2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/03437

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1. дэх хэсэг, 116., 118. дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6. дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт заасныг баримтлан Б… овогт Б…-ны А… /РД:…/, Б…овогт Г…-ийн Э…/РД:НР84071161/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. дахь хэсэгт заасныг баримтлан … оны … дүгээр сарын …-ны өдөр төрсөн хүү А.Д…, .. оны .. дүгээр сарын …-ний өдөр төрсөн хүү А…., … оны … дүгээр сарын …-ны өдөр төрсөн хүү А.Т… нарыг эцэг Б.А…ы асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.-д зааснаар нэхэмжлэгч эх Г.Э.-..ийг хүү А.Д…, А.Б…, А.Т… нартай 14 хоног тутамд, амралтын өдрүүдээр уулзаж, хонуулж /Баасан гарагийн орой нэхэмжлэгч Б.А… хүүхдүүдийг Г.Э…-ийн гэрт хүргэж ирнэ. Ням гарагийн орой Г.Э…ийн гэрээс хүүхдүүдийг ирж Б.А… авна/ хүүхдүүдийн амралт, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, эрүүл мэндэд нь анхаарч амарч сувилуулах буюу эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдгээрт суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх журмыг тогтоосугай.

 

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон … тоот хаягт байрлах гэр бүлийн зориулалттай газрын үнэ 30,000,000 төгрөг, Төрийн банкны харилцах болон хадгаламжийн дансууд, Голомт банкны хадгаламж дахь мөнгөн хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-… дугаарт бүртгэлтэй, … тоот хаягт байрлах, 65.76 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 334,750,000 төгрөгөөр бусдад худалдаж, хувь тэнцүүлэн гэрлэгчид хуваан авахаар тохиролцсон эвлэрлийг баталсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,408,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, татварын хэлстийн холбогдох данснаас 1,338,750 төгрөгийг, хариуцагч Г.Э…ээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.А…-д олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БАЯРМАА