| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00370/И |
| Дугаар | 193/ШШ2025/00298 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 193/ШШ2025/00298
| 2025 04 23 | 193/ШШ2025/00298 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* *******, *******т байрлах, /РД:*******/, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, ******* од оршин суух, овогт ын т /РД:/ холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,612,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О. нь *******-тай зээлийн гэрээнүүд байгуулсан. Гэрээний үүргээ зөрчсөн тул нийт 6,612,070 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* -ийн нэхэмжилсэн 6,612,070 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл сар 1,102,012 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, хариуцагч О.т холбогдуулан 6,612,070 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч О. нэхэмжлэлийн шаардлага 6,612,070 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл сар 1,102,012 төгрөгөөр төлөхөөр зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Нэхэмжлэгч ******* хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн байна.
Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 120,743 төгрөгийн 50 хувь буюу 60,372 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 60,372 төгрөгийг улсын орлогоос, 60,372 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч овогт ын нэхэмжлэгч ******* -ийн нэхэмжилсэн 6,612,070 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл сар бүр 1,102,012 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 243,207.16 төгрөгийн 50 хувь буюу 121,604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 121,604 төгрөгийг улсын орлогоос, 121,604 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА