2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 193/ШШ2025/00288

 

2025 04 21

 193/ШШ2025/00288

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******ын газрын нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд У.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: У.*******ийг гэмт хэргийн улмаас *******д учруулсан хор уршигт 3,820,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. У.******* нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй болох нь хорооны тодорхойлолт, мэдэгдэх хуудсаар тогтоогдсон гэж шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. У.*******ийг эрэн сурвалжилж , оршин суугаа газрыг тогтоон төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргах шаардлагатай байна. Иймд *******ийн *******ийг эрэн сурвалжах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

Шүүх хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

У.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 193/ШЗ2025/00137 дугаартай *******, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, иргэний үнэмлэхийн лавлагаагаар тус тус нотлогдсон.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ийг /РД:*******/ эрэн сурвалжлахаар, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд У.*******ийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг  Налайх   дүүргийн Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт *******ийн *******ийг /РД:*******/ эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт *******ийн *******ийг эрэн сурвалжилж,  түүний  оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг  Налайх   дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА