| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00395/и |
| Дугаар | 320/ШШ2025/00506 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 320/ШШ2025/00506
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, *** дүгээр хороо, **** ***, ** давхарт байрлах, *** дугаар регистртэй, С**р Л**г хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн **** сумын *** дугаар багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, **** дугаар регистртэй, ///// овогт Т///с-ийн Б***й ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн төлбөр 334,560.92 төгрөг, 332,227.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,695 төгрөг, нотариатын зардал 9300 төгрөг, нийт 737,783.12 (долоон зуун гучин долоон мянга долоон зуун наян гурав) төгрөг (арван хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 320/2025/00395/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С**р Л**г хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал С.Л****ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б***й нь 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр БЗГ22-1317 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 649,900 төгрөгийн зээлийг сарын 3,3 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. Зээлийн барьцаанд А13 загварын гар утас барьцаалсан. 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 649,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар “...хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно...” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 1,097,983.12 төгрөг болсон. Энэ мөнгөн дүнгээс 369,500 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 728,483.12 төгрөг үлдсэн байна. Энэ дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 737,783.12 төгрөгийг Т.Б***й гөөс гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэх тал)
2. Хариуцагч Т.Б***й шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Б***й миний бие С**р Л**г барьцаалан зээлдүүлэх газар 737,783.12 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 36 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С**р Л**г хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Т.Б***й д холбогдуулан үндсэн төлбөр 334,560.92 төгрөг, 332,227.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,695 төгрөг, нотариатын зардал 9300 төгрөг, нийт 737,783.12 (долоон зуун гучин долоон мянга долоон зуун наян гурав) төгрөг (арван хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б***й нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Т.Б***й миний бие С**р Л**г барьцаалан зээлдүүлэх газар 737,783.12 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,500 (хорин хоёр мянга таван зуу) төгрөгийн тал хувь болох 11,250 (арван нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Б***й гөөс 11,250 (арван нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С**р Л**г хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн төлбөр 334,560.92 төгрөг, 332,227.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,695 төгрөг, нотариатын зардал 9300 төгрөг, нийт 737,783.12 (долоон зуун гучин долоон мянга долоон зуун наян гурав) төгрөг (арван хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Б***й төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,500 (хорин хоёр мянга таван зуу) төгрөгийн тал хувь болох 11,250 (арван нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Б***й гөөс 11,250 (арван нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч С**р Л**г хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН