Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 308/шш2025/00242

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

  Нэхэмжлэгч: У хот С дүүрэг, *-р хороо С т **давхарт байрлах, М Б ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн А сумын *-р баг, *-р хэсэг Ц д *** тоотод оршин суух, Ц овогт Л холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 3,489,389.80 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээНэхэмжлэл гаргах өдрийн байдлаар **************тоот Цахим зээлийнх гэрээ-ний үүрэгт 5,908.71 төгрөг, **************тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 3,466,481.09 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 3,489,389.80 төгрөгийг хариуцагч Ц.Л гаргуулж өгнө үү. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Ц овогт Л нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэхийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 489,389.80 төгрөг. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М Б ХК нь хариуцагч Ц.Л холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,489,389.80 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 489,389.80 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.М Б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Л холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,489,389.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 489,389.80 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,780 төгрөгийн 35,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Л-с улсын тэмдэгтийн хураамжид 35,390 төгрөг, төрийн сангийн ******************данснаас 35,390 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М Б ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА