| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэнэдэндоржын Болормаа |
| Хэргийн индекс | 2239004270430 |
| Дугаар | 2023/ДШМ/44 |
| Огноо | 2023-11-21 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 15.2.2.2., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2023/ДШМ/44
2023 11 21 2023/ДШМ/44
Б.Г-од холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Бо-маа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ө-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг,
Шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч С.На-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/179 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.На-ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Г-од холбогдох эрүүгийн 2239004270430 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Бо-маагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............... гэх газар 2022 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө эхнэр О.А-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж зодож, түүний эрүүл мэндэд цээжний зүүн талын III, IV хавирга ясны далд хугарал, толгойн хуйхны зүүн чамархай хэсгийн үсний халзрал, зүүн нүдний дээд зовхины гадна хажуу хэсэг, зүүн чихний дэлбэнгийн дотор дунд хэсэг, дээд уруулын дунд хэсэг, дээд, доод уруулын дотор салст, зүүн чихний дэлбэнгийн ар хэсгүүдийн язарсан шарх, духны баруун, дунд, зүүн хэсгүүд, зүүн нүдний гадна хажуу хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн шанаа хэсгүүд, баруун нүдний гадна хажуу хэсэг, баруун шанаа, доод эрүүний хэсгүүд, доод эрүүний дунд болон зүүн хэсгүүд, хүзүүний урд дунд хэсэг, баруун хөхний дотор дунд хэсэг, зүүн гуяны гадна дээд, доод хэсгүүд, баруун гуяны гадна дээд хэсгүүдийн зулгаралт, толгойн хуйхны хэсэг, баруун мөрний гадна дунд хэсэг, зүүн бугалганы гадна доод хэсэг, зүүн шууны гадна дээд, дотор доод хэсэг, зүүн гарын сарвууны ар хэсэг, доод хэсэг, баруун бугалганы гадна дээд, дунд хэсэг, баруун тохойны хэсэг, баруун шууны гадна доод хэсэг, баруун гарын сарвууны ар гадаргуу, баруун 2-р хурууны гадна доод хэсгүүдийн цус хуралт, дээд үүдэн зүүн 2-р шүдний булгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон,
- Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр О.А-ыг байнга буюу 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “архи уулаа гэж хэллээ” гэх шалтгаанаар .............багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ нүүр хэсэг рүү нь,
- 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ....................төвд цээж хэсэг рүү нь өшиглөж, нүүр рүү нь цохиж, 2022 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө ..................гэх газар нүүр, толгой, гуя хэсэг рүү нь цохиж, зодсон,
- 2022 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ................гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, олон тооны бэртэл гэмтлийн улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай байсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр О.А-ыг “Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дугаар хэсэгт зааснаар “туслах” үүрэг хүлээсэн, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлэлгүй -8.2 хэм хүйтэнд, амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд орхисны улмаас, О.А- нь осгож нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч Б.Г-ын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтуудад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Шүүгдэгч Б.Г-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 (дөрөв) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, сэтгэцэд учирсан хохирол 16.286.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ө- нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.На- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай бүрэн эргэлзээгүйгээр нотлогдож тогтоогдоогүй тул дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.
2023 оны 10 дугаар сарын 22-ны шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн нутагт Б.Г- нь өөрийн эхнэр О.А-ыг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдан жолоодож явах чадваргүй, бэртэл гэмтлийн улмаас бусдын тусламж авах шаардлагатай байхад хөдөө хээр -8.2 хэмийн хүйтэнд орхиж явсны улмаас А- осгож нас барсан гэх хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан сэргээн дүрслэхэд “Амь хохирогч А-, шүүгдэгч Б.Г-, Г-, Б- нар нь шүүгдэгч Б.Г-, амь хохирогч А- нарын гэрт нотлох баримтын хүрээнд архи, пиво ууж, улмаар сумын төв орохоор 2 мотоциклтой Б.Г-ын гэрээс хөдөлж амь хохирогч А- нь Г-ы мотоциклийн ард сууж явахдаа мотоциклтой унаж, унахдаа усанд унасан байдаг ба сумын төв оролгүй нуурын эрэг дээр очицгоож талийгаачийг үлдээгээд, Б.Г- нь талийгаачийн хувцас норсон байсан тул өөрийнхөө дээлийг өмсгөж үлдээн Б.Г-, Г-, Б- нар нь сумын төв архи авахаар явцгаасан байна. Б.Г-, Б-, Г- нар нь буцаж ирэн талийгаачтай хамт үргэлжлүүлэн нуурын эрэг дээр архи ууцгаасан ба шөнө Б-, Г- нар нь “хүүхэд уйлаад байна” гэх шалтгаанаар явах болж “эргээд ирнэ” гэж хэлээд сумын төв явсан байдаг. Б.Г-, Б- нар нь нуурын эрэг дээр хоёулаа үлдсэн.Б.Г- нь Г-ы ирэхийг нэлээд удаан хугацаагаар хүлээгээд ирээгүй ба утсаар холбоо барих гэсэн боловч гар утсаа хаячихсан утасгүй байсан, мотоцикл нь гэрэлгүй шөнө харанхуйд хүн сундалдаад аваад явах ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байсан тул Г-ыг ирэхгүй болохоор нь машин олж ирж талийгаачийг авч буцахаар гэрэлгүй мотоциклтой сумын төв орж Бо-ын гэрт очиж тусламж хүсэн талийгаачийг авчрахаар Бо-, Б-, Н- нар машинтай явсан боловч хайгаад олоогүй, буцаж сумын төв ирээд талийгаачийг ээжийндээ ирчихсэн байж магадгүй гээд ээж На-ийнд Б.Г- хайж очсон" гэх нөхцөл байдал нь тогтоогддог.
Хэргийн дээрх нөхцөл байдал нь гэрч На-ийн “ 2022 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 06 цагийн орчим Б.Г- хаалга нүдэж орж ирээд “У- ирээгүй юу” гэж асуугаад явсан, 2 цаг орчим болоод ирэхдээ дахин “ирсэн үү” гэхээр “та нар юу болоод байгаа юм бэ”..." гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 47-48
хуудас/, гэрч Бо-ын "2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05 цагийн үед дүү Б-, Б.Г-ын хамт зогсож байсан, “яасан” гэхэд “То- эхнэрээ хөдөө орхичхоод ирсэн гэнээ, явж өгөөч” гэхээр нь би машинаа асаагаад нуурын орчмоор 1 цаг гаран хайсан боловч олоогүй, “Б.Г-ын мотоцикл гэрэл байхгүй, У- нүдээ тас аниад шүд нь зуулттай байгаа мотоцикл дээр суулгах гэсэн чинь дийлэхгүй байна, тэгээд хүрээд ирлээ” гэж Б-т Б.Г- хэлсэн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 65 хуудас/, гэрч Б-ийн "Намайг “хүүхэд даарлаа” гэхэд нөхөр “намайг хүргэж өгөөд буцаад ирье” гэж хэлсэн. Г- гэртээ ирээд авчирсан архи пиво уугаад согтоод унтсан, 04 цаг өнгөрч байхад хаалга нүдсэн Б.Г- зогсож байсан. Би эгчийгээ сэрээгээд машинтай хайсан, 06 цаг өнгөч байхад гэртээ ирсэн олоогүй” гэх мэдүүлэг/ 1 хавтаст хэргийн 60 хуудас/, гэрч Н-ын “...04-05 цагийн үед Б.Г-, Б-, Бо-маа нар ирээд “О.А-ыг согтуу байгаа хэдүүлээ яваад ирэх үү” гэхээр нь хаана байгаа талаар асуухад “Цагаан нуурын урд байгаа” гэж хэлсэн, хайгаад олоогүй" гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 89 хуудас/, гэрч Г-ы “...Эхнэр “даарлаа” гэхээр нь эхнэр хүүхдээ аваад сумын төв орсон, гэртээ ирээд архи пиво уугаад согтоод унтсан байсан” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 52 хуудас/, Б.Г-ын яллагдагчаар өгсөн “...Г-ы эхнэр хүүхдээ аваад хөдлөхдөө “эргэж ирнэ” гэж хэлсэн, би Г-ы ирэхийг нэлээн удаан хүлээсэн, утсаар ярих гэсэн боловч утсаа хаясан байсан, сүүлдээ ирэхгүй болохоор нь гэрэлгүй мотоциклтой О.А-ыг авч явах гэсэн боловч согтуу явж өгөхгүй, мотоциклд сууж явах боломжгүй байсан, би үлдээгээд сумын төв орж унаа машин олж буцаж ирж авахаар гэрэлгүй мотоциклтой явсан, гэрэлгүй байсан болохоор шөнө зам харагдахгүй байсан хурдан явж болохгүй маш удаан явж сумын төв орж Б-аас тусламж гуйсан, Б- эгч Бо-ыгоо гуйгаад тэдний машинтай Н- ахыг аваад бид нар талийгаачийг авчрахаар явсан боловч архи ууж байсан газраа байгаагүй, хайгаад олоогүй, 06 цагийн алдад буцаж сумын төв орсон, талийгаачийг ээжийндээ очсон юм байна гэж ойлгоод хадам ээж На-ийн очиж асуухад “ирээгүй” гээд байсан, би тэгэхээр охиноо нуучхаад хэлэхгүй байгаа юм байна гэж тухайн үед бодсон, тэндээсээ хөдөө гэр рүүгээ очоод гэртээ амарч байгаад гэгээ орсон байхад сэрээд архи уусан газраа утсаа хаячихсан байж магадгүй гээд утсаа олж авъя гээд мотоциклтой очсон, нуурын эрэг дээр бид нарын архи ууж байсан газарт маань архины шил маань байсан, утсаа олоогүй, талийгаачийг олж харсан..." гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 78 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Г- нь талийгаачийг нуурын эрэг дээр орхиж явсан шалтгаан нь Г- “эргэж ирнэ” гээд гэрэлгүй мотоциклтой 2 согтуу хүнийг орхиод явчихсан, Г-ыг ирэхийг хүлээж нэлээд хугацаа алдсан, холбоо барих утасгүй байсан тул сумын төвөөс тусламж дуудах боломжгүй байсан, гадаа хүйтэн байсан, гэрэлгүй мотоцикл дээр талийгаачийг ардаа сундалдаад аваад явах ямар ч боломжгүй байсан учраас О.А-ыг орхиж тусламж дуудахаар явсан нь тогтоогдож байна.
Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар О.А-ыг мотоцикл дээр суулгах гэсэн боловч дийлээгүй, О.А- согтуу байгаа талаар хэлж тусламж гуйсан, машинтай авчрахаар хүмүүстэй явсан, нуурын эрэг дээр талийгаач байхгүй, олохгүй байсан тул ээжийндээ ирсэн байх ээжийнд хайж очсон нөхцөл тогтоогддог, харин санаатай тусламж үзүүлээгүй, тусламж шаардлагатай хүнийг орхиж явсан гэх нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Б.Г-ын “Эхнэр О.А-ыг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдаж жолоодох чадваргүй, бэртэл гэмтлийн улмаас бусдын тусламж шаардлагатай байхад нь хөдөө хээр -8.2 хэмийн хүйтэнд орхиж явсны улмаас нас барсан" гэх үйлдэл нь баримтаар тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.На- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шалтгаант холбоо зэргийг тогтоох ёстой. Б.Г-ын үйлдэл, гэмт хэргийн хор уршиг хоёрын хооронд шалтгаан холбоо тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тусламж үзүүлээгүй гэдэг нь тогтоогдоогүй. Буцаж очоод эрж хайсан боловч олоогүй байдаг. Б.Г-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2. дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна.
Б-, Г- нар нь сэжигтэн болох хэмжээний гэрчүүд юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б- 4-5 удаа мэдүүлэг өгдөг. Өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, хэргийн үйл баримтыг нуун дарагдуулсан байдлаар мэдүүлэг өгдөг. Учирсан гэмтэл бүхнийг Б.Г- учруулсан гэдэг боловч Г- амь хохирогчийг мотоциклтой сундалдаж яваад 2 удаа зам тээврийн осол гаргасан ба Б.Г- араас нь ирж дээлээ өмсгөсөн байдаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол хийсэн тухай болоод хохирогчийн биед гэмтэл учирсан эсэхийг огт шалгаагүй орхигдуулсан. Б- 4-5 удаагийн мэдүүлэгтээ нуун дарагдуулсан мэдүүлэг өгдөг. Эхний мэдүүлэгтээ “талийгаачийг голын эрэг дээр орхиод гурвуулаа архи авахаа сумын төв орсон”, “талийгаачтай хамт сумын төв орж архи авсан” гэх мэтээр худал мэдүүлэг өгдөг. Дэлгүүр, шатахуун түгээх газрын камераар талийгаач хамт яваагүй нь тогтоогддог. Улсын яллагчийн хэлснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 11.4.2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид ямар нэгэн маргаангүй, эдгээр зүйчлэлд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. ” гэв.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Б.Г- хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх боломж байсан. Хэргийн үйл баримтаас харахад амь хохирогч, Б.Г-той хоёулхнаа үлдсэн. Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба Б.Г-од зодуулаад олон тооны гэмтэл шарх авсан, Б.Г- хохирогчийг хасах градустай осгох боломжтой нөхцөл байдалд үлдээгээд явсан нь үйл баримтаар тогтоогдсон.
Б.Г- Бо-маа гэх хүн дээр очиж байгаа нь амь хохирогчид тусламж үзүүлэхийн тулд хүн дуудаж байгаа үйл баримт биш юм. Миний гар дээр нас барчихлаа гэдэг үг өгүүлэмжийг хэлээд буцаж хайгаад олоогүй. Зодсон үйл явдал харанхуй болсон хойно үйлдэгддэг. Амь хохирогч нас барсныг эмнэлэг, цагдаагийн байгууллага өглөө нь мэдсэн. Г-, Б- нар зөрүүтэй мэдээлэл өгөөгүй. Шинэ үйл баримтыг тодруулсан. Б-ийг сумын төв явах үед амь хохирогчид ил харагдах шарх, гэмтэл байхгүй байсан.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг нотолж байх байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Г- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний мотоцикл гэрэлгүй байсан. Би 2-3 удаа цохисон, мотоциклоос унаад байхаар нь. Г-ыг хүлээгээд ирэхгүй байхаар нь араас нь явсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ө- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Тусламж үзүүлэхээ явсан гэдэг нь худлаа дэлгүүрийн болон шатахуун түгээх газрын камерт архи аваад гарч байгаа нь бичигдсэн байдаг. Эмнэлэг болоод хуулийн байгууллагад мэдэгдсэн бол амь аврагдах боломжтой байсан. Гомдолтой байна. Урьд нь зодож байгаагүй гэдэг нь худлаа. Б.Г-ын аав “манай хүү зодоод байна охиноо авах юм биш үү” гэж хүртэл хэлж байсан. Би амь хохирогчид “ахын дүү зодуулан байж наана байх хэрэг байна уу, зодоод байгаа юм биш үү” гэхэд “ах нартаа хэлэх юм бол ална шүү, ах нар чинь цогцсыг чинь олж явах байх шүү” гэж хэлдэг гэж байсан. Та битгий хэлээрэй гээд уйлаад байдаг. 6 жил хамт амьдарсан. Хааяа ороод гарахад нүд нь хөх алаг болсон байдаг байсан. Нутгийнх нь хүмүүс цохиж зоддог гэж хэлдэг байсан” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 15.2 дугаар 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдалд байгаа учраас зүйчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан байна. Гомдлын үндэслэлээ мотоциклийн гэрэл асахгүй, гар утасгүй, ганцаараа өргөх гэсэн боловч дийлэхгүй, аргагүй байдалд орж мотоциклтойгоо явж сумын төв рүү орж тусламж үзүүлэхээр яваад эргэж ирж хайсан боловч олоогүй гэж тайлбарласан байна. Тухайн үед Б.Г-ын мотоцикл гэрэлгүй байсан гэдэг нь тогтоогддоггүй. Хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудаст авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд гэрэл болон дохио нь зүгээр, өвдөгний хамгаалалттай, торомз энгийн ажиллагаатай гэсэн байдаг. Гэрч Г- /2хх 102/, Б.Г- нарын мэдүүлгүүд нь /1хх 53/ дээрх нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
Эмнэлгийн тусламж үзүүлсэн нь нотлох баримтаар тогтоогддоггүй. Амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх боломж байсан. Энэ үүргээ санаатайгаар биелүүлээгүй. Уг санаатай үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон. Тусламж үзүүлсэн бол амь аврагдах боломжтой байсан. Энэ үйлдэл нь шалтгаант холбоотой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.На-ийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Б.Г-од холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............. гэх газар 2022 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө эхнэр О.А-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж зодож, түүний эрүүл мэндэд “цээжний зүүн талын III, IV хавирга ясны далд хугарал, толгойн хуйхны зүүн чамархай хэсгийн үсний халзрал, зүүн нүдний дээд зовхины гадна хажуу хэсэг, зүүн чихний дэлбэнгийн дотор дунд хэсэг, дээд уруулын дунд хэсэг, дээд, доод уруулын дотор салст, зүүн чихний дэлбэнгийн ар хэсгүүдийн язарсан шарх, духны баруун, дунд, зүүн хэсгүүд, зүүн нүдний гадна хажуу хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн шанаа хэсгүүд, баруун нүдний гадна хажуу хэсэг, баруун шанаа, доод эрүүний хэсгүүд, доод эрүүний дунд болон зүүн хэсгүүд, хүзүүний урд дунд хэсэг, баруун хөхний дотор дунд хэсэг, зүүн гуяны гадна дээд, доод хэсгүүд, баруун гуяны гадна дээд хэсгүүдийн зулгаралт, толгойн хуйхны хэсэг, баруун мөрний гадна дунд хэсэг, зүүн бугалганы гадна доод хэсэг, зүүн шууны гадна дээд, дотор доод хэсэг, зүүн гарын сарвууны ар хэсэг, доод хэсэг, баруун бугалганы гадна дээд, дунд хэсэг, баруун тохойны хэсэг, баруун шууны гадна доод хэсэг, баруун гарын сарвууны ар гадаргуу, баруун 2-р хурууны гадна доод хэсгүүдийн цус хуралт, дээд үүдэн зүүн 2-р шүдний булгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон,
- Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр О.А-ыг байнга буюу 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “архи уулаа гэж хэллээ” гэх шалтгаанаар ............. нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ нүүр хэсэг рүү нь,
- 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ............ цээж хэсэг рүү нь өшиглөж, нүүр рүү нь цохиж, 2022 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө ...............гэх газар нүүр, толгой, гуя хэсэг рүү нь цохиж, зодсон,
- 2022 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ....................гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, олон тооны бэртэл гэмтлийн улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай байсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр О.А-ыг “Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дугаар хэсэгт зааснаар “туслах” үүрэг хүлээсэн, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлэлгүй -8.2 хэм хүйтэнд, амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд орхисны улмаас, О.А- нь осгож нас барсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 10 хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 11-20 хуудас/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 20-26 хуудас/,
- Ц.Э-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 27-30 хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 31-34, 2 хавтаст хэргийн 109 -110 хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 134-151 хуудас/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хавтаст хэргийн 144-145 хуудас/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 146-151 хуудас/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр өглөө ойролцоогоор 11-12 цагийн орчим байх манай ээж утсаар яриад “миний хүү хаана байна, дүү чинь урьд шөнө нөхөртэйгөө бас найзуудтайгаа сумын урд “Цагаан нуур”-ын орчим архи ууж байгаад алга болсон олдохгүй байна гэнээ, миний хүү хүргэний аав руу залгаад дүүг минь амьд олж өг гэж хэлээдэх” гэсэн. Ээж тэгж ярихад 11 цаг 34 минут болж байсан. Тэгэхээр нь би хүргэний аав болох Батболдтой утсаар яриад “наагуур чинь юу болоод байгаа юм бэ, манай дүү хаана байна” гэсэн чинь аав нь надад хандан “эд нар шөнө архи уугаад бэр алга болсон байна, Б.Г- өглөө надад хэлсэн” гэхээр нь би хариуд нь “гялс цагдаа энэ тэрд мэдэгд, үхэж хатсан байвал та нартай хатуу ярина шүү” гэхэд “манайд ажил явдал болоод байгаа, би одоо цагдаа руу гарлаа” гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаа залгахад утсаа аваагүй. Тэгээд би гайхаад Хэнтий аймгийн Цагдаагийн газартай холбогдож Биндэр сумын цагдаагийн алба хаагчийн дугаарыг аваад ярихад “мөрдөгч нь байна, О.А- нас барсан байна, бид шалгаж байна” гэж мэдэгдсэн учраас би ах дүү нартаа хэлсэн. Би нас барсан гэдгийг нь мэдээд ээждээ хэлэхэд манай ээж мэдээгүй байсан...өглөө 06 цагт Б.Г- манай ээжид очоод “У- ирээгүй юу” гэж эхнэрээ 1-2 удаа асуусан байдаг. Ээж хариуд нь “яасан юу болсон” гэсэн чинь хариулахгүй яваад өгсөн гэсэн. Дараа нь өглөө нэлээн эрт 10 цагийн орчимд Батболд, Б.Г- хоёр манай ээж дээр очоод Т.Б-ээжид хандан “манай хүү Б.Г- шөнө “ааваа, би эхнэрээ алчихлаа” гэж ирээд намайг сандаргаад би машинаа асааж гараад үхсэн гэсэн газар нь цуг очиход байхгүй байна, босоод явчихсан байна гэртээ ирээгүй юу” гэж асуусан байдаг. Тэгээд гарахаар нь манай ээж надтай яриад “дүүг минь амьд олж өг” гэж Б хэл гэж надад хэлээд дугаарыг нь өгсөн юм ийм л зүйл болсон. ...зан авир муутай эхнэрээ байнга зоддог байсан, талийгаач цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй байх, харин би 5 жилийн өмнө эхнэрээ зодсон байхаар нь цагдаад барьж өгсөн, дүү маань нөхөртөө зодуулдаг талаараа бидэнд байнга хэлдэг байсан, бид салгая гэхээр Б.Г- “ална” гэдэг байсан гэсэн, мөн “чамайг ална цогцсыг чинь ах нар чинь ирж авч явна шүү” гэдэг байсан гэсэн. ...миний хувьд маш их гомдолтой.” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 39-41, 2 хавтаст хэргийн 106-107 хуудас/,
- Гэрч Т.Б-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө 10 цагийн орчим айлд байж байхад хүү Б.Г- ирээд “У- урд нуурын тэнд үхчихсэн байна” гэж надад хэлэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гээд эмнэлгээс хүн аваад байгаа газар нь очиход манай бэр нас барсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. ...Зодсон талаараа огт юм яриагүй, “Г-, Т- бид шөнө нуурын орчим архи уусан” гэж л ярьсан. “Нуурын зүүн талд ууж байгаад Г-, Т- хоёр төв яваад эхнэр бид хоёр үлдсэн” гээд нээх юм ярихгүй байсан. Нэг болохоор “би эхнэрээ босохгүй болохоор нүүр рүү нь цохисон, өшиглөсөн” гээд янз бүрээр л яриад байсан.
...өглөө ойролцоогоор 10 цагийн орчим манай хүү Б.Г- гадаа мотоциклтой давхиж ирээд хачин царайтай юм зогсоод байхаар нь “яасан чи утсаар ч ярихгүй” гэхэд “У- нуурын урд үхчихсэн байна, би эхнэрээ алчихлаа” гэж хэлсэн, тэр үед “юу болсон юм бэ” гээд загнахад “манайд Г- ирж архи уусан, бид төв дээр ирж архи авсан” гэж ярьсан. Тэгэхээр нь би сумын эмнэлгээс эмч аваад өөрийг нь аваад хэргийн газарт нь очиход манай бэр нас барсан байсан, ингээд цогцсыг нь хучаад орхисон, удалгүй цагдаа нар ирсэн. ...би юу болсон талаар хүүгээсээ асуухад надад “Г- манайд очсон, архи уусан, архи нь дуусаад бид төв орж ирсэн, архи ууж байгаад бид хоёр маргалдаад би У-г цохиж, өшиглөсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 43-45, 72-73 хуудас/,
- Гэрч Л.На- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23-ны өглөө 06 цагийн орчим хүргэн Б.Г- хаалга нүдэж орж ирээд “У- (эхнэр) орж ирээгүй юу” гэж эхнэрээ асуухаар нь “үгүй, та хоёр хэрэлдээ юу” гэхэд “үгүй, үгүй” гээд юм хэлэлгүй гараад явчихсан. Дараа нь хэсэг хугацаа өнгөрөөд 2 цаг орчим болоод ирэхдээ дахин “ирсэн үү” гэхээр нь “та нар юу болоод байгаа юм” гэхэд “бид нар нуурын хажууд архи уусан юм, тэгээд цуг уусан хүмүүстэйгээ сумын төв дээр ирсэн, буцаад очиход эхнэр байхгүй байна” гэх утгатай юм ярьсан. Дараа нь цагийг нь санахгүй байна худ болох Т.Б-надтай яриад “манай хүү Б.Г- би хүн алчихлаа гээд ирлээ, би машинтай очиж хайгаад олсонгүй” гэх утга бүхий юм ярьсан. Тэгэхээр нь би өөрийн хүү О.Ө-т хандан “хүүхэд амьд олж өг гэж Батболдод хэл” гэсэн юм. 13-14 цагийн орчим байх Т.Б-эхнэртэйгээ ирээд “О.А-ыг сумын урд талын нуурын урдаас оллоо, та тайван байгаарай, нас барсан байна” гэсэн. Би тэр үед нь “битгий худлаа ярь” гэсэн чинь “үнэн, үнэн” гээд байхаар нь хүү О.Ө-т залгаж хэлэхэд мэдсэн, цагдаа надтай ярьсан гэж хэлсэн. ...Яасан бэ гэхэд “хэрэлдээгүй ээ” гээд гараад явчихсан. Сүүлд нь ирэхдээ бол “бид нар архи уусан, одоо эхнэрээ олохгүй байна” гэж ярьж тамхи татаад, “хайна, цагдаад очиж хэлье даа” гээд гарсан юм. ...Эхнэрээ бол үе үе зоддог байсан. Эхнэр нь цагдаа сэргийлэхэд мэдэгдэж байгаагүй байх. Ах нартаа хэлбэл ална гэж заналхийлдэг байсан гэсэн. Т.Б-надад хандан “Б.Г- би хүн алчихлаа гээд байна, би явж хайх гэж байна“ гэсэн юм.” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 47-49, 100-101 хуудас/,
- Гэрч У.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би Б.Г-ынд нэг том сав “Сэнгүр” пиво авч очоод эхнэр бид хоёр Б.Г-, түүний эхнэр бид 4 уусан...талийгаач, Б.Г- хоёр төвөөс эмээл авчирна гээд сумын төв явсан болохоор би эхнэртэйгээ малыг нь хараад үлдсэн. Ингээд байж байтал ойролцоогоор 17 цагийн үед Б.Г- эхнэртэйгээ мотоциклтой ирсэн. Ирэхдээ 2 том “Сэнгүр” пиво, 1 шил 0,75 литрийн “Хараа” архитай ирсэн. Тэрийг мөн бүгдээрээ уусан. Тэгээд бүгдээрээ төв явна гэж яриад хоёр мотоциклтой хөдөлцгөөсөн. Тэгээд бид хэд Бадрал ахын дэлгүүрээс 2 том “Ерөөл” архи, 2 том “Нийслэл” пиво аваад нуурын урд очиж уусан. Нэг архи нэг пивоо уугаад байж байхад “даарлаа харья” гэхээр нь би эхнэр хүүхдээ аваад сумын төвд ирсэн. Би үлдсэн 1 архи 1 пивоо гэртээ ирээд ганцаараа уусан. Тэгээд согтоод унтсан байна. Тэгээд өдөр цагдаа гэрт очиход л сэрж байгаа нь тэр юм. Эхнэр бид хоёрыг гэртээ ирэхэд ойролцоогоор 21-22 болж байсан байх яг сайн санахгүй байна. ...Миний ард сууж ирсэн. Хурхын голын гүүрний урд хөндлөн замын шаварт аяархан хөндлөн гарахад талийгаач доошоо тонгойхдоо аяархан унасан, тэгэхэд гэмтэж бэртсэн зүйл огт байхгүй хувцас нь жаахан шавар шороо болсон байх энэ асуудал 19-20 цагийн хооронд болсон байх. ...Манай хадам эгч Бо-маа болон Т.Б-ах, Б.Г- нар гэгээ орохоос өмнө хадам эгчийн “Приус-11” маркийн автомашинтай нуурын орчмоор хайгаад олоогүй ирсэн юм шиг байна лээ. Хэдэн цагт гэдгийг нь мэдээгүй.
...эхнэртээ дээлээ үлдээгээд өөрөө цамцтай сум руу ирээд буцсан, мөн бид хоёрыг буцахад цамцтайгаа үлдсэн. ...Шууд эмнэлгийн зүүн талаар ирж Бадралын дэлгүүрээс юм аваад хойшоо хөдлөөд засмал замаар ороод буцаад эмнэлгийн баруун талаар урагшаа шууд сумын төвөөс гараад явсан.
...Тэр үед эхнэр бид хоёрыг найз Б.Г-ын гэрт очиход талийгаач О.А-ын дээд үүдэн шүднүүд бүрэн бүтэн байсан. Тухайн үед талийгаач О.А- болон Б.Г- нар нь хоорондоо цохилцсон, зодолдсон асуудал байхгүй бөгөөд харин тоглоом, шоглоомоор болон бусад байдлаар хэрэлдэж маргалдаад л байсан.” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 51-53, 78-79, 2 хавтаст хэргийн 153-154 хуудас/,
- Гэрч Б.Х-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүнсний дэлгүүртээ сууж байхад 20 цаг 50 минутын орчим гаднаас 1 ой орчимтой жаахан хүүхэд тэвэрсэн 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн орж ирээд 0,75 литрийн “Ерөөл” архи ширхэг, “Нийслэл” пиво томоос нь 2 ширхгийг, 1 сав ундаатай аваад гарсан. Би энэ хүмүүсийг сайн танихгүй зүс харсан л хүмүүс байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 55-56 хуудас/,
- Гэрч Н.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Г-ы хамт Б.Г-ынд байдаг хэдэн хониныхоо имийг янзлахаар хөдөө гэрт нь хүүхдээ аваад ойролцоогоор өдрийн 14 цагийн орчим мотоциклтой очсон. Б.Г-ынд очихдоо 1 том савтай “Сэнгүр” пиво, гурилан боов аваад очсон. Б.Г-ынд очоод түүний эхнэр бид 4 пивоо хувааж уугаад имээ янзалж амжаагүй, талийгаач, Б.Г- хоёр төв рүү ажилтай гээд явсан. Бид хоёр малыг нь хараад гэрт нь үлдсэн. Ойролцоогоор 17 цагийн үед Б.Г- эхнэртэйгээ мотоциклтой хөдөө очихдоо 2 том “Сэнгүр” пиво, 1 шил 0,75 литрийн “Хараа” архитай очсон. Энийг мөн бүгдээрээ уусан. Тэгээд бүгдээрээ сумын төв явна гэж яриад хоёр мотоциклтой ирцгээсэн. Тэгээд бид хэд Б ахын дэлгүүрээс 2 том “Ерөөл” архи, 2 том “Нийслэл” пиво аваад нуурын зүүн талд очиж уусан. Нэг архи нэг пивоо уугаад байж байхад би “даарлаа харья” гэсэн чинь манай нөхөр “чамайг хүргээд өгье, буцаж ирнэ” гээд бид хоёр охиноо аваад буцаад сумын төвд гэртээ ирсэн. Талийгаач Б.Г- хоёр хөдөө гэр рүүгээ явна гээд үлдсэн. Манай нөхөр ирээд буцаагүй, пивоо орой унтахдаа, 1 шил архиа 23-ны өглөө гэртээ ганцаараа уучихсан би аль алинаас нь уугаагүй.
Харин маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 23-ны үүрээр 04 цаг өнгөрч байсан байх гэрийн хаалга нүдэхээр нь онгойлгоход Б.Г- уйлаад зогсож байсан. Юу болсон талаар асуухад “эхнэр маань миний гар дээр өөд болчихлоо” гээд байсан. Би тэр үед “юу яриад байгаа юм бэ чи” гэж загнахад “үнэн, шүд нь зуураад нүд нь тогтчихлоо” гэхээр нь би эгчийгээ сэрээгээд “Приус-11” маркийн автомашинтай нь явж нуурын орчмоор хайлцсан. Манай эгч Б.Г-ын аавын дүү Н- гэх хүнийг дуудаад хамт явцгаасан, би бас явсан. Ингээд бид хайхдаа орой архи уусан газраа болон ойр орчмоор нь хайгаад олоогүй. Гэгээ орж байхад буцаж ирсэн. Б.Г- буцаад “өөрөө хайна” гээд гараад явчихсан. Энэ үед бараг 06 цаг өнгөрч байсан байх гэгээ орж байсан.
...Бид үүрээр талийгаачийг хайгаад олоогүй ирээд Б.Г- өөрөө дахиж хайна гээд явсан. Талийгаачийг үүрээр хайж байхдаа өөрийнх нь дээл болон бүсийг Б.Г- олоод унаж явсан автомашинд хийсэн.
...Бид хэдийг очиход талийгаач О.А-ын дээд үүдэн шүд нүд бүрэн бүтэн зүгээр байсан. ...Тухайн үед нөхөр маань согтуу унтаад сэрэхгүй байсан. Тэр үед хаалга тогшоод байхаар нь тайлсан чинь Б.Г- орж ирээд “эхнэр маань үлдсэн газраа байдаггүй” гэж хэлэхээр нь би эгчийгээ машинтай нь гуйгаад замаараа ах Н-ыг аваад бид нар талийгаачийн үлдсэн газар очиж үүр цайтал хайсан боловч олоогүй тэгээд сумын төв рүү буцсан. ...Б.Г- “эхнэр маань миний гар дээр өнгөрчихлөө, нүд нь тогтчихсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 60-62, 81-82, 2 хавтаст хэргийн 156-157 хуудас/,
- Гэрч Н.Бо-маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “… 2022 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 05 цаг болж байх үед манай хаалгыг хүн тогшихоор нь босож онгойлгож өгөхөд манай дүү Б- То- /Б.Г-/-ын хамт зогсож байсан. Би тэр хоёроос “яасан юу болсон” гэж асуухад “То- “эхнэрээ хөдөө орхичхоод ирсэн гэнээ, явж өгөөч” гэхээр нь би өөрийн “Приус-11” маркийн автомашинаар явж өгсөн. Харин бид яваад нуурын орчмоор 1 цаг гаран хайсан байх ололгүй ирсэн. Энэ үед ойролцоогоор үүр цайж байсан байх, гэгээ орж байсан санагдаж байна...нэг их яриагүй ч нуурын тэнд архи ууж байх үед талийгаач мотоцикл дээр сууж чадахгүй байсан гэх юм яригдаж байсан. ...нүдээ аньж, шүдээ зуусан талаар бол надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 64-66 хуудас/,
- Гэрч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2022 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 04-05 цагийн орчимд Биндэр сумын 5 дугаар багт гэртээ унтаж байхад Б.Г-, Б-, Бо-маа нар ирээд “О.А-ыг согтуу байгаа хэдүүлээ яваад аваад ирэх үү” гэхээр нь хаана байгаа талаар нь асуухад “сумын урд талын Цагаан нуурын зүүн урд байгаа” гэж ярьсан. Ингээд Бо-маагийн “Приус-11” маркийн цайвардуу өнгөтэй машинтай бид 4 явсан. Нуурын орчим очоод хайхад Б-, Б.Г- нарын заасан газарт нь очиход талийгаач байгаагүй. Ойролцоогоор 1 цаг гаран хайгаад олоогүй ирсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 68-70 хуудас/,
- Гэрч Э.Ж-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ‘’…тэр орой ойролцоогоор 21 цаг өнгөрч байсан байх ямар ч байсан харанхуй болсон байх үед сумын урд талын “Петровис ШТС”-ын баруун талд гэр рүүгээ алхаж байхад хойноосоо хоёр мотоцикл ирсэн ба Г- эхнэртэйгээ бас жаахан хүүхэдтэйгээ, Б.Г- ганцаараа явж байсан. Б.Г- “дүү нь жаахан уучихлаа” гэж байсан, бид хэсэг ярьж байгаад би гэр рүүгээ тэд урагшаа хөдлөөд явсан. ...Аль аль нь халамцуу байсан, бүр шал согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 75-76 хуудас/,
- Гэрч Н.У-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ‘’…хүргэн болох Б.Г- нь манай дүүг суусан цагаасаа хойш байнга дарамталж зоддог байсан. Бидэнд хэлдэг байсан ч талийгаач өөрөө цагдаа хуулийн байгууллагад мэдэгддэггүй байсан. ...манай дүүг сална гэхээр нь “тэгвэл би өөрийгөө ална” энэ тэр гэж дарамталж сүрдүүлдэг байсан гэсэн. Би тэр үед дүүдээ хандан “за за тэгвэл ахын дүү хүрээд ир, ах нь ажил олоод өгье, яг одоо унаа байвал наашаа суу” гэсэн чинь за гэж байсан. Тэгснээ хэсэг хугацааны дараа утас нь холбогдохоо больсон, маргааш нь “яасан бэ чи” гэсэн чинь “хадмууд ирсэн, би явж чадахаа больсон” гэсэн. Би хариуд нь унаа олоод ирэхийг бодоорой л гэсэн. Үүнээс хойш ахиж холбоо барьж чадаагүй юм...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 84-85 хуудас/,
- Гэрч Н.М-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Тэр орой би О ахтай хамт “Приус” машинтай сумын төв рүү явж байгаад Б.Г-, Г-, Б-, талийгаач О.А- нарын хажуугаар гарсан юм. Тэд зам гарахдаа шаварт 1 удаа унасан босоод хувцсаа гүвээд мотоциклоо түрээд гаргаж байсан. Бид хоёр зогсоогүй яваад өгсөн. Хүн гэмтэх хэмжээний юм болоогүй, бүгд зүгээр байсан. Ах бид хоёр хажуугаар нь гарахдаа Б.Г-, О.А- хоёр уучихсан байна даа гэж хоорондоо ярьж байсан юм.
...Ах Оын хамтаар ахын эзэмшлийн “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөө гэрээсээ Биндэр сумын төв рүү явж байтал сумын урд талд байдаг гүүрний тэнд замын ховилд тогтсон шалбаагт талийгаач О.А-, Б.Г- хоёр мотоциклтойгоо шаварт уначихсан мотоциклоо гаргаж байхыг харсан. Хажууд нь бас 2 хүн байсан. Тэр нь Г-, Б- нар байх шиг байсан. Ах бид 2 хажуугаар нь өнгөрсөн болохоор хальт харахад тэр 2 шаварт мотоциклтойгоо унаад босож байсан. Тэгээд нээх гэмтэж бэртээгүй л гэж бодож байна. Гэмтэхээр их хэмжээний юм болоогүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 87-88, 2 хавтаст хэргийн 87-88 хуудас/,
- Гэрч Н.С-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Биндэр суманд ирээд Б.Г-ынд очиход талийгаач уйлчихсан сууж байсан. Нэг нүднийх нь доор хөхөрсөн байсан. Тухайн үед нь “яасан юу болсон” гэж асуухад “намайг Б.Г- зодсон, манай аав ээжийг залуудаа ингэж зоддог байсан гээд намайг хамаг хувцсыг маань тайлаад сураар ороолгосон” гэж ярьсан. Мөн 2018 оны зун 7 дугаар сарын 20-ны үед талийгаач мотоциклтой хонинд явж байгаад унасан байдаг. Тэгсэн Б.Г- “мотоцикл эвдлээ” гээд талийгаачийг аймаар зодсон байдаг. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрт нь очиход мөн л нүд нь хөхөрсөн байсан. Тэр үед бас л зодуулсан байсан. 2022 оны 08 дугаар сарын 11-нд шиг санаж байна, би талийгаачтай утсаар ярихад аниа “та надад нэгж өгөөч, Б.Г- намайг зодчихлоо, төв явах гэсэн чинь унаа олдохгүй байна, би такси дуудах гэсэн юм” гэхээр нь би нэгж өгч байсан. Зодсон шалтгаан нь Б.Г-ыг архи уулаа гэсэн чинь л зодсон гэсэн. Мөн тэр өдөр талийгаачийг ээжийнхээ машинд нуугдсан байхад нь Б.Г- олоод дуудаж гаргаж ирээд цээжин тус газар нь өшиглөсөн. Нүүр ам руу нь бас гараараа цохисон байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 90-91 хуудас/,
- Гэрч Г.Г-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр 10 цагийн орчим болов уу Т.Б-сумын эмнэлэг дээр ирээд сумын урд талын цагаан нуур орчим бэр О.А-ыг нас барсан байж магадгүй байгаа гэнэ, хүү надад хэлсэн гэх утга бүхий дуудлага бичүүлээд би тэр өдөр жижүүр эмч байсан тул шууд цуг очсон. Хэргийн газарт очиход цогцсыг цэнхэр өнгийн дээлээр бүтээсэн, нас бараад удсан бололтой хөшсөн байдалтай байсан...Надад юм яриагүй, хэн хучсан гэхэд би хучсан л гэж хэлсэн. ...Хувцас хунар нь тоос шороогоор бохирлогдсон нүүрний ил харагдах хэсэг маш их хавантай улайсан харагдсан өөр үзлэг хийгээгүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 93-94 хуудас/,
- Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоогоос 2 жилийн өмнө 9 дүгээр сарын 10-нд манайд байж байгаад тэр хоёр муудалцаад эхнэрээ элэгдэж унагаад гэрээс чирээд авч гараад гадаа гарч зодож байсан. Би салгасан чинь над руу дайрч намайг заамдаж авч байсан. Ер нь юунаас болдгийг мэдэхгүй, байнга хэрүүл зодоонтой байдаг хүмүүс юм. Б.Г- архи их уудаг, уусан үедээ хүнтэй таарч нийлэхгүй хэцүү хүн.
...Мөн машины гэрэлд хальт харахад тэр хүмүүс айхтар цус нөж болсон зүйл харагдаагүй. Хэрвээ харагдсан бол анзаарах байсан. Бид хоёр хальт л хараад өнгөрсөн. Тэрнээс бууж уулзаж учраагүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 115-116, 2 хавтаст хэргийн 160-161 хуудас/,
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 65 дугаартай: “...1.Талийгаач О.А-ын цогцост цээжний зүүн талын III, IV хавирга ясны далд хугарал, толгойн хуйхны зүүн чамархай хэсгийн үсний халзрал, зүүн нүдний дээд зовхины гадна хажуу хэсэг, зүүн чихний дэлбэнгийн дотор дунд хэсэг, дээд уруулын дунд хэсэг, дээд, доод уруулын дотор салст, зүүн чихний дэлбэнгийн ар хэсгүүдийн язарсан шарх, духны баруун, дунд, зүүн хэсгүүд, зүүн нүдний гадна хажуу хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн шанаа хэсгүүд, баруун нүдний гадна хажуу хэсэг, баруун шанаа, доод эрүүний хэсгүүд, доод эрүүний дунд болон зүүн хэсгүүд, хүзүүний урд дунд хэсэг, баруун хөхний дотор дунд хэсэг, зүүн гуяны гадна дээд, доод хэсгүүд, баруун гуяны гадна дээд хэсгүүдийн зулгаралт, толгойн хуйхны хэсэг, баруун мөрний гадна дунд хэсэг, зүүн бугалганы гадна доод хэсэг, зүүн шууны гадна дээд, дотор доод хэсэг, зүүн гарын сарвууны ар хэсэг, доод хэсэг, баруун бугалганы гадна дээд, дунд хэсэг, баруун тохойны хэсэг, баруун шууны гадна доод хэсэг, баруун гарын сарвууны ар гадаргуу, баруун 2 дугаар хурууны гадна доод хэсгүүдийн цус хуралт, дээд үүдэн зүүн 2 дугаар шүдний булгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэдэн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх цээжний зүүн талын III, IV хавирга яснуудын далд хугарал бүхий гэмтлүүд нь хүндэвтэр зэргийн, бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтлүүд болно. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй болно.
4.Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй.
5.Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.п6.Талийгаачийн цус нь хоёрдугаар бүлгийн харьяалалтай байна.
7.Талийгаач нь осгож нас баржээ...” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 152-157 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1064 дугаартай: “...1.Талийгаач О.А-ын цогцост хийсэн шинжилгээгээр зүүн талын III, IV хавирганы хугарал, толгойн дух, зулай, чамархай, дагзны хуйханд цус хуралт, зүүн чамархай хэсгийн хуйханд үс халзрал, зүүн нүдний дээд зовхины гадна хажуу хэсэг, зүүн чихний дэлбэнгийн дотор дунд хэсэг, дээд уруулын дунд хэсэг, дээд, доод уруулын дотор салст, зүүн чихний дэлбэнгийн ар хэсгүүдийн язарсан шарх, духны баруун, дунд, зүүн хэсгүүд, зүүн нүдний гадна хажуу хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн шанаа хэсгүүд, баруун нүдний гадна хажуу хэсэг, баруун шанаа, доод эрүүний хэсгүүд, доод эрүүний дунд болон зүүн хэсгүүд, хүзүүний урд дунд хэсэг, баруун хөхний дотор дунд хэсэг, зүүн гуяны гадна дээд, доод хэсгүүд, баруун гуяны гадна дээд хэсгүүдийн зулгаралт, толгойн хуйхны хэсэг, баруун мөрний гадна дунд хэсэг, зүүн бугалганы гадна доод хэсэг, зүүн шууны гадна дээд, дотор доод хэсэг, зүүн гарын сарвууны ар хэсэг, доод хэсэг, баруун шууны гадна дээд, дунд хэсэг, баруун тохойны хэсэг, баруун шууны гадна доод хэсэг, баруун гарын сарвууны ар гадаргуу, баруун 2 дугаар хурууны гадна доод хэсгүүдийн цус хуралт, дээд үүдэн зүүн 2 дугаар шүдний булгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд үхэлд хүргэхгүй.
3.Талийгаач О.А- нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.
4.Талийгаач нь осголтын улмаас нас баржээ. Эд эсийн шинжилгээгээр гуурсан хоолойн авчийлт, голомтлог эмфизем, зүрхний булчингийн ширхгийн нягтрал, жигд биш будагдалт зэрэг осголтын шинж тэмдгүүд илэрсэн байна...” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 163-170 хуудас/,
- Шүүх сэтгэц, эмгэг судлалын 1118 дугаартай: Б.Г- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна. Б.Г- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Г- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Г-од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 176-177 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5662 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г-” гэж хаягласан цусанд спирт илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 182-184 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5665 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн цогцос О.А- 22 настай эмэгтэй гэж хаягласан, гарын 10 хурууны хумснууд дээр цус болон биологийн бусад мөр илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 192-194 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5661 дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Г-ын өмсөж байсан гэх саарал өнгийн эсгий оруулгатай, хар өнгийн урт түрийтэй хос гутал, богино ханцуйтай цайвар саарал өнгийн футболк, хар хөх өнгийн өмд, зүүн энгэртээ “Adidas” гэсэн бичигтэй, хар өнгийн юүдэнтэй цамцан дээр цус илэрсэн, бусад хувцаснууд дээр цус илрээгүй. Дээрх хувцаснууд дээр цуснаас бусад биологийн ул мөр илрээгүй.
2.Саарал өнгийн эсгий оруулгатай, хар өнгийн урт түрийтэй хос гутал, богино ханцуйтай цайвар саарал өнгийн футболк дээрх цусны хүн амьтны аль нь болохыг тогтоох боломжгүй. Хар хөх өнгийн өмд, зүүн энгэртээ “Adidas” гэсэн бичигтэй, хар өнгийн юүдэнтэй цамцан дээр илэрсэн цус нь хүний цус байна.
3.Уг хүний цус нь A(II) бүлгийн харьяалалтай байна. Илэрсэн хүний цус нь ШШДБМГ-ын илгээх бичгийн 8526 дугаарт ирүүлсэн амь хохирогч О.А-ын гэх цусны бүлэгтэй бүлгийн харьяаллаараа ижил байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 198-202 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5660 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Г- 25 настай эрэгтэй гэж хаягласан, гарын 10 хурууны хумснууд дээр цус болон биологийн бусад мөр илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 205-207 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5666 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн цогцосны үзлэгээр хураан авсан гэх “BINSHIL” гэсэн шошготой, улаан өнгийн юүдэнтэй хар өнгийн цамц, цэнхэр дугуй хээтэй, цэнхэр өнгийн дээлэн дээр цус илэрсэн, бусад хувцаснууд дээр цус илрээгүй. Дээрх хувцаснууд дээр цуснаас бусад биологийн ул мөр илрээгүй.
2. Уг илэрсэн цус нь хүний цус байна.
3. Илэрсэн хүний цус нь A(II) бүлгийн харьяалалтай байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн “Батболдын Б.Г- СЖ97031211 25 настай эрэгтэй” гэж хаягласан, 083579491 гэсэн хуруу шилний дугаартай, ягаан өнгийн тагтай, хуруу шилтэй цус нь B(III) бүлгийн харьяалалтай байна. Цогцосны үзлэгээр хураан авсан гэх “BINSHIL” гэсэн шошготой, улаан өнгийн юүдэнтэй хар өнгийн цамц, цэнхэр дугуй хээтэй, цэнхэр өнгийн дээлэн дээр илэрсэн цусны бүлэгтэй Б.Г-ын гэх цусны бүлэг нь бүлгийн харьяаллаараа тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 211-215 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3205 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн малгайтай хар өнгийн цамцанд 120мм, саарал, цэнхэр өнгийн хосолсон дотоожинд 10мм, 11 мм хэмжээтэй шинээр татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, цэнхэр өнгийн дээлэнд 30х10мм, 14мм хэмжээтэй шинээр хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гогдолтууд, цэнхэр өнгийн дээлэнд 60мм хэмжээтэй шинээр татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт, цэнхэр өнгийн дээлэнд 15х5мм, 20х5мм шинээр дулаан илчний үйлчлэлээр үүссэн түлэгдэлтүүд байна.
2. Дээрх гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй.
3. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 221-229 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 728 дугаартай: “...1.Б.Г-ын биед баруун, зүүн гарын шууны хэсэг, баруун гарын 1, 4 дүгээр хуруу, баруун, зүүн гарын сарвууны ар хэсэг, зүүн 1-р хуруу, зүүн гарын тохойны хэсэг, бүсэлхийн зүүн хажуу доод хэсгүүдийн зулгаралт, баруун, зүүн шууны хэсэг, баруун гарын сарвууны ар хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6- д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 234-235 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5663 дугаартай: “...1.Б.Г-ын гэх цусны дээж нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Б.Г-ын гэх цус нь B /III/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 5-6 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3206 дугаартай: “1.Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн Монгол дээлэнд 15мм, малгайтай хар өнгийн цамцанд 110мм, цэнхэр өнгийн оймсонд 50мм, хар өнгийн дотуур өмдөнд 18мм, бараан өнгийн хос гуталд 80мм, 100мм хэмжээтэй эдэлгээний явцад үүссэн хуучин урагдалтууд, Шар өнгийн Монгол дээлэнд 10х10мм, 17х15мм хэмжээтэй эдэлгээний явцад дулаан илчний үйлчлэлээр үүссэн хуучин түлэгдэлтүүд байна. Шар өнгийн дээлэнд 50х30мм хэмжээтэй хатуу иртэй зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн гогодолт байна. Хар өнгийн дотуур өмдөнд 20х10мм хэмжээтэй эдэлгээний явцад хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн хуучин гогодолт байна.
2. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.
3. Хувцаснуудад үүссэн гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 15-22 хуудас/,
Шинжээч Ж.А-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амь хохирогч О.А-ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь мотоциклоос унах үед үүсэх боломжгүй. ... Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох үед үүсэх боломжтой гэмтлүүд. Түүнээс амь хохирогч О.А- нь мотоциклоос уналаа гэж үзэхэд амь хохирогчийн цээжний зүүн талын 3, 4 дүгээр хавирга ясны далд хугарал, толгой хуйхны зүүн чамархай хэсгийн үсний халзралт, зүүн нүдний дээд зовхины гадна хажуу хэсэг зүүн чихний дэлбэнгийн дотор дунд хэсэг, дээд уруулын дунд хэсэг, дээд доод уруулын дотор салст зүүн чихний дэлбэнгүүдийн ар хэсгүүдийн язарсан шарх, духны баруун дунд, зүүн хэсгүүд, зүүн нүдний гадна хажуу хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн шанаа хэсэг, баруун нүдний гадна хажуу хэсэг, баруун шанаа, доод эрүүний хэсгүүд, доод эрүүний дунд болон зүүн хэсгүүд хүзүүний урд дунд хэсэг, баруун хөхний дотор дунд хэсэг, зүүн гуяны гадна дээд, доод хэсгүүд, баруун гуяны гадна дээд хэсгүүдийг хамарсан зулгаралт толгой хуйхны хэсэг баруун мөрний гадна дунд хэсэг, зүүн бугалаганы гадна доод хэсэг, зүүн шууны гадна дээд, дотор доод хэсгүүд, зүүн гарын сарвууны ар хэсэг доод хэсэг, баруун бугалаганы гадна дээд дунд хэсгүүд, баруун тохойны хэсэг, баруун шууны гадна доод хэсэг, баруун гарын сарвууны ар гадаргуу, баруун 2 дугаар хурууны гадна доод хэсгүүдийг хамарсан цус хуралт, дээд үүдэн зүүн 2 дугаар шүдний булгаралт гэмтэл зэргүүд үүсэх боломжгүй. ...Амь хохирогч О.А-ын дээд үүдэн зүүн 2 дугаар шүдний булгаралт гэмт шинэ гэмтэл бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 167-168 хуудас/,
- Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд талийгаач эхнэр О.А-ыг цохиж зодож хавирга ясыг нь хугалсан, шүд амыг нь булга цохисон асуудал байхгүй. Дээрх гэмтүүд нь Г-тай мотоцикл дээр явж байгаад унахдаа үүссэн гэмтэл байх. Харин 2 шүд булгарсан асуудал хуучих унасан байсан.” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 77, 136-137, 170 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч Б.Г-ыг “бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч Б.Г-ын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Г-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.
Давж заалдах гомдлын тухайд:
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.На-ийн гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “...харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан” гэж “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болох:
- “…би эхнэр хүүхдээ аваад сумын төвд ирсэн. Эхнэр бид хоёрыг гэртээ ирэхэд ойролцоогоор 21-22 болж байсан байх яг сайн санахгүй байна.” гэх гэрч У.Г-ы мэдүүлэг /1 хавтаст хэргийн 51-53, 78-79, 2 хавтаст хэргийн 153-154 хуудас/,
- “...нөхөр бид хоёр охиноо аваад буцаад сумын төвд гэртээ ирсэн. Талийгаач Б.Г- хоёр хөдөө гэр рүүгээ явна гээд үлдсэн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 23-ны үүрээр 04 цаг өнгөрч байсан байх гэрийн хаалга нүдэхээр нь онгойлгоход Б.Г- уйлаад зогсож байсан. “эхнэр маань миний гар дээр өөд болчихлоо,шүд нь зуураад нүд нь тогтчихлоо” гэхээр нь би эгчийгээ сэрээгээд машинтай нь явж нуурын орчмоор хайсан, олоогүй...” гэх гэрч Н.Б-ийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 60-62, 81-82, 2 хавтаст хэргийн 156-157 хуудас/,
- “...талийгаач эхнэрээ сэрээгээд явах гэсэн боловч эхнэр маань согтуу байсан учир “би явж чадахгүй ээ,чи өөрөө явчихаад ир, би эндээ хүлээж байя” гэж хэлсэн. Би арга ядаад гэрэлгүй мотоцикльтой Г-ы гэрт ирсэн...эхнэрийнхээ байгаа газарт ирэхэд талийгаач эхнэр маань байсан газраа байхгүй байсан...гэртээ орж жаахан унтсан чинь гэгээ дөнгөж орж байхаар нь архи уусан газраа утсаа хаясан байж магадгүй гээд утсаа хайхаар ирсэн чинь...эхнэр маань хээр хэвтэж байсан...” гэх Б.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 136-139, 170 хуудас/,
- “...1.Талийгаач О.А-ын цогцост цээжний зүүн талын III, IV хавирга ясны далд хугарал, толгойн хуйхны зүүн чамархай хэсгийн үсний халзрал, зүүн нүдний дээд зовхины гадна хажуу хэсэг, зүүн чихний дэлбэнгийн дотор дунд хэсэг, дээд уруулын дунд хэсэг, дээд, доод уруулын дотор салст, зүүн чихний дэлбэнгийн ар хэсгүүдийн язарсан шарх, духны баруун, дунд, зүүн хэсгүүд, зүүн нүдний гадна хажуу хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн шанаа хэсгүүд, баруун нүдний гадна хажуу хэсэг, баруун шанаа, доод эрүүний хэсгүүд, доод эрүүний дунд болон зүүн хэсгүүд, хүзүүний урд дунд хэсэг, баруун хөхний дотор дунд хэсэг, зүүн гуяны гадна дээд, доод хэсгүүд, баруун гуяны гадна дээд хэсгүүдийн зулгаралт, толгойн хуйхны хэсэг, баруун мөрний гадна дунд хэсэг, зүүн бугалганы гадна доод хэсэг, зүүн шууны гадна дээд, дотор доод хэсэг, зүүн гарын сарвууны ар хэсэг, доод хэсэг, баруун бугалганы гадна дээд, дунд хэсэг, баруун тохойны хэсэг, баруун шууны гадна доод хэсэг, баруун гарын сарвууны ар гадаргуу, баруун 2 дугаар хурууны гадна доод хэсгүүдийн цус хуралт, дээд үүдэн зүүн 2 дугаар шүдний булгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон, гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэдэн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх цээжний зүүн талын III, IV хавирга яснуудын далд хугарал бүхий гэмтлүүд нь хүндэвтэр зэргийн, бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтлүүд болно. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй болно...талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан. Талийгаач нь осгож нас барсан.” гэх Шүүхийн шинжилгээний албаны №65 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 152-157 хуудас/,
- “...Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд үхэлд хүргэхгүй...
Талийгаач нь осголтын улмаас нас баржээ. Эд эсийн шинжилгээгээр гуурсан хоолойн авчийлт, голомтлог эмфизем, зүрхний булчингийн ширхгийн нягтрал, жигд биш будагдалт зэрэг осголтын шинж тэмдгүүд илэрсэн байна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1064 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 163-170 хуудас/ зэргээр талийгаач О.А- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, олон тооны бэртэл гэмтлийн улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай байх үед нь шүүгдэгч Б.Г- нь хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан, аюултай нөхцөл байдал үүссэн, эсхүл тийм нөхцөл байдал бүхий орчинд амь хохирогчийг хүнд зэргийн согтолтоос шалтгаалан бусдаас тусламж авах, өөртөө тусламж үзүүлэх, биеэ авч явах чадвараа илтэд алдсан гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан атлаа орхин явж зохих тусламж үзүүлээгүйн улмаас О.А- нь осгож нас барсан, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан бусдыг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн объект нь өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэл, өвчтэй хүмүүсийн амь нас, эрүүл мэнд бөгөөд хохирогчийг аюултай нөхцөлд орхисон тэр үеэс энэ гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцдог.
Түүнчлэн Монгол Улсын иргэн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д зааснаар “...гэмт хэрэг зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх”, “Эрүүл мэндийн тухай” хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4 дэх хэсэгт зааснаар “...хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх” үүрэгтэй.
Тиймээс шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.На-ийн гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий давж
заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/179 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.На-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА
Г.БО-МАА