| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00327/И |
| Дугаар | 308/шш2025/00252 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 308/шш2025/00252
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: У хот С дүүргийн *-р хороо, Ю гудамж, ** цогцолборт байрлах, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг С сум *-р баг, Ү **гудамж ****тоотод оршин суух, Т овогт М холбогдох,
1,561,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.М нь "М ББСБ"-тай 20** оны 11 сарын 10-ны өдөр ***********дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн М үүрэн телефоны *******дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Т.М нь уг гэрээний үндсэн дээр 20**.05.28-ны өдрөөс 20**.06.09-ний өдрийн хооронд 6 удаагийн хүсэлтээр нийт 890,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. М ББСБ-ын зүгээс Т.М зээлийн гэрээний үүргийг шаардахад өнгөрсөн хугацаанд нийт 52,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 20**.03.18-ны өдрийн байдлаар Т.М үндсэн зээлийн үлдэгдэл 845,022 төгрөг, зээлийн хүү 601,785 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115,003 төгрөг, нийт 1,561,810 төгрөг байна. Т.М нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,561,810 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Т.М холбогдуулан 1,561,810 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.М холбогдох 1,561,810 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.М нь 1,561,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,939 төгрөгийн 19,969.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М улсын тэмдэгтийн хураамжид 19,969.5 төгрөгийг, төрийн сангийн **************данснаас 19,969.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА