Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 308/шш2025/00247

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

  Нэхэмжлэгч: У хот С дүүрэг, *-р хороо Д.С талбай-** С тауэр *давхарт байрлах, Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн Х сумын *-р баг, Ч гэх газар оршин суух, Б овогт С холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 2,037,706 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээХариуцагч Б.С нь 20** оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ю ХХК-тай гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж Samsung А54 маркийн гар утсыг нийт 1,598,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 20**оны 06 сарын 06-наас 20** оны 06 сарын 06-ныг хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 66,584 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 20** оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн гар утасны лизингийн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 4.1-т заасныг үндэслэн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. нэхэмжлэх дүн 2,037,706 төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Б овогт С нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэхийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,018,853 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,018,853 төгрөг. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч б.С холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,037,706 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,018,853 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,018,853 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.С холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,037,706 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,018,853 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,018,853 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,553 төгрөгийн 23,776.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-с улсын тэмдэгтийн хураамжид 23,776.5 төгрөг, төрийн сангийн **************данснаас 23,776.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ю ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА