| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2025/0187/З |
| Дугаар | 128/ШШ2025/0321 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2025/0321
2025 05 07 128/ШШ2025/0321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х*******” ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ц******* /РД: *******/,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О нарыг оролцуулан “Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-тай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”
Хоёр. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
2.1. Х******* ХХК нь Х******* аймгийн Н******* сумын нутагт Х******* нэртэй газарт 279.32 гектар талбайд MV- тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2017 оноос хойш эзэмшиж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг чанд биелүүлэн, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн 8 дах жилийн төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөх байсан боловч захирал Н.Э эрүүл мэндийн шалтгааны улмаас Б аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба үүний дараа гэрээр эмчилгээ хийлгэж, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн байна.
2.2. Мөн манай компанид Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10/5209 дугаартай төлбөрөө төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч энэхүү мэдэгдэл тус компанийн Б аймаг Б сумын номгон 1 дүгээр баг Э сургуулийн баруун тал гэсэн хаягаар илгээгдсэн байсан тул хугацаа хожимдож уг мэдэгдлийг 2025 оны 01 дүгээр сард хүлээн авч танилцсан. Учир нь тус компанийн удирдлага Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 3-р хороо, үйлдвэр гудамж, , тоот гэсэн хаягт үйл ажиллагаа явуулж байгаа болно.
2.3. Гэтэл MV- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр цуцалсан болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын уул уурхайн хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11/123 дугаартай мэдэгдлээр манай компанид мэдэгдсэн. Бид энэхүү шийдвэрийг хянуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан боловч бидний хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлэн өгөх бөгөөд 56 дугаар зүйлийн 56.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 56 дугаар зүйлийн 56.4-т Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тайлбар үндэслэлтэй бол цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгоно гэж тус тус заасан байна.
2.4. Манай компанийн хувьд MV- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг 2025 оны 01 сард хүлээн авч танилцсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан сонсох ажиллагааг хийгдсэн гэж үзэх боломжгүй ба энэ нь хугацаанд тус компанийн захирал эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул энэхүү эрхээ эдэлж чадаагүй, зөрчигдөх нөхцөл үүссэн байна.
2.5. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:", 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах". Тайлбар: "Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно" гэж заасан. Манай компани уг талбайд ашиглалтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хугацаанд явуулахаар төлөвлөж их хэмжээний зардал гаргасан бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхөөс зайлсхийх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлэхгүй байх ямар нэгэн зорилгогүй байсан.
2.6. Иймд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн байх тул Ашигт малтмал газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Хариуцагчийн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Х******* аймгийн Н******* сумын нутаг Х******* нэртэй газарт орших 279.32 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 663 тоот шийдвэрээр "Х*******" ХХК-д МV- дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2047 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаагаар олгосон байна
3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д "тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг", 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж хуульд заасан хугацаанд "Х*******" ХХК нь 2024 оны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 23 дугаар шийдвэрээр тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МV- дугаар бүхий тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/5209 дугаар албан бичгээр болон ******* дугаартай утсаар холбогдож тус тус мэдэгдсэн байна. Мөн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11/123 тоот албан бичгээр мэдэгдсэн зэргээр захиргааны байгууллага нь хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
3.4. Дээрх мэдэгдлүүдийг "Х*******" ХХК-ийн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн албан ёсны бүртгэлтэй хаяг болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд тус тус бүртгэлтэй Б аймгийн Б сумын 1 дүгээр баг, Номгон, Э сургуулийн баруун талд гэсэн хаягаар, хүргүүлсэн ба шуудангийн буцалтаар ирээгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ" гэж заасан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг юм.
3.5. Төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20-д заасны дагуу "үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах" чиг үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч компани дээрх тусгай зөвшөөрлийг 2017 оноос эхлэн эзэмшиж байсан бөгөөд тухайн цаг мөчөөс жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2023 он хүртэл тасралтгүй 7 жилийн турш төлсөөр ирсэн ба ээлжит 8 дахь жилийн төлбөрөө төлөх нь тухайн компанийн хувьд хуулиар хүлээсэн үүрэг юм. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т " Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө", 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж заасан хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө ээлжит 8 дахь жилийн төлбөрөө төлөөгүй, 34.6-д "хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилийн төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги ногдуулна", 34.7- д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл буюу алдангийн хамт төлөх боломжит хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлөөгүй байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу Тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалахын тулд мөн хуулийн 31.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32,33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална." гэж заасан ба "Х*******" ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор тусгай зөвшөөрлийн ээлжит 8 дахь жилийн төлбөрөө төлөх үүрэгтэй байсан байна.
3.6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх боловч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээс чөлөөлөх, хугацаа хойшлуулах үндэслэл болохгүй. Учир нь: Дээр дурдсан хуулийн заалтаар тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг хадгалахын тулд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т "Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно" гэж зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байлаа ч хуульд заасан хугацаандаа төлбөрөө төлж, баримтаа ирүүлэх бүрэн боломжтой байсан.
3.7. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд цуцална" гэж заасан хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 23 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МВ- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт байна. Дээр дурдсанчлан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, цуцлах харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан. Нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул захиргааны байгууллага хуульд заасны дагуу тухайн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх шалтгаанаар маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 663 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр(Хавтаст хэргийн 36 дахь тал)-ээр нэхэмжлэгч “Х*******” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр MV- дугаартай тусгай зөвшөөрлийг 2047 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаатай олгосон(Хавтаст хэргийн 29 дэх тал).
1.2. “Х*******” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн(Хавтаст хэргийн 33 дахь тал) ба хариуцагчаас 2024-2025 оны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй тул Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/5209 дугаар албан бичиг(Хавтаст хэргийн 73 дахь тал)-ээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийн ээлжит 8 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдье” гэж нэхэмжлэгч “Х*******” ХХК-д мэдэгдсэн.
1.3. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийдвэр(Хавтаст хэргийн 74 дэх тал)-ээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцалсугай” гэж шийдвэрлэсэн ба 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11/123 дугаар албан бичиг(Хавтаст хэргийн 75 дахь тал)-ээр 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг мэдэгдсэн байна.
1.4. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн захирал Н.Э нь Б аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тул төлбөр төлөх боломжгүй байсан. Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/5209 дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгийг Б аймгийн Б сумын номгон 1 дүгээр баг Э сургуулийн баруун тал гэсэн хаягаар хүргүүлсэн ба мэдэгдлийг 2025 оны 01 дүгээр сард хүлээн авч танилцсан гэж тайлбарлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргадаг.
1.5. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн захирал Н.Э нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Б аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь тогтоогдсон(Хавтаст хэргийн 77-93 дахь тал).
1.6. Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/5209 дугаар албан бичгийг хэзээ хүргүүлсэн талаар тодруулахад Монгол шуудан ХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 10 дугаар сарын 18/168 дугаар албан бичгээр “... Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Х*******” ХХК, Б аймаг, хаягаар илгээсэн RD183797058MN бүртгэлийн дугаартай илгээмжийг хаягийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гардуулсан байна” гэсэн хариу ирүүлсэн(Хавтаст хэргийн 116-117 дахь тал).
Хоёр. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 663 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х******* ХХК-д Х******* аймгийн Н******* сумын нутаг Х******* нэртэй газарт 279.32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-020882 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байх бөгөөд мөн хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Х******* ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-020882 дугаар тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөр /2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны/-ийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэг хүлээжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х******* ХХК нь тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө урьдчилан төлөөгүй, улмаар хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж зааснаар нэмж 30 хүртэл хоног буюу 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дотор алдангийн хамт төлөх боломжтой байтал өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй, хууль зөрчжээ.
Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй шалтгааныг “...төлбөр төлөх хугацаанд тус компанийн захирал Н.Э өвчтэй байсан, энэ нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзнэ... гэж марган, нотлох баримтаар Б аймгийн Б нэгдсэн эмнэлэгийн өвчтний түүхийг шүүхэд ирүүлсэн байх боловч уг баримтууд нь компанийн захирал Н.Эийг компанийнхаа үйл ажиллагааг огт явуулах боломжгүй, хүнд өвчтэй байсныг нотлохгүй байна.
Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасан. Хариуцагчаас нэхэмжлэгчид 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/5209 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тухай мэдэгдлийг, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11/123 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг тус компанийн албан ёсны бүртгэлтэй хаягаар, шуудангаар хүргүүлж мэдэгдсэн нь тогтоогдсон ба хэрэгт авагдсан шуудангийн байгууллагын баримтуудаар нотлогдсон ба нэхэмжлэгчээс тайлбарласан “...орон нутагт байсан салбар руу мэдэгдэх хуудсыг явуулсан гэх...” тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд, нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-020882 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан, маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 23 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