| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00113/И |
| Дугаар | 150/ШШ2025/00134 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 150/ШШ2025/00134
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: **аймгийн **сум, ** дүгээр баг, “**банк” ХК-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ** эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “**банк” ХК нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ** /**/ нь **Банкны **сумын шар усны эх багт орших ******тооцооны төвөөс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/56545312 тоот гэрээ байгуулан онлайн цалингийн зээл авсан гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч ** / ***/ нь **банкны **салбарын **тооцооны төвөөс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/56545312 тоот зээлийн гэрээ, БГХ/56545312 тоот барьцааны гэрээ байгуулан 20,000,000 /Хорин сая/ төгрөгийн цалингийн зээл аваад 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 19,384,802.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,681,324 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 53,967 төгрөг буюу нийт 22,120,093.93 /Хорин хоёр сая нэг зуун хорин мянган ерэн гурван төгрөг ерэн гурван мөнгө төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
Нийт зээлийн үлдэгдэл нь 22,120,093.93 /Хорин хоёр сая нэг зуун хорин мянган ерэн гурван төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг болно.
** нь **банкнаас зээл авах үед оршин сууж байсан **аймгийн ****-р баг **гудамж ** тоот тоот хаягт оршин суудаггүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 223 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлэн, оршин суугаа газрын хаяг тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү...” гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “**” ХК-ийн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 5-11/
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь **аймгийн ***-р баг **гудамж ** тоотод оршин суудаггүй болох нь **аймгийн **сумын **дүгээр багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 104 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 14/
Иймд хүсэлт гаргагч “**банк” ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ** эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “**банк” ХХК нь хүсэлтдээ **хаягийг “...**аймгийн ***-р баг ** гудамж * тоот, ****, РД:**, Утасны дугаар: **...” гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий өөр мэдээлэл байхгүй гэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох //овогт ////эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг **аймгийн Цагдаагийн газрын **сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор **аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА