| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 155/2024/000921/и |
| Дугаар | 320/ШШ2025/00510 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 320/ШШ2025/00510
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******** сумын *** дугаар багийн *** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******** дугаар регистртэй, ******** овогт Ж**л-ын Л***г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** сумын *** дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ** дугаар регистртэй, ****** овогт Д***в-ын Ц**л ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** сумын ** дугаар багийн *** тоотод оршин суух, *** дугаар регистртэй, ****** овогт Г****а-ийн Д***в ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** сумын ** дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, *** дугаар регистртэй, *** овогт А***а-гийн Б***э ,
Хариуцагч: Улаанбаатар хот, **** дүүрэг, *** дугаар хороо, ***** нарны зам гудамж, *** дугаар байрны ** тоотод оршин суух, *** дугаар регистртэй, ***** овогт А***н-гтийн З***л нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Д.Ц**л , Г.Д***в нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн арилжааны гэрээ, Г.Д***в , А.Б***э нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, А.Б***э , А.З***л нарын хооронд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2024/00921/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ж.Л****г ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Г**г , Б.М***р ,
Хариуцагч: Д.Ц**л , Г.Д***в , А.Б***э , А.З***л ,
Хариуцагч Д.Ц**л ийн өмгөөлөгч: Б.А***л ,
Хариуцагч А.Б**э-ийн өмгөөлөгч: Б.Б***ж ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Л****г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Л****г нь нөхөр Д.Ц**л тэй 2011 онд танилцан, үерхэж дотносож байгаад 2012 оноос албан ёсоор гэр бүл болон амьдарч эхэлсэн.
Нөхөр бид хоёр 2022 оноос хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэр бүл болон амьдрах боломжгүй болсон бөгөөд нөхөр Д.Ц**л тус шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.
Миний хувьд тус шүүхийн хянан шийдвэрлэгдэж буй нэхэмжлэгч Д.Ц**л ийн гаргасан үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан нөхөр Д.Ц**л ээс гэрлэлт цуцлуулах, охин Ц.Ц***л , Ц.Ц***л нарыг өөрийн асрамжид авах, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох 80,266,216 төгрөгийг нөхөр Д.Ц**л ээс гаргуулж өгнө үү гэх сөрөг нэхэмжлэл гаргасан.
Тодруулбал, миний бие 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах нийт 30,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хөвсгөл аймгийн ******** сумын ** дугаар багийн ** дугаар гудамжны **** тоотод байрлах өвлийн сууц бүхий хашаа, байшин болон бусад эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжилсэн.
Энэхүү нэхэмжлэлд дээрх эд хөрөнгийн 210702150 нэгж талбарын дугаартай, 860.8 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын Г-***** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн иргэний өмчлөлийн 112 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-***** дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг тус тус эх хувиар гарган өгч хавсаргасан.
Харин хариуцагч Д.Ц**л нь нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэхдээ “...хашаа, байшин бол миний хуваарьт хөрөнгө...” гэж үндэслэлгүй, байж боломгүй худал зүйлийг ярин үл хөдлөх эд хөрөнгийн маргаантай харилцаа явагдаж эхэлмэгц үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хавтаст хэрэгт эх хувиараа байгааг мэдсээр байж улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн мэтээр зохиомол байдлыг бий болгон, худал мэдүүлгийг Улсын бүртгэлийн байгууллагад хөтлөн, гэрчилгээг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дахин гаргуулан авч 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн төрсөн эцэг Г****а-ийн Д***в тай үсгэн хуйвалдаж, түүнтэй 3,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий арилжааны гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан байдаг.
Дээр дурдсан арилжааны гэрээ хийгдсэнээс хойш 7 хоногийн дараа буюу 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дахин өөрийн ээжийн төрсөн дүү болох А***а-гийн Б.Б-э-инй нэр рүү 18,000,000 төгрөгт тооцсон худалдах, худалдан авах гэрээг мөн дүр үзүүлэн хийж, шилжүүлсэн байдаг.
Иймд шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай иргэн Д.Ц**л нь өөрийн эд хөрөнгийг эцэг, эх, төрөл садандаа арилжсан, худалдсан мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийсэн дээрх үйлдлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “дүр үзүүлэн хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх тул Д.Ц**л , Г.Д***в нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн арилжааны гэрээ, Г.Д***в , А.Б***э нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ зэргийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү ....
А.Б***э нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний өмчлөлийн 112 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү -***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан мэтээр зохиомол байдлыг үүсгэн А.З***л гэх этгээдтэй хэл амаа нийлүүлэн бүртгэлийн 2668 дугаартай, 18.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээ гэгчийг байгуулсан байдаг.
Шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай иргэн Д.Ц**л нь өөрийн эд хөрөнгийг эцэг, эх, төрөл садан, найз нөхдөдөө арилжсан, худалдсан мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийсэн дээрх үйлдлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “дүр үзүүлэн хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх тул А.Б***э , А.З***л нарын хооронд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг үндэслэн А.З***л ыг тус хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулж өгнө үү гэжээ. (1-р хх-ийн 1, 223 тал)
Хариуцагч Д.Ц**л нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Л***г-тай гэр бүл болохоос өмнө бүр 2003 онд манай эцэг эх, бид гурав банкны зээлийн барьцаанд байсан хөрөнгө зээлээр худалдан авч, зээлээ төлж дуусгаад 2005 онд эзэмших эрхээ өөрсдийн нэр дээр бүртгүүлж манай эцэг эх бид гурвын өмч хөрөнгө болсон. Бид эзэмшиж, амьдарч байгаад 2010 онд үл хөдлөх эд хөрөнгөндөө өргөтгөл засвар хийж, 2012 онд намайг хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болоход би эцэг эхийнхээ хамт амьдарч байсан байшиндаа эхнэр хүүхдийн хамт эцэг эхтэйгээ амьдарч байгаад эцэг, эх хоёр маань хашаандаа гэр барьж, би эхнэр хүүхдийн хамт байшиндаа амьдарцгааж байсан. Улмаар эцэг эх хоёр маань манай эмэгтэй дүүгийн хашаа байшинг харж маллахаар дүүгийн хашаа байшинд 2018 оны зун очиж түр амьдарцгааж байсан. Ингээд 2022 эхнэр бид хоёрын харилцаа таарамжгүй болж би өөрийн гэр оронд амар тайван амьдрах нөхцөлгүй болж миний эрүүл мэнд эрс муудаж би өөрийн эцэг, эхийн гэрт очиж, аав ээжийнхээ асаргаанд эмчлэгдэж биеийн байдал дээрдэж хэвийн болсон тул би Л***г-тай цаашид хамт амьдрах боломжгүй байсан тул би гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд уг маргаан одоо ч дуусаагүй үргэлжилж байна. 2018 онд надад мөнгө санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болж би аав ээжээсээ гуйж байж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлж авч банкны барьцаанд тавьж зээл авч хэрэглэж байсан. 2022 оны 8 сард манай аав Д***в зүрхний мэс заслын яаралтай хагалгаанд орох гэнэтийн шаардлага үүссэн бөгөөд тухайн цаг үед манай ээж Б***л даралт харваж биеийн эрүүл мэнд гэнэт муудаж би аав, ээжийгээ эмчлүүлэх эмчилгээний төлбөр олохын тулд өөрийн хуваарьт өмч хөрөнгөө аавдаа өрөө төлж, эмчилгээний төлбөрөө зохицуул гэж аавдаа буцааж шилжүүлж өгсөн. Б***э ахаас аав маань мөнгө зээлж авсан байсан бөгөөд Б***э ах ч мөнгөө нэхэж бидэнд давхар давхар мөнгө санхүүгийн дарамт үүссэн. Аав маань бие нь эрс муудаж, давхар өр төлбөрийн дарамтад орчихсон хүнд хэцүү байсан тул би аав, ээжийнхээ эмчилгээний төлбөрийг төлж яаралтай эмчлүүлэхийн тулд уг хашаа байшингаа буцааж аваад өр төлбөрөө төлж, эмчилгээний төлбөрөөр ол гэж би аав ээжийн надад бэлэглэсэн хашаа байшинг аавд буцааж өгсөн. .. Энэ хашаа байшин Л***г-т ямар ч хамааралгүй, тэрээр миний эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөнд амьдарч ашиглаж байгаа болохоос түүний өмч хөрөнгө биш. 2018 онд аав, ээжийн зүгээс уг үл хөдлөх эд хөрөнгө миний нэр дээр шилжиж ирж байхад Л***г нь энэ үед уг үл хөдлөх эд хөрөнгө бол зөвхөн Ц**л болон манай аав, ээжийн хөрөнгө гэдгийг мэдэж байсан эзэмших эрх бэлэглэлийн гэрээгээр шилжиж байхад ч энэ талаар ямар ч маргаан гаргаж байгаагүй. Би өөрийнхөө эд хөрөнгийг, эцэг эх маань өөрсдийн эд хөрөнгөө захиран зарцуулах нь Л***г-т ямар ч хамаарал байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ манай аав ээж дээр хадгалагдаж байсан боловч Л***г нь манай аав ээжийн гэрээс бидэнд мэдэгдэлгүй авчихсан байсныг би сүүлд түүний зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн үеэс л мэдсэн. Тэр хугацаанаас өмнө би Л***г ээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг асууж, хайж сураглахад тэрээр чиний хөрөнгөний бичиг баримт надад яахаараа байх ёстой гэж, байхгүй гэж хэлээд байсан боловч шүүхэд эд хөрөнгийн маргаан үүсээд эхлэнгүүт гэрчилгээнүүдийг эх хувиар нь Л***г өөрөөсөө гаргаж өгсөн байсан. Би үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийн эх хувийг хайгаад олоогүй тул холбогдох журмын дагуу би дахиж шинээр авсан. Иймд би дүр үзүүлж үл хөдлөх эд хөрөнгөө худалдаж, бусдад шилжүүлсэн зүйл байхгүй. Яалт ч үгүй аав ээжийнхээ эмчилгээний төлбөр, өр төлбөрөө төлж барагдуул гэж л аавдаа буцааж шилжүүлсэн. Түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. (1-р хх-ийн 30-31 тал),
Хариуцагч Г.Д***в нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .. хүүгээ эхнэр авлаа гэхэд айл гэр болоход нь Ж.Л****г , Д.Ц**л нарт би 6 ханатай, эсгийн цагаан бүрээстэй, бүрэн тавилгатай гэр бүрж, хот хооронд явдаг тендертэй цоо шинэ пургон автомашинаа хүртэл өгсөн. .. өнөөдөр Ж.Л****г ээс Д.Ц**л , Г.Д***в , А.Б***э бидэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2005 оноос хойш өмчилж өөрийн гараар барьж бүтээж байгуулсан Хөвсгөл аймаг, ******** сумын 7 дугаар баг, 17 дугаар гудамжны 01 тоотод байрлах байшин газрыг булаацалдаж, хөгшин бид хоёрыг хаяандаа гэрт хүйтэн нойтон 10 жил амьдруулсан нь хангалтгүй байжээ. .. Г.Д***в миний бие өнөөдөр хөгшний хамт охин Д.Г***гийн хашаа, байшинд толгой хорогдон амьдарч сууж байна. Мөн 2020 оноос зүрх өвдөж, онош тогтоогдохгүй удаж, мөн хөгшин А.Б***л гар толгой салгалах болон бусад олон давхар оноштой хүний гарт асаргаа сувилгаанд орсон. Г.Д***в миний бие 2021 онд зүрхний судас нарийссан онош тогтоогдож хяналтад явж байгаад бөглөрч яаралтай хагалгаанд орох шаардлага үүсч дээрх хашаа байшинг Г.Д***в миний бие А.Б***э д худалдсан. Тухайн үед шүүхийн асуудал үүсээгүй байсан гэхдээ Д.Ц**л Ж.Л****г т хөөгдсөн манайд байсан тул тэр хашаа байшинг нэг шуналтай, сэтгэлгүй хүний гарт өөрийн гал голомтоо үлдээхгүй чи тэр хүнтэйгээ учраа ол би өөрийн хөрөнгөө авъя, гээд худалдаж, дараа нь шилжүүлж авсан. Харин А.Б***э мал маллаж, махны чиглэлээр ажил эрхэлдэг мөн ******** суманд захын хашаанууд авч нийтийн байр болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уйгагүй, хөдөлмөрч, хөрөнгө мөнгөтэй хүн. Иймдээ ч өмнө нь удаа дараа, ******** сумын 7 дугаар баг, 17 дугаар гудамжны 01 тоотод байрлах байшин газрыг сонирхож байсан тул одоогоор Ц**о гийн эхнэр хүүхэд амьдарч байгаа чи авбал ав, ахад нь яаралтай мөнгөний хэрэг байна хөгшин бид 2 хоёулаа эмчилгээ хийлгэмээр байна, орох орон ч алга миний дүү үнэ тохирвол ав гээд урьдчилаад ноолуурын мөнгөнөөс 10 сая төгрөг, өвөл хүү бага Ц**о болон өөрийн гэрт 2 идэш 2.000.000 төгрөг авсан, 2022 онд гэрээ хийхдээ үлдэгдэл 18 сая төгрөгт том Хүү Д.Ц**л д 5 сая төгрөг, охин Д.Г***гийн сургалтын төлбөр болон идшинд нийт 6 үхэр авсан. Тухайн үед жаахан маргаан байгаа шүү удахгүй гэж хэлж байсан нь өнөөдрийг хүртэл үргэлжилж А.Б***э -ийг бид давхар хохироосон. ... Иймд Г.Д***в миний бие Ж.Л****г т өөрийн гал голомт хөрөнгөө егөхгүй, тэр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг огт зөвшөөрөхгүй, .. яагаад гэвэл ******** сумын 7 дугаар баг, 17 дугаар гудамжны 01 тоотод байрлах байшин газрыг хөгшин бид 2 аль залуу наснаасаа хоосон газраас эхэлж, хашаа хатгаж, барьж, байшингаа шав тавьж барьж бүтээсэн тус хөрөнгөд 30 жил зарцуулсны хүч хөдөлмөрийн үр дүн байдаг. .. Битгий бидний өмч хөрөнгөд халд гэжээ. (1-р хх-ийн 34-35 тал),
