| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00120/И |
| Дугаар | 308/шш2025/00241 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 308/шш2025/00241
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: У хот С дүүрэг, *-р хороо С т ** давхарт байрлах, М Б ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн Д сумын *-р баг, Ө гэх газар оршин суух, А овогт Л холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болох 17,531,961.43 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А Л нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 20**-05-12-нд ****************тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 6,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.75%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 20**-05-13-нд *******тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,230,000 төгрөгийн зээлийг сарын 1.75%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 20**-05-13-нд ***********тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 10,350,000 төгрөгийн зээлийг сарын 1.75%-ийн хүүтэй, 31 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ***************тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 357 хоног, ******************тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 348 хоног, ************** тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 345 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан ********************тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 20**-11-01-нд, *****************тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 20**-11-10-нд, *****************тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 20**-11-13-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *****************тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 4,538,802.1 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,032,332.40 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 69,471.58 төгрөг, ********************тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 1,698,637.4 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 377,248.17 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,671.31 төгрөг, ********************тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 7,916,687. төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,741,680.56 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 115,430.98 төгрөг, нотариатын төлбөрт 17,000, Нийт 17,531,961.43 төгрөгийг Зээлдэгч А Л гаргуулж өгнө үү. гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч А овогт Л нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М Б ХК нь хариуцагч А.Л холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,531,961.43 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М Б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Л холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,531,961.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,504,567 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,609.81 төгрөгийн 122,804.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Л улсын тэмдэгтийн хураамжид 122,804.43 төгрөг, төрийн сангийн ****************данснаас 122,804.43 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М Б ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА