүй, амьсгал болон зүрх нь зогссон байсан тул 13 цаг 34 минутад эмчилгээг зогсоосон.” /1хх-н 55/ гэх,

Гэрч Д.Өнөболдын “...Е-84 парк дугаартай экскаваторын оператор ““““““““““ыг дээд отвол дээр очоод дампны тэвшний наалдаж үлдсэн шороог экскаваторын шанагаараа маажиж цэвэрлэж ажил гэдэг нарядыг амаар өгөөд экскаваторын аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөж ажиллаарай гэдэг зааварчилгааг мөн амаараа станцаар ...өөрт нь өгсөн. ...Тэгсэн дунд отвол дээр шороонд суусан дугуйт бульдозерыг шорооноос гаргахаар очсон ажиллаж байгаад онхолдсон байна. Надад ...Е-84 парк дугаартай экскаваторыг авчруулж ажиллуулах талаар уулын мастерын ...мэдэгдэж Е-84 парк дугаартай экскаваторыг юм уу өөр тухайн ажилд ямар техник хэрэгтэй байгаа талаар хэлж би тухайн техникийг нь тухайн шороонд суусан дугуйт бульдозерыг гаргах ажилд оролцуулдаг юм. Тэрнээс уулын мастер дугуйт бульдозерыг суусан шорооноос нь гаргах ажилд оролцох шаардлага байхгүй юм. Тухайн үед Е-84 парк дугаартай экскаваторыг дугуйт бульдозерыг суусан шавар шорооноос гаргах ажилд ажиллуулах талаар ямар ч хүн хэлж зөвшөөрөл аваагүй." /1хх-ийн 58-59/ гэх,

            Гэрч Л.Баясгаланбаатарын “...Дугуйт бульдозерыг суусан шавар, шорооноос нь гаргах ажилд экскаватор ажиллуулах хэрэгтэй байна гэж ...уулын сургагч ““““““““““ мэдэгдэж улмаар дээд отвол дээр ажиллаж байсан Е-84 парк дугаартай экскаватор юм уу өөр шаардагдах техникүүдийн оператор нарт нь уулын мастер хийх ажлын шилжих нарядыг өгч явуулдаг бөгөөд тухайн ажилд нь тохирсон аюулгүй ажиллагааны давтан зааварчилгааг нь тухайн газар дээр нь байгаа хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, уулын сургагч, ахлах механик зэрэг ажилтнууд зөвлөлдөөд аюулгүй ажиллагааны дүн шинжилгээг гаргаж тэрний дагуу хийж байгаа ажлын давтан зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан өгдөг юм." /1хх-н 61-62/ гэх,

            Гэрч Б.Адъяажавын "...Уулын сургагч ““““““““““ тухайн үед дугуйт бульдозер шавар шороонд суусан талаар диспетчерт мэдэгдээд улмаар хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, уулын сургагч, ахлах механик, дотоод хяналт зэрэг албан тушаалтнуудыг дуудаж, аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ямар техникээр, яаж шавар шорооноос татаж гаргах талаар шийдэж гаргах байсан. Тэгсэн өөрөө бие дааж шийдвэр гарган Е-84 парк дугаартай Кат-374 маркийн экскаваторыг авчирч ажиллуулж байснаас уг осол гарсан гэж бодож байна. Кат-374 маркийн экскаватор унаж онхолдсон нь оператор Ж.”“““““““““ын техник ашиглалт, орон зай талбайгаа мэдрэх байдлаа зөрчиж ажилласнаас болсон гэж үзэж байна." /1хх-н 64-65/ гэх,

            Гэрч Ч.Гоёчимэгийн "...Тухайн өдөр би станц дээр сууж станцаар яригдаж байгаа нэвтрүүлгийг сонсож дуудлагыг хүлээн авч хүлээн авсан дуудлагаа бүртгэлийн дэвтэр дээрээ бүртгэж ажилладаг ба хамт гардаг диспетчер Минжиймаа хамт станц сонсож байсан. ...дугуйт бульдозер ““““““““““ уурхайн дээд карьерын отвоол дээр шавар шороонд цөмөрч суусан талаар уулын сургагч ““““““““““ станцаар хэлж мэдэгдсэн зүйл байхгүй. Тэрнээс станцаар хүлээж аваад холбогдох хүмүүст нь дамжуулж хэлж мэдэгдэх чухал дуудлага байгаа юм." /1хх-н 67-68/ гэх,

