Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 308/шш2025/00240

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

Нэхэмжлэгч: У хот С дүүргийн *-р хороо, Т т-* байр **-р байранд байрлах, Е Ш и ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг С сум *-р баг, Г гудамж **-р байр **тоотод оршин суух, Б овогт Н холбогдох,

4,036,189.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны  03 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Н нь манай "Е ш и ББСБ" ХХК-тай 20** оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 1.999,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б.Н нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.Н зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Б.Н 4,036,189.14 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 79,529.03 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хуваарилж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Н нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Б.Н нь Е Ш и ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 4,036,189.14 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнд маргах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Е Ш и ББСБ ХХК нь  хариуцагч Б.Н холбогдуулан 4,036,189.14 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Е Ш и ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н холбогдох 4,036,189.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Н нь 4,036,189.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,529.03 төгрөгийн 39,764.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н улсын тэмдэгтийн хураамжид 39,764.6 төгрөгийг, төрийн сангийн *********данснаас 39,764.6 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Е Ш и ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА