Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 150/ШШ2025/00132

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            **аймгийн **сумын Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           

Хүсэлт гаргагч: **аймгийн **сум, ** дугаар баг, **хөдөө оршин суух хаягтай, **овогт ** хүсэлттэй,

 

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

           

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга**нар оролцов.         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...** миний бие **онд төрсөн. ийн **1995 оноос хойш хамт амьдарч 3 хүүхдийн аав ээж болсон. Бид хоёр олон жил хамтран амьдарч байгаа боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй өдий хүрсэн. Манай гэр бүл 1995 оноос хойш өдийг хүртэл мал маллаж амьдарч ирсэн малчин өрхөд бүртгэлтэй байдаг. Мал тооллогыг гэрийн өрхийн тэргүүн ***н нэр дээр тоолдог байсан тул мал тооллогын "А данс" **нэрээр явдаг. ** би малчны тэтгэвэрт гарах гэтэл бид нэг гэрт орохдоо гэрлэлтээ батлуулаагүйгээс болж тэтгэвэрт гарч чадахгүй болоод байна. Иймд ** намайг 1995 оноос хойш ** хамт амьдарч байгаа болохыг тогтоож өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч ** нь ** хамтын амьдралтай болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

                       

1. Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа/хх-3/,

2. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 04 сарын 15-ны өдрийн 03-02/2844 дугаартай лавлагаа/хх-4/,

3. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 04 сарын 15-ны өдрийн 03-02/2846 дугаартай лавлагаа/хх-5/,

4. **иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-6/,

5. **оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/хх-7/,

6. ** иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-8/,

7. **төрсний бүртгэлийн лавлагаа/хх-9/,

8. ** төрсний бүртгэлийн лавлагаа/хх-10/,

9. ** төрсний бүртгэлийн лавлагаа/хх-11/,

10. **эрлэсний бүртгэлгүй лавлагаа/хх-12/,

11. **аймгийн ****сумын **** дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 057 дугаартай тодорхойлолт/хх-13/,

12. ****нарын хамт авхуулсан гэрэл зураг /хх-14/,

13. **аймгийн **сумын **угаар багийн малчин-даатгуулагчид олгох лавлагаа/хх-15-16/,

14. Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого/хх-17-87/,

15. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/хх-88-91/ зэрэг нотлох баримтууд болно.

Хүсэлт гаргагч Л**хамтын амьдралтай байсныг тогтоолгох зорилгоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж тодорхойлсон байна.        

Хүсэлт гаргагч ** нар нь 1995 оноос өнөөг хүртэл хамтын амьдралтай байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, **аймгийн **сумын **** дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 057 дугаартай тодорхойлолт, мал тооллогын баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг 1995 оноос 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч ** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ***овогт ****/РД: **/, **овогт ****/РД: ****нарыг 1995 оноос 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр бичгийн хэлбэрээр 14 хоногийн дотор гарах бөгөөд гарснаас хойш хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд хүрэлцэн ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор **аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            3.

 

  

ДАРГАЛАГЧ                                 Г.АЛГИРМАА