            Гэрч Б.Гантулгын “Тухайн үед ...уулын сургагч ““““““““““ нь дугуйт бульдозерыг суусан шавар, шорооноос нь гаргах ажилд тухайн Кат-374 маркийн экскаваторыг шилжүүлж авчирч болно. Тэгэхдээ гаргах ажиллагааг эхлэхгүй, шороог ухуулахгүй, татаж чангаах ажиллагааг хийхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, дотоод хяналт, тухайн техникийг хариуцсан техникийн албаны механикд мэдэгдээд тухайн хүмүүс нь цуглаж зөвлөлдөөд тухайн үеийн нөхцөл байдлыг дүгнээд техникийг эвдрэл гэмтэл, аваар осолгүй татаж гаргах үүднээс аюулгүй ажиллагааны дүн шинжилгээг гаргаж тэрний дагуу хийгдэх ажлын дараалал гарган уулын сургагч нь тухайн цөмөрсөн, суусан техникийг гаргах ажлыг зохион байгуулж ажилладаг юм. Тухайн үед уулын сургагч ““““““““““ дээрх хүмүүсийг цуглуулж дээрх ажиллагааг хийлгүй Кат-374 маркийн экскаваторыг шилжүүлэн ажиллуулж байсан нь буруу юм..." /1хх-н 70-71/ гэх,

            Гэрч Э.Баярхүүгийн "...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 07 цаг 10 минутад манай механикууд ажилд гарах техникүүдэд үзлэг шалгалт хийсэн ба тэгэхэд уг Е-84 парк дугаартай Кат-374 маркийн экскаваторт үзлэг шалгалт хийсэн. Тэгэхэд эвдрэл гэмтэлтэй зүйл тогтоогдоогүй, бүрэн бүтэн байдал нь хэвийн байсан. Манай хэсгээс өглөө, өдөр, орой хариуцсан техникүүддээ үзлэг шалгалт хийж эвдрэл, доголдолтой зүйл байвал засвар үйлчилгээ хийдэг." /1хх-н 76-77/ гэх,

            Гэрч Б.Насанжаргалын "...Дугуйт бульдозерыг суусан шавар, шорооноос нь гаргах ажилд тухайн Кат-374 маркийн экскаваторыг шилжүүлж ажиллуулах ажлыг уулын хэсэг хариуцдаг юм. ...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 06 цагаас хойш манай механикууд ажилд гарах техникүүдэд үзлэг шалгалт хийсэн ба тэгэхэд уг Е- 84 парк дугаартай Кат-374 маркийн экскаваторт үзлэг шалгалт хийсэн. Тэгэхэд эвдрэл гэмтэлтэй зүйл тогтоогдоогүй, бүрэн бүтэн байдал нь хэвийн байсан..." /1хх-н 79-80/ гэх,

Гэрч Л.Мөнгөнсүхийн “...Би ““““““““““ ХХК-нд уулын сургагч ажилтай ба 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр оффис дээр сургалт бэлтгэх ажилтай байж байхад өдөр 12 цагийн орчим уулын сургагч ““““““““““ над руу утсаар яриад ““““““““““ уурхайн дээд отвол дээр бульдозер шороонд суучихлаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Эрдэнэ-Очирт хэлээд хамт хүрээд ирээч гэж хэлсэн. ...Тэрнээс экскаватор ажиллуулах талаар юм хэлж ярьж байгаагүй. ...Шавар шороонд шигдэж суусан бульдозерыг татан гаргах ажилд экскаваторыг шилжүүлэн ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд уулын мастер зэрэг холбогдох хүмүүсийн зөвшөөрлөөр шилжүүлдэг юм." /1хх-н 82-83/ гэх,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Батсайханы “Талийгаач Ж.”“““““““““ын ажил явдлын үеэр "““““““““““" ХХК-иас ар гэрт нь бэлэн 3 сая төгрөг, оршуулгын үйлчилгээний 6 сая төгрөг, цайллагын рестораны 2 сая гаран төгрөгийг төлсөн ба амь насны даатгалын 10 сая төгрөгийг талийгаачийн охин Ш.Оюун-Эрдэнэ гэж хүний данс руу нь шилжүүлж өгсөн. Мөн талийгаач Ж.”“““““““““ын задлан шинжилгээ, цогцос тээвэрлэх, ажил явдалд оролцох, нааш цааш явсан гээд компанийн зүгээс 3 орчим сая төгрөг зарцуулсан бөгөөд амь насны даатгалын нийт 20 сая төгрөгийн эхний 10 сая төгрөгийг нь өгсөн. Үлдсэн 10 сая төгрөг нь хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа нь хохирогч талд төлөгдөх юм. "““““““““““" ХХК-ийн зүгээс талийгаач Ж.”“““““““““ын ажиллах байх үеийн хөлс, оршуулгын зардал, нийгмийн даатгалын тэтгэмж зэрэг төлбөр мөнгөнүүдийг бүгдийг нь ар гэрт нь олгосон ба одоо 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг компанийн зүгээс ар гэрт нь төлж барагдуулах ёстой. Одоохондоо уурхайн үйл ажиллагаа жигдрээгүй мөнгөгүй байгаа тул төлж барагдуулаагүй байгаа уг мөнгийг бол төлж барагдуулна.” /2хх-н 196-197/ гэх,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.”“““““““““ын “...өмнө нь манай байгууллагыг төлөөлж иргэний хариуцагчаар оролцсон хуульч Б.Батсайханнь ажлаас чөлөөлөгдсөн тул цаашид миний бие энэ хэрэгт "““““““““““” ХХК-ыг төлөөлж иргэний хариуцагчаар оролцох юм. Манай байгууллагын зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд талийгаачтай холбоотой оршуулгын зардал болон бусад зардлыг гаргаж өгсөн байгаа болно. Өөр үйлдвэрлэлийн осолтой холбоотой зардал гарсан тохиолдолд баримтын хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.” /3хх-н 189/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №167 дугаартай шинжээчийн “1.Талийгаач Ж.”“““““““““ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр суурь ясны салсан хугарал, их, бага тархины аалзан хальсан задлан доорх тархмал цус харвалт, САК, хуйханд дор цус хуралт, баруун чамархай, чих, хүзүүний баруун тал зулгаралт, баруун шуу, өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2.Талийгаачийн биед үүссэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Талийгаач Ж.”“““““““““ нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 4.Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна. 5.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6.Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно.” /1хх-н 85-86/ гэх,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ...”““““““““““" ХХК-ийн сургагч багш ажилтай Б.”“““““““““ нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ямар албан тушаалтнаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй "Өдрийн ээлжинд овоолгод хяналт тавих" хэмээх ажил үүргийг гүйцэтгэж байсан нь тодорхойгүй байна. ...зааварчилга, журамд заасны дагуу дугуйт бульдозер шороонд суусан тохиолдолд ил уурхайн ажилчид ажил эхлэхийн өмнө ажлын аюулын шинжилгээ хийх, эрсдэлийн үнэлгээ хийж ажиллах ёстой байсан байна. "““““““““““" ХХК-ийн уулын сургагч багш ажилтай Б.”“““““““““ нь холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэлгүйгээр САТ-374 маркийн экскаваторыг дуудан ирүүлж, шороонд суусан дугуйт бульдозерыг татан гаргах замыг ухуулсан, экскаваторын оператор Ж.”“““““““““т аюул ослыг талаар ямар нэг ойлголт өгөөгүйгээр ажлыг эхлүүлсэн үйлдэл нь ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6...-д ...нийцүүлэн боловсруулж дотооддоо мөрдүүлж буй "Суусан ба унасан тоног төхөөрөмжийг татах, татан гаргах аюулгүй ажиллагааны зааварчилга"-ны Аюулгүй ажиллагааны заавар хэсгийн 1..., 2 ...заалтуудыг зөрчсөн байна.

...”““““““““““” ХХК-ийн ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 болон 28 дугаар зүйлд заасан ажил олгогчийн үүргийнхээ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтанг ажиллуулж, ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журмуудыг батлан мөрдүүлсэн байна.

...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтад хамаарах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих үүргээ биелүүлсэн байна.

САТ 854G маркийн дугуйт бульдозер сул шороонд шигдэж суусан үед САТ 374 маркийн экскаватороор зам засуулан, суусан шорооноос гаргах ажлыг удирдаж зохион байгуулсан сургагч багш Б.”“““““““““ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 ..., Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231,A/368 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 12 ..., “““““““““““” ХХК-ийн АА3-016 УАХ тоот "Суусан ба унасан тоног төхөөрөмжийг татах, татан гаргах аюулгүй ажиллагааны зааварчилга"-ны Аюулгүй ажиллагааны заавар хэсгийн 1 ..., 2 ...заалтуудыг биелүүлээгүй байна.

Хүний хүчин зүйлийн нөлөөлөл. Экскаваторын оператор Ж.”“““““““““ нь сургагч багш Б.”“““““““““ын өгсөн үүрэг даалгаврын дагуу бульдозерыг суусан шорооноос гаргах үйлдэл хийхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 ..., 18.2.2 ..., 18.2.3 ..., Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 13 ... заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Ажлын байр, орчны хүчин зүйлийн нөлөөлөл. Уг осол болсон газар уулын ажлын улмаас гадаргын эвдрэлд орсон эсэхийг хавтаст хэрэгт бүрдүүлсэн материалаас тодорхойлох боломжгүй байна.

...сургагч багш Б.”“““““““““ нь холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэлгүйгээр, тухайн эрсдэлийг үнэлж, ажлын аюулын шинжилгээ хийлгүйгээр тухайн ажлыг эхлүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Энэхүү үйлдэл нь осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. ...Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дахь заалтын дагуу үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас нас барсан талийгаач Ж.”“““““““““ын гэр бүлд ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй болно.” /3хх-н 176-181/ гэх дүнэлтүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 06-13/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 14-15/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 16-23/, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /1хх-н 116/, Баянгол эх уурхайн дээд карьерт хийгдэх дотоод овоолгын төлөвлөгөө /1хх-н 133-143/, Баянгол уурхайн ЭМААБО-ны хэлтсийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа /1хх-н 148-159/, стандарт ажлын зааварчилгаатай танилцсан бүртгэл /1хх-н 160-188/, засвар үйлчилгээний ажлын хуудас /1хх-н 198-209/, өдөр тутмын үзлэгийн хуудас /1хх-н 210-217/, талийгаач Ж.”“““““““““ын хөдөлмөрийн гэрээ /2хх-н 51-66/, үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /3хх-н 79-81/ зэрэг хэрэгт авагдсан болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

3. Шүүгдэгч Б.”“““““““““т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

4. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

5. Прокуророос шүүгдэгч Б.”“““““““““т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.”“““““““““ын хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

7. Шүүгдэгч Б.”“““““““““ болон түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нар “шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

8. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ял нь хамгийн хүнд төрлийн ял байна.

9. Шүүгдэгч Б.”“““““““““ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

10. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.”“““““““““т оногдуулсан хорих ялыг өөрчлөхөөр шийдвэрлэсэнтэй холбоотой шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүд оруулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: Шүүгдэгчид оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраас явахыг хориглох гэж өөрчлөн, шүүгдэгч Б.”“““““““““ уг ялыг биелүүлээгүй бол ялтны эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах заалтыг нэмж,

анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхихдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх тул тус заалтад хууль хэрэглээний шинжтэй өөрчлөлт болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон заалтад зохих өөрчлөлтүүдийг оруулав.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2 заалт шинээр нэмсэн тул тогтоох хэсгийн заалтуудын 1-7 гэснийг 1-9 гэж дугаарлахаар өөрчлөв.

11. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.”“““““““““ын цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялаас хасаж түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 18 хоногоор тогтоож, цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/393 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”“““““““““т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”“““““““““т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дугаар заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.”“““““““““т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”“““““““““т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраас явахыг хориглосугай.” гэж,

5 дугаар заалтын “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оюун-Эрдэнийн 60 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хохирол нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оюун-Эрдэнийн 60 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хохирол нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэж,

7 дугаар заалтын “...Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.”“““““““““т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай” гэснийг “Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.”“““““““““т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж,

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”“““““““““ нь 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж,

“5. Шүүгдэгч Б.”“““““““““т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж заалт тус тус нэмж,

тогтоох хэсгийн 1-7 хүртэлх дугаарлалтыг 1-9 гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч Б.”“““““““““, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.”“““““““““ыг сулласугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.”“““““““““ын цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялаас хасаж түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 3 сар 18 хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.”“““““““““т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                               

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   З.ТҮВШИНТӨГС

 

 

                                       ШҮҮГЧИД                                    Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                                                   

                                                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