| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00098/И |
| Дугаар | 150/ШШ2025/00135 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 150/ШШ2025/00135
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: **аймгийн **сум, ** дүгээр баг, “**” ХХК-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ** эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “**” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “**" ХХК-ийн зүгээс иргэн ** холбогдуулан хохирол 36,806,352.13 13 (гучин зургаан сая найман зуун зургаан мянга гурван зуун тавин хоёр төгрөг арван гурван мөнгө) гаргуулахаар **, **, **дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагчийг мэдэгдэх хуудас болон утсаар дуудах зэрэг хуульд заасан ажиллагаа хийсэн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг **, **, **дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/Ш32025/07869 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анх өгсөн гэрийн хаяг болох **хот, **дүүрэг, 25-р хороо, **хотхон ***тоот гэсэн хаяг, **гэсэн холбоо барих утас өгсөн боловч дуудлага хүлээн аваад хариу өгөхгүй, холбогдох боломжгүй гэх хариуг тус тус өгсөн бөгөөд манай компани нь нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Иймд оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа ****Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож, тогтоосон хаягийг ** ХХК-д албан бичгээр мэдэгдэхийг **аймгийн **сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгаж өгнө үү...” гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “*** ХХК-ийн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ** эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь худалдах, худалдан авах гэрээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 17/
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь **хот, **дүүргийн **дугаар хороо, **хотхон, **тоотод оршин суудаггүй болох нь **, **, **дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШЗ2025/07869 дугаартай захирамжаар тогтоогдож байна. /хх-ийн 3/
Иймд хүсэлт гаргагч “**” ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ** эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “...**овогт ****, РД: **, Утасны дугаар: **...” гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий өөр мэдээлэл байхгүй гэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **овогт ****эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг **аймгийн Цагдаагийн газрын **сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор **аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА
ДАРГАЛАГЧ Г.АЛГИРМАА