2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 193/ШШ2025/00304

 

2025 04 28 193/ШШ2025/00304

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, ******* *******, *******од оршин суух, ******* овогт *******гийн *******ийн /РД:*******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, , ийн од оршин суух, овогт ын д /РД:/-д холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууцаа албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Хариуцагч О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: , , , тоо хаяг бүхий тус бүр 40 айлын 2 блок нийт 80 айлын орон сууц барьж 2018, 2020 онуудад тус тус улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. О. уг байрны 2 өрөө орон сууцыг захиалж, гэрээ байгуулсан. О. гэрээгээр хүлээсэн байрны төлбөрийг төлөх мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэхгүй, захиалгын гэрээний хавсралтаар батлагдан хүчин төгөлдөр болсон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь ноцтой зөрчигдөж байна. Иймд гэрээгээр хүлээсэн орон сууцны төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул захиалагч талын хууль бус эзэмшлээс орон сууцаа албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан гэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс бичгээр гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* хариуцагч О.д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцаа албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзал баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана. Эдгээр захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь нэхэмжлэгч субъектив эрхээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчид хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заах тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Л.******* хариуцагч О.д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцаа албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА