| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00156/И |
| Дугаар | 193/ШШ2025/00286 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 193/ШШ2025/00286
| 2025 04 21 | 193/ШШ2025/00286 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******ийн байранд байрлах ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн *******, *******, ******* ******* тоотод оршин суух, овогт ы д /РД:/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,940,556 гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б. нь тай 2024 оны 07 дугаар сарын 23-ний өдөр цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр 17,044,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.
Зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхийг шаардсан боловч биелүүлэхгүй, 2024 оны 8 сараас зөрчил үүссэн.
Хариуцагч Б.гаас зээлийн үндсэн өрийн үлдэгдэлд 16,897,561 төгрөг, зээлийн хүүнд 1,040,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,649 төгрөг нийт 17,940,556 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* нэхэмжилсэн 17,940,556 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б. холбогдуулан 17,940,556 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 17,940,556 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247,653 төгрөгийн 50 хувь буюу 123,827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 123,827 төгрөгийг улсын орлогоос, 123,827 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б. нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 17,940,556 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247,653 төгрөгийн 50 хувь буюу 123,827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 123,827 төгрөгийг улсын орлогоос, 123,827 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА