2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 193/ШШ2025/00296

 

 

2025 04 23

 193/ШШ2025/00296

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, ******* ******* тоотод байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , *******, ******* тоотод оршин суух, *******ы /РД:/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,156,869 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* нь Ж.тэй 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20209 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. Хариуцагч Ж. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар z000514180 тоот зээлийн үлдэгдэл нийт 501,975 төгрөг, z000672290 тоот зээлийн үлдэгдэл нийт 53,031 төгрөг, z000693649 тоот зээлийн үлдэгдэл нийт 264,193 төгрөг, z000742392 тоот зээлийн үлдэгдэл нийт 55,019 төгрөг, z000762599 тоот зээлийн үлдэгдэл нийт 281,874 төгрөг болсон тул бүгд нийлээд 1,156,869 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 1,156,869 төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, хариуцагч Ж.т холбогдуулан 1,156,869 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ж. нэхэмжлэлийн шаардлага 1,156,869 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 32,315 төгрөгийн 50 хувь буюу 16,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 16,158 төгрөгийг улсын орлогоос, 16,158 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ж. нэхэмжлэгч ******* нэхэмжилсэн 1,156,869 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 32,315 төгрөгийн 50 хувь буюу 16,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 16,158 төгрөгийг улсын орлогоос, 16,158 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА