Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 320/ШЗ2025/01885

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл  аймаг дахь  сум дундын  анхан  шатны  шүүхийн  шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, *** дугаар хороо, **** талбай-02, ****, *** давхарт байрлах, *** дугаар регистртэй, Т***и  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******* сумын ** дугаар багийн ***1 дүгээр гудамжны *** тоотод оршин суух, ***** дугаар регистртэй, *** овогт Г***н-ийн  Д***н ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 1,363,870 төгрөг, үндсэн хүү 373,540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,700 төгрөг, нийт 1,812,110 (нэг сая найман зуун арван хоёр мянга нэг зуун арав) төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/00415/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т***и  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэрэглэгчийн тооцооны менежер М.Д******г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Д***н  нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Т***и  ББСБ ХХК-тай №ЗГ2023102600937 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах тухай гэрээг байгуулж “Samsung A54 128 GB” маркийн гар утсыг нийт 1,538,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 21 сарын хугацаанд сар бүр 98,332 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

Хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т***и  ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

  1.  

Үндсэн зээлийн үлдэгдэл (2023.10.26-2025.07.20 хүртэл нийт 21 сар) 18 удаагийн дутуу төлөлт

1,363,870 төгрөг

  1.  

Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ноогдох)

373,540 төгрөг

  1.  

Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 2.3-т зааснаар төлөөгүй хүүгийн 20 хувиар)

74,700 төгрөг

  1.  

Нэхэмжлэх нийт дүн

1,812,110 төгрөг

Нэхэмжлэх нийт дүн 1,812,110 төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь тал).

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т***и  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.Д***н д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1,363,870 төгрөг, үндсэн хүү 373,540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,700 төгрөг, нийт 1,812,110 (нэг сая найман зуун арван хоёр мянга нэг зуун арав) төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа (хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах)-г хийж гүйцэтгэхээр нэхэмжлэлд дурдагдсан утсаар хариуцагч Г.Д***н г шүүхэд ирүүлэхээр 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 02 минутад залгахад орох ярианы эрх хаагдсан тул холбогдож чадаагүй,

нэхэмжлэлд дурдагдсан хаягаар хариуцагч Г.Д***н  шүүхэд 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цаг 00 минутад ирүүлэхээр 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэх хуудас (гибрид шууданг) хүргүүлэхэд тус хаягт байхгүй гэх бичилттэй шүүхийн мэдэгдэх хуудас буцаасан байна. (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын У**** багийн Засаг дарга Ц.Х***н 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн иргэн Гомбосүрэн овогтой Д***н  /Рд81080817/ ам бүл 1, тус багийн 11-03 тоотод албан ёсны бүртгэлтэй боловч тухайн хаягтаа оршин суудаггүй болохыг хүн ам өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов гэх бичилттэй 14/69 дугаар албан бичгийн хамт ирүүлжээ. (хавтаст хэргийн 28 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дугаар зүйлийн 754.1-д Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ гэж заасны дагуу хариуцагч Г.Д***н гийн оршин суух хаягийн лавлагааг гаргуулахад Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Г.Д***н  /******/ нь 2019 оны 10 дугаар сарын 12-нд шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгэгдсэн байна. Оршин суугаа хаягийн лавлагааг хүргүүлэв гэх бичилттэй 30/483 дугаар албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 30/483 дугаартай албан бичгээр регистрийн дугаар: р****, иргэний бүртгэлийн дугаар: ***, овог: ***, эцэг /эх/-ийн нэр: Г***н, өөрийн нэр: Д***н , байнга оршин суугаа газрын хаяг: Хөвсгөл, ***, **-р баг, *** гудамж, ** тоот гэх бичилттэй Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлсэн байна. (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

Үүнээс үзвэл хариуцагч Г.Д***н  нь улсын бүртгэлийн лавлагаагаар Хөвсгөл, **, **-р баг, ** гудамж, ** тоотод бүртгэлтэй боловч тухайн хаягт амьдардаггүй болох нь тогтоогдсон ба энэхүү байдлаас шалтгаалан шүүх цаашид хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д” “энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш ...тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Т***и  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д***н д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 1,363,870 төгрөг, үндсэн хүү 373,540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,700 төгрөг, нийт 1,812,110 (нэг сая найман зуун арван хоёр мянга нэг зуун арав) төгрөг  гаргуулах тухай  иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг олж тогтоон, дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,361 (дөчин хоёр мянга гурван зуун жаран нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч  Т***и  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэгч Т***и  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Д***н д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 1,363,870 төгрөг, үндсэн хүү 373,540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,700 төгрөг, нийт 1,812,110 (нэг сая найман зуун арван хоёр мянга нэг зуун арав) төгрөг  гаргуулах тухай  иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч 42,361 (дөчин хоёр мянга гурван зуун жаран нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч  Т***и  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            А.ДӨЛГӨӨН