Хариуцагч А.Б***э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .. Хөвсгөл аймаг, ******** сумын ** дугаар баг, ** дугаар гудамжны ** тоотод байрлах газар хашаа байшинг анх 2015 оноос хойш худалдаж авах тухай саналыг Г.Д***в ахад тавьж байсан. Тухайн үед одоогоор хүүхдүүд амьдарч байна чи авахад оройтох биш гэж ярьдаг байсан. Ингээд 2021 онд ахад нь мөнгө их хэрэгтэй боллоо, Ц****о ч эхнэртэйгээ таарч тохирохгүй болсон эхнэр хүүхдээ нэг юманд оруулна биз чи нөгөө хашаа байшинг сонирхож байгаа хэвээрээ юу гэсэн. Тухайн үед гахай, тахианы фермер судлаад явж байсан тул үнээ эхлээд тохиръё одоогоор мөнгөө бөөн өгч чадахгүй шүү ах, мал идээ оролцуулмаар байна гэхэд ах нь хонь ямаа авч махалж нааш цааш болгож чадахгүй харин үхэр авч болж байна цувуу ч хамаагүй мөнгө хэрэгтэй гэсэн тул хашаа байшингийн үнээ эцсийн байдлаар тохироогүй боловч ноолуурын үед 10 сая төгрөгийг хувааж өгсөн. 2021-2023 он хүртэл идэш болон махны зориулалтаар нийт 8 үхэр, дахин 5 сая төгрөг өгсөн. Гэтэл хашаа байшинг Г.Д***в ах гэрчилгээ олдохгүй байна гэх шалтгаанаар шилжүүлэхгүй явсаар, жаахан хүлээж байгаарай Ц****гийн шүүхийн ажил удахгүй дуусах юм байна тэгэнгүүт суллаж өгье гэсээр 2021 оноос өнөөдрийг хүртэл тус асуудал нь үргэлжилж өнөөдрийг хүрсэн. .. Золоо дүүд дээрх хашаа байшинг 2024.07 сард дагуулж очиж харуулахад та зарна гэвэл үнэ тохироод бэлэн 30 сая, 5 сая төгрөгт үхэр авъя, гэхээр нь баярлаад зарахаар тохиролцсон. Гол нь А.Б**э миний хувьд тус хашаа байшинг суллаж авч чадаагүй тул шууд худалдахаар болсон. Ингээд 2024.07 сард урьдчилгаа 10 сая төгрөг бэлэн авч, үлдэгдэл 20 сая төгрөгийг 2024.09 сард гэрээ хийхдээ шилжүүлж, Золоо хотоос хүн явуулж гэрээгээ байгуулсан. Иймд дээрх Ж.Л****г ээс А.Б***э надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгийг миний бие анх Г.Д***в аас 2022 онд худалдан авч, 2024 онд бусдад худалдсан тул тус хэргийн хариуцагч биш этгээд бөгөөд тус хэрэг маргаан А.Б***э надад огт хамааралгүй байх тул Ж.Л***г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. (1 –р хх-ийн 38 тал),
Хариуцагч А.З***л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.З***л би Ж.Л***г-ийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гардан авч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие энэ иргэний хэргийн хариуцагч нар болох Д.Ц**л , Г.Д***в нартай ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй огт хамаагүй хүмүүс. Харин А.Б***э тэй хийсэн гэрээг хууль ёсны гэж үзэж байгаа бөгөөд би нэхэмжлэгч Ж.Л***г-ийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Мөн нэхэмжлэгч Ж.Л****г огт мэдэхгүй, танихгүй болно. Иймд энэ иргэний хэрэгт намайг хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. (2-р хх-ийн 3 тал)
3. Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл (1-р хх-ийн 1 дэх тал),
Нотариатаар гэрчлүүлсэн ****** овогт Д***в-ын Ц**л , ******** овогт Ж**л-ын Л***г нарын гэрлэсний гэрчилгээ (1-р хх-ийн 2 тал),
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 3 тал),
******** овогт Ж**л-ын Л***г-ийн иргэний үнэмлэхийн хуулбар (1-р хх-ийн 4 тал),
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (-р хх-ийн 5 тал),
2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлт (1-р хх-ийн 6 тал),
Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 155/ШЗ2024/03119 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (1--р хх-ийн 7-9 тал),
Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 155/ШЗ2024/03250 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (1-р хх-ийн 10-12 тал),
Өмгөөлөгч Б.М***р , Б.А***л ыг нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт (1-р хх-ийн 29 тал),
2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл (1-р хх-ийн 165-168 тал),
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШЗ2022/002002 дугаартай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах тухай шүүгчийн захирамж (1-р хх-ийн 169-170 тал),
2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай хүсэлт (1-р хх-ийн 171 тал),
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШЗ2022/02554 дугаартай шүүгчийн захирамж (1-р хх-ийн 173-174 тал),
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШЗ2022/02769 дугаартай шүүгчийн захирамж (1-р хх-ийн 175-176 тал),
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШЗ2022/02770 дугаартай шүүгчийн захирамж (1-р хх-ийн 177-178 тал),
А.З***л ыг хамтран хариуцагчаар оролцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага (1-р хх-ийн 223 тал),
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (1-р хх-ийн 224 тал),
******** овогт Ж**л-ын Л***г-ийн иргэний үнэмлэхийн хуулбар (1-р хх-ийн 225 тал),
Хөвсгөл аймгийн ******** сумын **** багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 14/100 дугаартай албан бичиг (2-р хх-ийн 28 тал),
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр олгосон CVL2567010001003720 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 29 тал) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
4. а. Хариуцагч Д.Ц**л ээс: Хариу тайлбар (1-р хх-ийн 30-31 тал) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
б. Хариуцагч Г.Д***в аас: Хариу тайлбар (1-р хх-ийн 34-35 тал) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
в. Хариуцагч А.Б***э эс: Хариу тайлбар (1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал), шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт (1-р хх-ийн 163 тал), хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Б***ж-ийг оролцуулах тухай хүсэлт (-р хх-ийн 25 тал), А***а Б*****э-ийн Хаан банкны ***** тоот харилцах дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 30 тал) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
г. Хариуцагч А.З***л аас: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээр дамжуулж нэхэмжлэлийг гардаж авах тухай хүсэлт (1-р хх-ийн 226 тал), хариу тайлбар (2-р хх-ийн 3 тал), 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт (2-р хх-ийн 22 тал), цахим оролцогчийн баталгаа (2-р хх-ийн тал) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
5. Шүүхээс: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г**г ээс гаргасан хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 30/1208 дугаартай “...эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, Г-***** дугаарт бүртгэгдсэн өмчилсөн газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн нотлох баримтыг хувийн хэргийн хуулбарыг хүргүүлж байна гэх албан бичгээр ирүүлсэн баримтууд (1-р хх-ийн 61-139 тал),
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г**г ээс гаргасан хүсэлтийн дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 155/Ш32024/03315 дугаар захирамжтай иргэний хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр тал, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Баримт-4 нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн гардуулсан тухай баримт, 207-208 дугаар тал 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 211-212 дугаар талд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 236 дугаар талд 000395242 дугаар бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь, 237 дугаар талд 000449552 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь зэрэгт үзлэг хийж хэрэгт хавсаргасан баримтууд (1-р хх-ийн 148-159 тал),
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М***р аас гаргасан хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 30/1228 дугаартай “...Хөвсгөл аймаг, ******** сум, *** дугаар баг, ** дугаар гудамж, ** тоот хаягт байрлах эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-***** , Ү***** , Г-***** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн түүхчилсэн лавлагааг хүргүүлэв” гэх албан бичгээр ирүүлсэн баримтууд (1-р хх-ийн 143-146 тал),
Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн маргаан бүхий газар, эд зүйл, баримт материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1-р хх-ийн 147-149 тал),
2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 155/Ш32024/03315 дугаар захирамжтай иргэний хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр тал Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Баримт-4 нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн гардуулсан тухай баримт, 207-208 дугаар тал 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, хуудас 1-4, 211-212 дугаар тал 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл хуудас 1-4, 236 дугаар талд 000395242 дугаар бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь, 237 дугаар тал 000449552 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь зэрэгт үзлэг хийлгэх хийсэн баримтууд (1-р хх-ийн 151-157 тал),
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г**г ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр А.З***л ыг оролцуулах тухай хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/АБ2024/05665 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 194 тал), Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2024/228920 дугаартай шүүгчийн захирамж (1-р хх-ийн 195 тал), нэхэмжлэлийг А.З***л д гардуулсан баримт (1-р хх-ийн 196 тал), зохигчид эрх, үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт (1-р хх-ийн 197-202 тал), А.З***л аас ирүүлсэн хариу тайлбар (1-р хх-ийн 203 тал), хариуцагч А.З***л ын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээр дамжуулж нэхэмжлэлийг гардаж авах тухай хүсэлтийн дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээр даалгавар гүйцэтгүүлсэн баримтууд (1-р хх-ийн 239-250 тал, 2-р хх-ийн 1-2 тал), өмгөөллийн үг, шүүхийн баримтууд, хариуцагч нарын хариу тайлбар зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Л****г нь хариуцагч Д.Ц**л , Г.Д***в , А.Б***э нарт холбогдуулан Д.Ц**л , Г.Д***в нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн арилжааны гэрээ, Г.Д***в , А.Б***э нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар А.З***л ыг татан оролцуулж, хариуцагч А.Б***э , А.З***л нарын хооронд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэмэгдүүлснийг,
хариуцагч Д.Ц**л , Г.Д***в , А.Б***э , А.З***л нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал нь шаардлагынхаа үндэслэлээ дараах байдлаар тодруулсан: Үүнд: Миний бие Ж.Л****г нь нөхөр Д.Ц**л тэй 2012 оноос албан ёсоор гэр бүл болон амьдарч эхэлсэн. Биднийг анх гэр бүл болоход Д.Ц**л ийн аав Г.Д***в нь өөрсдөө засвар хийж аваарай гээд өгсөн. Тиймээс бид хоёр засвар хийж, сайжруулаад тухайн хашаа, байшиндаа амьдарч байсан. Нөхөр бид хоёр 2022 оноос хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэр бүл болон амьдрах боломжгүй болсон бөгөөд нөхөр Д.Ц**л тус шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.
Миний хувьд тус шүүхийн хянан шийдвэрлэгдэж буй нэхэмжлэгч Д.Ц**л ийн гаргасан үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан нөхөр Д.Ц**л ээс гэрлэлт цуцлуулах, охин Ц.Ц***л , Ц.Ц***л нарыг өөрийн асрамжид авах, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох 80,266,216 төгрөгийг нөхөр Д.Ц**л ээс гаргуулж өгнө үү гэх сөрөг нэхэмжлэл гаргасан.
Тодруулбал, миний бие 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах нийт 30,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хөвсгөл аймгийн ******** сумын ** дугаар багийн *** дугаар гудамжны ** тоотод байрлах өвлийн сууц бүхий хашаа, байшин болон бусад эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжилсэн.
Харин хариуцагч Д.Ц**л нь нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэхдээ “...хашаа, байшин бол миний хуваарьт хөрөнгө...” гэж үндэслэлгүй, байж боломгүй худал зүйлийг ярин худал мэдүүлгийг Улсын бүртгэлийн байгууллагад хөтлөн, гэрчилгээг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дахин гаргуулан авч 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн төрсөн эцэг Г****а-ийн Д***в тай 3,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий арилжааны гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан, дээр дурдсан арилжааны гэрээ хийгдсэнээс хойш 7 хоногийн дараа буюу 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дахин өөрийн ээжийн төрсөн дүү болох А***а-гийн Б*****э-ийн нэр рүү 18,000,000 төгрөгт тооцсон худалдах, худалдан авах гэрээг мөн дүр үзүүлэн хийж, шилжүүлсэн,
А.Б***э нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний өмчлөлийн 112 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү -***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Улаанбаатар хотын иргэн А.З***л гэх этгээдтэй бүртгэлийн 2668 дугаартай, 18.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээ гэгчийг байгуулсан байдаг.
Иймд шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай иргэн Д.Ц**л нь өөрийн эд хөрөнгийг эцэг, эх, төрөл садан, найз нөхдөдөө арилжсан, худалдсан мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийсэн дээрх үйлдлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “дүр үзүүлэн хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх тул Д.Ц**л , Г.Д***в нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн арилжааны гэрээ, Г.Д***в , А.Б***э нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, А.Б***э , А.З***л нарын хооронд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж,
б. Хариуцагч Д.Ц**л нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Би Л***г-тай гэр бүл болохоос өмнө бүр 2003 онд манай эцэг эх, бид гурав банкны зээлийн барьцаанд байсан хөрөнгө зээлээр худалдан авч, зээлээ төлж дуусгаад 2005 онд эзэмших эрхээ өөрсдийн нэр дээр бүртгүүлж манай эцэг эх бид гурвын өмч хөрөнгө болсон. Бид эзэмшиж, амьдарч байгаад 2010 онд үл хөдлөх эд хөрөнгөндөө өргөтгөл засвар хийж, 2012 онд намайг хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болоход би эцэг эхийнхээ хамт амьдарч байсан байшиндаа эхнэр хүүхдийн хамт эцэг эхтэйгээ амьдарч байгаад эцэг, эх хоёр маань хашаандаа гэр барьж, би эхнэр хүүхдийн хамт байшиндаа амьдарцгааж байсан. Улмаар эцэг эх хоёр маань манай эмэгтэй дүүгийн хашаа байшинг харж маллахаар дүүгийн хашаа байшинд 2018 оны зун очиж түр амьдарцгааж байсан. 2022 эхнэр бид хоёрын харилцаа таарамжгүй болж би өөрийн гэр оронд амар тайван амьдрах нөхцөлгүй болж миний эрүүл мэнд эрс муудаж би өөрийн эцэг, эхийн гэрт очиж, аав ээжийнхээ асаргаанд эмчлэгдэж биеийн байдал дээрдэж хэвийн болсон тул би Л***г-тай цаашид хамт амьдрах боломжгүй байсан тул би гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд уг маргаан одоо ч дуусаагүй үргэлжилж байна. 2018 онд надад мөнгө санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болж би аав ээжээсээ гуйж байж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлж авч банкны барьцаанд тавьж зээл авч хэрэглэж байсан. 2022 оны 8 сард манай аав Д***в зүрхний мэс заслын яаралтай хагалгаанд орох гэнэтийн шаардлага үүссэн бөгөөд тухайн цаг үед манай ээж Б***л даралт харваж биеийн эрүүл мэнд гэнэт муудаж би аав, ээжийгээ эмчлүүлэх эмчилгээний төлбөр олохын тулд өөрийн хуваарьт өмч хөрөнгөө аавдаа өрөө төлж, эмчилгээний төлбөрөө зохицуул гэж аавдаа буцааж шилжүүлж өгсөн. Б***э ахаас аав маань мөнгө зээлж авсан байсан бөгөөд Б***э ах ч мөнгөө нэхэж бидэнд давхар давхар мөнгө санхүүгийн дарамт үүссэн. Аав маань бие нь эрс муудаж, давхар өр төлбөрийн дарамтад орчихсон хүнд хэцүү байсан тул би аав, ээжийнхээ эмчилгээний төлбөрийг төлж яаралтай эмчлүүлэхийн тулд уг хашаа байшингаа буцааж аваад өр төлбөрөө төлж, эмчилгээний төлбөрөөр ол гэж би аав ээжийн надад бэлэглэсэн хашаа байшинг аавд буцааж өгсөн. .. Энэ хашаа байшин Л***г-т ямар ч хамааралгүй, тэрээр миний эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөнд амьдарч ашиглаж байгаа болохоос түүний өмч хөрөнгө биш. 2018 онд аав, ээжийн зүгээс уг үл хөдлөх эд хөрөнгө миний нэр дээр шилжиж ирж байхад Л***г нь энэ үед уг үл хөдлөх эд хөрөнгө бол зөвхөн Ц**л болон манай аав, ээжийн хөрөнгө гэдгийг мэдэж байсан эзэмших эрх бэлэглэлийн гэрээгээр шилжиж байхад ч энэ талаар ямар ч маргаан гаргаж байгаагүй. Би өөрийнхөө эд хөрөнгийг, эцэг эх маань өөрсдийн эд хөрөнгөө захиран зарцуулах нь Л***г-т ямар ч хамаарал байхгүй. .. Би үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийн эх хувийг хайгаад олоогүй тул холбогдох журмын дагуу би дахиж шинээр авсан. Иймд би дүр үзүүлж үл хөдлөх эд хөрөнгөө худалдаж, бусдад шилжүүлсэн зүйл байхгүй. Яалт ч үгүй аав ээжийнхээ эмчилгээний төлбөр, өр төлбөрөө төлж барагдуул гэж л аавдаа буцааж шилжүүлсэн. Надад 06 дугаар сарын 28-ны өдөр надад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг танилцуулаагүй. 09 дүгээр сарын 15-ны өдөр тухайн хашаа байшинг зарж болохгүй гэх бичгийг надад өгсөн. Түүнээс өөр надад баримт өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,
Хариуцагч Г.Д***в нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
в. Хариуцагч Г.Д***в нэхэмжлэлийг дараах байдлаар зөвшөөрөөгүй. Үүнд: “ хүүгээ эхнэр авлаа гэхэд айл гэр болоход нь Ж.Л****г , Д.Ц**л нарт би 6 ханатай, эсгийн цагаан бүрээстэй, бүрэн тавилгатай гэр бүрж, хот хооронд явдаг тендертэй цоо шинэ фургон автомашинаа хүртэл өгсөн. .. 2005 оноос хойш өмчилж өөрийн гараар барьж бүтээж байгуулсан Хөвсгөл аймаг, ******** сумын 7 дугаар баг, 17 дугаар гудамжны 01 тоотод байрлах байшин газрыг булаацалдаж, хөгшин бид хоёрыг хаяандаа гэрт хүйтэн нойтон 10 жил амьдруулсан нь хангалтгүй, дахин шунаж минийх гэж авахаар хууль шүүхээр явж байна .. Г.Д***в миний бие 2021 онд зүрхний судас нарийссан онош тогтоогдож хяналтад явж байгаад бөглөрч яаралтай хагалгаанд орох шаардлага үүсч дээрх хашаа байшинг Г.Д***в миний бие А.Б***э д худалдсан. А.Б***э хөрөнгө мөнгөтэй хүн. Өмнө нь удаа дараа, ******** сумын 7 дугаар баг, 17 дугаар гудамжны 01 тоотод байрлах байшин газрыг сонирхож байсан тул одоогоор Ц**о гийн эхнэр хүүхэд амьдарч байгаа чи авбал ав, ахад нь яаралтай мөнгөний хэрэг байна хөгшин бид 2 хоёулаа эмчилгээ хийлгэмээр байна, орох орон ч алга миний дүү үнэ тохирвол ав гээд урьдчилаад ноолуурын мөнгөнөөс 10 сая төгрөг, өвөл хүү бага Ц**о болон өөрийн гэрт 2 идэш 2.000.000 төгрөг авсан, 2022 онд гэрээ хийхдээ үлдэгдэл 18 сая төгрөгт том Хүү Д.Ц**л д 5 сая төгрөг, охин Д.Г***гийн сургалтын төлбөр болон идшинд нийт 6 үхэр авсан. Тухайн үед жаахан маргаан байгаа шүү удахгүй гэж хэлж байсан нь өнөөдрийг хүртэл үргэлжилж А.Бат-Эрдэнийг бид давхар хохироосон. ..Би тухайн байшинг Шинэ-Идэр сумаас торхийг нь оруулж ирж, өөрийн гараар барьсан. Анх хашаа байшинг худалдаж авахад шургааган муу байшин байсныг буулгаж шинэ байшин барьсан. .. Ж.Л***г-ийн нэр гэрчилгээ дээр байхгүй. Тухайн хашаа байшин нь миний өөрийн өмч хөрөнгө юм. .. Улсын бүртгэлд бүртгэлтэй гэрчилгээнд нэхэмжлэгчийн нэр байхгүй байхад яагаад ийм маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна. .. Миний хашаа байшин Ж.Л****г т хамаагүй. Энэ хүний хөрөнгө гэж үндэслэл ч байхгүй. Би өөрийн хөрөнгөө дүүдээ зарсан гэж,.
г. Хариуцагч А.Б***э нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Хөвсгөл аймаг, ******** сумын 7 дугаар баг, 17 дугаар гудамжны 01 тоотод байрлах газар хашаа байшинг анх 2015 оноос хойш худалдаж авах тухай саналыг Г.Д***в ахад тавьж байсан. Тухайн үед одоогоор хүүхдүүд амьдарч байна чи авахад оройтох биш гэж ярьдаг байсан. Ингээд 2021 онд ахад нь мөнгө их хэрэгтэй боллоо, Цоогоо ч эхнэртэйгээ таарч тохирохгүй болсон эхнэр хүүхдээ нэг юманд оруулна биз чи нөгөө хашаа байшинг сонирхож байгаа хэвээрээ юу гэсэн. .. хашаа байшингийн үнээ эцсийн байдлаар тохироогүй боловч ноолуурын үед 10 сая төгрөгийг хувааж өгсөн. 2021-2023 он хүртэл идэш болон махны зориулалтаар нийт 8 үхэр, дахин 5 сая төгрөг өгсөн. Гэтэл хашаа байшинг Г.Д***в ах гэрчилгээ олдохгүй байна гэх шалтгаанаар шилжүүлэхгүй явсаар, жаахан хүлээж байгаарай Ц**о гийн шүүхийн ажил удахгүй дуусах юм байна тэгэнгүүт суллаж өгье гэсээр 2021 оноос өнөөдрийг хүртэл тус асуудал нь үргэлжилж өнөөдрийг хүрсэн. А.З***л тай Тултын тохой гэх амралтын газар таарч Хөвсгөлд хашаа байшин авах сонирхолтой байгаа гэхэд нь надад хашаа байшин байгаа гээд зарахаар тохирсон юм. .. 7 дугаар сард буюу баярын дараа А.З***л ын хамт хашаа байшинг очиж үзэхэд хүнгүй байсан. А.З***л нь байшин нь муу юм байна гээд бид хоёр 30,000,000 төгрөгөөр авч, өгөхөөр тохирсон. Тухайн үл хөдлөх хөрөнгийг миний бие анх Г.Д***в аас 2022 онд худалдан авч, 2024 онд бусдад худалдсан тул тус хэргийн хариуцагч биш этгээд бөгөөд тус хэрэг маргаан А.Б***э надад огт хамааралгүй байх тул Ж.Л***г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,
г. Хариуцагч А.З***л нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Би хариуцагчаар уг хэрэг маргаанд оролцож байгаагаа их гайхаж байна. Хашаа байшинг худалдаж аваад баримт бичиг шилжүүлэхэд ямар нэгэн асуудалгүй байсан. Шүүхэд маргаан үүссэний дараа би маргаантай байсан юм уу гэж асуухад шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүссэн гэж хэлсэн. Би нэхэмжлэгч Ж.Л****г , хариуцагч Д.Ц**л нарыг танихгүй, уулзаж байгаагүй. А.Б***э бид хоёрын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Хэрэв тухайн үед маргаантай, зөрчилтэй байсан бол нотариатч батлахгүй байсан байх. Ямар нэгэн барьцаа, асуудал байгаа юу гэхэд байхгүй гээд нотариатаар гэрчлүүлж хашаа байшингаа шилжүүлж авсан. Нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байгуулж, шилжүүлж авсан тул асуудалгүй гэж ойлгож байсан. Би хашаа байшинг очиж харсан. Хашаа байшингаа суллаж өгөх шаардлагыг тавьсан. Гэтэл бидний талд шийдвэрлэгдэх байх. Хууль ёсны дагуу манай өмч гэсэн хариу өгсөн. Би асуудлаа хурдан шийдвэрлүүл, миний эрх ашиг хөндөгдөж, хэрэгт би хариуцагчаар татагдсан байна гэдгээ хэлсэн. .. Гэрээ хэлцлийг хуульд заасны дагуу нотариатаар гэрчлүүл, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Би өөрийнхөө үйлдлийг хууль бус, нэхэмжлэгчид хор хохирол учруулсан гэж үзэхгүй байна. Намайг гуравдагч этгээдээр татсан байхад нь энэ асуудал удахгүй шийдвэрлэгдэх байх гээд чимээгүй байсан боловч хариуцагчаар татсан байсан. Би тухайн хашаа байшинг 30,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Хашаа байшин эзэмшигч нь хэдээр зарах эсэх асуудлаа шийддэг байх. Надаа А.Б***э өөрөө 30,000,000 төгрөгийн үнэ хэлэхээр нь боломжийн санагдаж авахаар шийдэж авсан. .. би нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй бөгөөд хариуцагчаар татагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Л****г нь хариуцагч Д.Ц**л , Г.Д***в , А.Б***э , А.З***л нарт холбогдуулан Д.Ц**л , Г.Д***в нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн арилжааны гэрээ, Г.Д***в , А.Б***э нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, А.Б***э , А.З***л нарын хооронд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг гэр бүлийн гишүүдийн дундын өмч бөгөөд дундын өмчийг бусдад шилжүүлж худалдсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлжээ.
Хариуцагч Д.Ц**л , Г.Д***в нар нэхэмжлэлээс татгалзахдаа “..Хөвсгөл аймаг, ******** сумын 7 дугаар баг, 17 дугаар гудамжны 01 тоотод байрлах хашаа байшин гэр бүлийн дундын өмч биш учир худалдаж борлуулсан” гэж, хариуцагч А.Б***э нь өмчлөгчөөр тогтоогдсон хүнээс хууль ёсны хэлцлийн үндсэн дээр буюу худалдах худалдан авах гэрээг байгуулж өмчлөгч болсон, улмаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө А.З***л д худалдах, худалдан авах гэрээний дагуу зарж борлуулсан, хариуцагч А.З***л нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нотариатаар гэрчлүүлсэн худалдах худалдан авах гэрээний дагуу А.Б***э эс худалдаж авсан. Ямар нэгэн бичиг баримтын хувьд зөрчилтэй зүйл байгаагүй учраас худалдан авсан гэж тус тус тайлбар гаргаж маргасан байна.
Мөн шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нэхэмжлэгч Ж.Л***г-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл гаргах тухай 4 хуудас нэхэмжлэл / 1-р хх-ийн 165-168 тал/, нэхэмжлэгч Ж.Л***г-ийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай 2 хуудас нэхэмжлэлийг тус шүүх хэзээ хүлээж авсан талаар дардасны тэмдэглэгээ авагдаагүй /1-р хх-ийн 171-172 тал/, хэрэгт авагдсан нэхэмжлэл /сөрөг нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн/ гардуулсан баримтад 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Д.Ц**л д нэхэмжлэгч Д.Ц**л ийн 1 хуудас нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Зэвэгийн Бадралд гардуулсан гэх баримт /1-р хх-ийн 250 тал/ хэрэгт авагдсан байх бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Д.Ц**л д нэхэмжлэгчийн гаргасан ямар 1 хуудас баримт гардуулсан болох нь тодорхой бус байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Л***г-ийн гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаантай байхад гэр бүлийн дундын эд хөрөнгийг хууль бусаар худалдсан гэх тайлбар, хариуцагч Д.Ц**л ийн хуваарьт хөрөнгөө аавдаа шилжүүлэх үед Ж.Л****г газар, үл хөдлөх эд хөрөнгийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар би мэдээгүй, сүүлд зарж борлуулсан байхад газар, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглосон захирамж гарсан гэх тайлбар тус тус хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ж.Л****г , хариуцагч Д.Ц**л нар 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас охин Ц.Ц***л , Ц.Ц***л нар төрсөн бөгөөд 2022 онд Д.Ц**л нь Ж.Л****г т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч Ж.Л****г нь Д.Ц**л д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримтын талаар талуудаас хэн аль нь маргаагүй байна.
Нэхэмжлэгч Ж.Л****г нь Д.Ц**л бид хоёрыг гэр бүл болоход анх хашаа байшинг бид хоёрыг засвар хийж аваарай гэж өгсөн, улмаар хашаа байшинг засч тохижуулан засвар хийж амьдарсан учраас дээрх хашаа байшин нь бидний дундын өмч. Д.Ц**л нь шүүхээр гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ оногдох хувь гаргуулахаар нэхэмжлэл гаргасан хугацаанд дундын өмч хөрөнгийг зарж борлуулсан учраас дээрх арилжааны гэрээ, худалдах худалдан авах гэрээ бүгд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж нэхэмжлэл гаргасан байна.
Маргаан бүхий Хөвсгөл аймгийн ******** сумын ** дугаар багийн ** дугаар гудамжны ** тоот хашаа байшинг анх 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Г****а-ийн Д***в , Д***в-ын Ц**л , А***а-гийн Б***л нар өмчилж байсан бөгөөд 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанаас олгосон Хөвсгөл аймгийн ******** сумын ** дугаар багийн *** тоотод байрлах 210702150 нэгж талбарын дугаартай, 860.8 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, Г-***** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Г.Д***в /нэг хүний өмч/ гэж бүртгэгдсэн, мөн 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Хөвсгөл аймгийн ******** сумын ** дугаар багийн *** тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 112м2 талбайтай, Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Г.Д***в , Д.Ц**л , А.Батгэрэл нарын өмч байжээ.
2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Г.Д***в , А.Б***л нар Хөвсгөл аймгийн ******** сумын ** дугаар багийн ** тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 112м2 талбайтай, Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөний өөрсдөдөө ногдох хэсгээ, хүү Д.Ц**л д, мөн өдөр Г.Д***в гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-***** дугаартай 860.8 м.кв өмчилсөн газрыг хүү Д.Ц**л д тус тус бэлэглэж дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.Ц**л болсон байна.
2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Д.Ц**л нь арилжааны гэрээ байгуулан Хөвсгөл аймгийн ******** сумын **7 дугаар багийн ** тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 112м2 талбайтай, Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-***** дугаартай 860.8 м.кв өмчилсөн газрыг Г.Д***в т шилжүүлснээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Д***в болжээ.
2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Г.Д***в нь А.Б***э тэй худалдах худалдан авах гэрээ байгуулан Хөвсгөл аймгийн ******** сумын ** дугаар багийн ***** тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 112м2 талбайтай, Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-***** дугаартай 860.8 м.кв өмчилсөн газрын өмчлөгч А.Б***э болсон байна.
2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр А.Б***э нь А.З***л тай худалдах худалдан авах гэрээ байгуулан Хөвсгөл аймгийн ******** сумын 7 дугаар багийн ***** тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 112м2 талбайтай, Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-***** дугаартай 860.8 м,кв өмчилсөн газрын өмчлөгч А.З***л болсон байна.
Хэрэгт авагдсан баримтаар Д.Ц**л , Ж.Л****г нарыг гэр бүл болон гэрлэлтээ батлуулсан цаг хугацаанаас өмнө маргаан бүхий Хөвсгөл аймгийн ******** сумын 7 дугаар багийн ***** тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 112м2 талбайтай, Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-***** дугаартай 860.8 м,кв газар нь Г.Д***в , А.Б***л , Д.Ц**л нарын өмч байсан, улмаар Г.Д***в , А.Б***л нар нь хүү Д.Ц**л д дээр үл хөдлөх эд хөрөнгө газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, Д.Ц**л нь буцаан аав Г.Д***в т газар, үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны гэрээ байгуулан шилжүүлсэн, Г.Д***в нь А.Б***э д маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан, А.Б***э нь мөн Хөвсгөл аймгийн ******** сумын **7 дугаар багийн ***** тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 112м2 талбайтай, Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-***** дугаартай 860.8 м.кв газрыг А.З***л д худалдан борлуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.3-т “Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж заасан.
Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл юм.
Хэргийн үйл баримтаас үзвэл, хариуцагч Д.Ц**л , Г.Д***в , А.Б***э , А.З***л нар нь арилжааны гэрээ, худалдах худалдан авах гэрээний дагуу Хөвсгөл аймгийн ******** сумын ** дугаар багийн ***** тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 112м2 талбайтай, Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-***** дугаартай 860.8 м.кв газрыг шилжүүлсэн авч байх боловч хариуцагч Д.Ц**л ээс Г.Д***в руу, Г.Д***в аас А.Б***э рүү, А.Б***э эс А.З***л рүү тус тус газар, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн үед худалдагч талын нэрс улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн, өөр ямар нэгэн хамтран өмчлөгчийн нэр бичигдээгүй байх бөгөөд Д.Ц**л ээс Г.Д***в руу, Г.Д***в аас А.Б***э рүү, А.Б***э эс А.З***л рүү арилжаа, худалдах худалдан авах хэлцлийг хийх хүсэл зоригийн үндсэн дээр шилжүүлсэн байх тул Д.Ц**л , Г.Д***в нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн арилжааны гэрээ, Г.Д***в , А.Б***э нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, А.Б***э , А.З***л нарын хооронд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах ба мөн зүйлийн 126.2.1, 126.2.2-т зааснаар гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, уг хөрөнгөөр олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө нь мөн зүйлийн 126.2.4.-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байдаг.
Мөн зүйлийн 126 дугаар зүйлийн 126.3-т Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно гэж тус тус заасан байна.
Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах талаар Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан ба мөн зүйлийн 128.2., 128.3.-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах ёстой бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
Хариуцагч Д.Ц**л нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг хамтран Г.Д***в , А.Б***л нараас авч, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрээг улсын бүртгэлийн Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-***** дугаартай газрын өмчлөх эрхийг олж авчээ. /1 хх-ийн 101 ар тал, 139 ар тал/,
Хариуцагч Г.Д***в нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан арилжааны гэрээгээр дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Ц**л ээс авч, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрээг улсын бүртгэлийн Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-***** дугаартай газрын өмчлөх эрхийг олж авчээ. /1 хх-ийн 81, 119 тал/,
Хариуцагч А.Б***э нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг Г.Д***в аас авч, гэрээг улсын бүртгэлийн Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-***** дугаартай газрын өмчлөх эрхийг олж авчээ. /1 хх-ийн 74, 126 тал/,
Хариуцагч А.З***л нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг А.Б***э эс авч, гэрээг улсын бүртгэлийн Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-***** дугаартай газрын өмчлөх эрхийг тус тус олж авчээ. /1 хх-ийн 68, 134 тал/,
Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай “ Гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал” зөвлөмжид
Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө дундын өмчлөл байх зохицуулалтын дагуу эхнэр, нөхөр нь бие биедээ өмчлөх эрхийн талаар шаардлага гаргах эрхийг үүсгэнэ. Тухайлбал, орон сууц болон бусад үл хөдлөх эд хөрөнгө нь хэн нэгний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бол гэр бүлийн гишүүд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардах эрхтэй. .. үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч буй этгээд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдээс өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг шалгах үүрэггүй тул үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж буй этгээд тухайн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрх бүхий гэр бүлийн гишүүнийг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй, түүнд хэлцлийн талаар мэдэгдээгүй байх эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах үндэслэлгүй болно.
Шүүх тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн эсэхээс үл хамааран эрх нь зөрчигдсөн гэрлэгч, гэр бүлийн гишүүн нь Иргэний хуулийн 128.4.-т зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж заасан байна.
Түүнчлэн Монгол улсын дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” зөвлөмжид Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.-т заасан гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн тухай заалт нь зөвхөн гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн бие биедээ тавих шаардлагад хамааралтай юм.
Хэрвээ гэрлэгчид болон гэр бүлийн гишүүдийн аль нэг нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа, эсхүл гэр бүлийн гишүүнээс гарч буй тохиолдолд өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй юм.
Харин өмчлөгчийн бусадтай хийсэн гэрээ хэлцлийн улмаас гэрлэгч, гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол гэр бүлийн гишүүн болон гэрлэгчээс учирсан хохирлоо шаардах эрх нь нээлттэй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.-т "Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна" гэсэн хуулийн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх үүссэн буюу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүдэд хамааралтай юм. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тухайн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн мөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөх эрхийг олж аваагүй тул өмчлөгч болон гуравдагч этгээдийн байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх шаардлага гаргах нь үндэслэлгүй юм.” гэж тус тус заасан байна.
Маргааны зүйл болох Хөвсгөл аймгийн ******** сумын ** дугаар багийн ***** тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 112м2 талбайтай, Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-***** дугаартай 860.8 м,кв газар нь хариуцагч Д.Ц**л ийн өмчлөлд бүртгэлтэй тохиолдолд нэхэмжлэгч нь түүний нэр дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрхтэй.
Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан ба мөн зүйлийн 128.2., 128.3.-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах ёстой зохицуулалтаас үзвэл, гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд авах бөгөөд гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлд бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4.-т зааснаар бие биенэсээ шаардах эрхтэй, харин эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй болно.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох” ба мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх талаар заасан. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзнэ.
Үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч буй этгээд болох Г.Д***в нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд Д.Ц**л ээс өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг, А.Б***э нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд Г.Д***в аас өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг, А.З***л нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд А.Б***э эс өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг тус тус шалгах үүрэггүй юм.
Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бусдад шилжүүлж, худалдсан хэлцлийн эрх зүйн үр дагаврыг хариуцагч Г.Д***в , А.Б***э , А.З***л нар нь хариуцах үндэслэлгүй болно.
Иймд нэхэмжлэгч Ж.Л***г-ийн хариуцагч Д.Ц**л , Г.Д***в , А.Б***э , А.З***л нарт холбогдуулан Д.Ц**л , Г.Д***в нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн арилжааны гэрээ, Г.Д***в , А.Б***э нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, А.Б***э , А.З***л нарын хооронд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,900 ( таван зуун арван мянга есөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН