Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 308/шш2025/00244

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

  Нэхэмжлэгч: У хот Ч дүүрэг, *-р хороо Ж ***, *давхарт байрлах, С л б з газар ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн С сумын *-р баг, Н гудамж ***-р байр **тоотод оршин суух, Б овогт Т О холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 3,677,053.25 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 03 дугаар сарын 12-ны өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээТ О 20** оны 07 сарын 09-ний өдөр *********** дугаартай "Барьцаат зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 929 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд Утас А53 загварын барьцаалсан. 20** оны 07 сарын 09 ний өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,699,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар "... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно..." гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, Энэхүү мөнгөн дүнгээс 0 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 3,667,753.25 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 3,677,053.25 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хаягт хариуцагч оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4.3 дахь заалтад "...Энэ хуулийн 75.4.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ...гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас илгээж өгнө үү. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Т овогт О нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэхийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 177,053.25 төгрөг. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С л б з газар ХХК нь хариуцагч Т.О холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,677,053.25 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 177,053.25 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.С л б з газар ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.О холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,677,053.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 177,053.25 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,800 төгрөгийн 36,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О улсын тэмдэгтийн хураамжид 36,900 төгрөг, төрийн сангийн ****************данснаас 36,900 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч С л б з газар ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА