Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 08

М ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр

Уулын  баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй,

Х.-дхолбогдох

иргэний хэргийн талаар

226/2021/00008/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болортуяа,   

Хариуцагч Х,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ШШ/2021/00066 дугаар шийдвэртэй Монголросцветмет ТӨҮГ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.-дхолбогдох “988711 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч Хгийн  давж заалдах гомдлоор 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х нь халаалт, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл  огт төлөөгүй. Иймд халаалт, хүйтэн усны төлбөр болох 988711 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Хгээс 2015 оны 07 дугаар сараас  2016 оны 04 дүгээр  сарыг  дуусталх халаалт, халуун, хүйтэн  ус, орон сууцны түрээсийн төлбөр болох 988711 төгрөгийг  гаргуулж  өгнө үү. Уг байранд 2016 оны 07 сард  Баасандорж гэх залуу  орсон. Х  тойрох хуудсаа зуруулаад  нөгөө хүндээ байраа хүлээлгэж  өгсөн баримтуудаа гаргаад  өгвөл 520570 төгрөгийг  гаргуулж болно гэж тайлбар өгч байсан. 2015 оны 07 сараас  2016 оны 04 сарыг  дуусталх  хугацаанд буюу  зуны улиралд халуун усны  төлбөр  5400 төгрөг, хүйтэн  усны төлбөр 8100  төгрөг, нийт 131850 төгрөг, өвлийн улирлынх нь халуун, хүйтэн усны төлбөр 156047 төгрөг, 2016 оны 04 сарыг дуустал хугацааны  нийт төлбөр  988711төгрөг гарч байгааг нэхэмжилж байна. Байраар  хангаад  өгсөн байхад  засварын хөлснөөс  хасуулна  гэсэн ойлголт байхгүй. Би 2019 оны 05 сарын 22-ны  өдөр ажил хүлээж аваад, айл  өрхүүдээс  төлбөрүүдээ нэхэмжилж байх  хугацаанд Хгийн оршин суугаа газар нь тодорхойгүй байсан тул  би  өөрөө  хувиараа эрэн  сурвалжилж байж олсон юм. Улсын  тэмдэгтийн хураамжид төлөх мөнгийг төлсөн байсан. Нэг баримтыг нь би алга  болгосон. Дутуу  төлсөн  байсан   мөнгийг  өнөөдөр өөрийнхөө данснаас  төлөөд  аваад ирсэн. Уг орон  сууцны халаалтын төлбөр  нь  нэг сарын 23497 төгрөг, халуун усны  төлбөр 3900,  5400 төгрөг, хүйтэн усны төлбөр 8100 төгрөг, орон сууцны  түрээсийн төлбөр  106364 төгрөг нийт 988711 төгрөгийг хариуцагч Хгээс  гаргуулна. Зуны  сар, өвлийн саруудад халуун усны төлбөр, халаалтын  төлбөр өөр өөр  үнийн  дүнтэй гардаг. Хариуцагч Хгээс “орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны  төлбөр, орон сууцны   түрээсийн  төлбөр нийт 988711 төгрөгийг  гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагч Х шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 2015-2016 онд  тухайн үеийн  захиргаа аж ахуйн даргатай  1 жилийн гэрээ байгуулж 51-24 тоот байранд орсон. Байранд засвар  хийх шаардлагатай  байсан тул  УБҮ-ийн дарга  Ичинноровт энэ  байранд би өөрөө амьдрахгүй, байгаль орчны нөхөн сэргээлтийн  төсөл хэрэгжүүлэх хүмүүсийг  оруулах шаардлагатай байна гэхэд “ чи  байрандаа засвар хийчих, засварын мөнгийг орон сууцны түрээсийн мөнгөнөөс хасаж  өгнө  гэж амаар тохиролцсон тул”  би зөвшөөрч 2015 оны 7 сард уг байранд орж сар гаран засвар хийсэн. Би 2015 оны 07 сард захиргаа аж ахуйн  дарга  Батчулуунтай 51-24 тоот байранд ороход бичгээр  гэрээ байгуулсан. 2016 онд Азийн сангийн төслийн хүмүүс  ирэх боломжгүй болсон учир  уг засвар хийсан байранд  амьдрах боломжгүй болсон. Уулын цехэд инженер  залуу ирсэн тул 51-24 тоот байрыг  суллаж  өг гэж   хэлсэн тул 2016 оны 02 сард  байрнаас гарсан. Ямар хүнийг нь мэдэхгүй байна. 51-24 тоот байранд засвар хийсэн  баримтуудыг захиргаа аж ахуйн  даргад нь өгсөн учраас  одоо нэхэмжилж байгаа  988711 төгрөгнөөс  2016 оны 02 сарыг  дуустал  хугацааны  төлбөр  төлөхийг зөвшөөрч байна. Тнамайг эрэн  сурвалжилж олсон гэж байна. Би Бор-Өндөрийн харьяат 25 жил болж байгаа олохгүй байх тохиолдол   байхгүй. Манай бэр  ээжээ  таниас  ийм мөнгө   нэхэмжилж байна, миний  цалингаас суутгаж авна  гэнэ  гэж ярьж ирсэн. Хэрвээ чи надтай утсаар  яриад 988711 төгрөгийг төлбөр тань  дээр гарсан байна гэж хэлсэн  бол би  шүүхийн хэмжээнд хүртэл маргахгүй байсан. Би тухайн үеийн  дарга нар болон  УБҮ-ийг  хүндэтгэх байсан, нэхэмжлэгч  байгууллагын  төлөөлөгчийн зохисгүй үйлдэл надад таалагдаагүй  учраас би  шудрага шүүхийн өмнө ирэх болсон юм.  Тэрнээс биш би 988711 төгрөгийг  төлчих байсан. Бүтэн жилийн хугацаанд суугаагүй  байрны төлбөр  988711 төгрөгнөөс илүү 2 сая төгрөгний  засварын зарлага  гарсан, засвар хийж суултуур  бүх л зүйлийг  сольсон. 2016 оны 02 сард уг байрнаас  нүүж гарсан, уг байрыг нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгсөн. 2016 оны 03  сарын төлбөр 156047 төгрөг, 2016 оны 04 сарын  төлбөр 156048 төгрөгийг  төлөхийг  хүлээн зөвшөөрөхгүй, бусад сарын төлбөр болох 2015 оны 07 сараас 2016 оны 02 сарыг  дуустал хугацааны төлбөр  676616 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 147 дугаар зүйлийн 147.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Хгээс  орон сууцны  халаалт, халуун хүйтэн усны төлбөр, орон сууцны  түрээсийн төлбөр нийт 988711 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МонголросцветметТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр Уулын  баяжуулах олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28280 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Хгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах  үйдвэрт олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Х давж заалдах гомдолдоо:  Миний бие нь  2017 оны 7-р сард Бор-Өндөр УБҮ-н  даргад хүсэлт тавьж  орос мэргэжилтний байр болох 51-24 тоотод  түр хугацаагаар  байлгахыг  хүссэн.  Би уг байранд засвар  хийж гарсан  төлбөрөө  байрны  урсгал засварын мөнгөнд  суутгуулахаар үйлдвэрийн дарга Ичинноров,захиргаа аж ахуйн дарга Батчулуун нартай ярилцаж тохиролцсон.  Байранд 2250000 төгрөгийн засвар үйлчилгээ  хийгдсэн /үүнд угаалтуур, суултуур, холбоос шугамнууд, хана таазнуудын шохой булаг, эмульс, гарниз моднууд, балкон ажлын хөлс гэх мэт орсон/ болно. Энэ байранд ороод удаагүй байтал 2016 оны 02 сараас эхлэн Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст дуудагдаж Бор-Өндөр суманд амьдрах нөхцөлгүй болсон. 2016 оны 04-р сард захиргаа аж ахуйн   дарга   Батчулуунд  засварын тооцоог суутгуулах өргөдлийг өөрийн биеэр  өрөөнд нь хүргэж өгсөн. Ингээд 2016 оны 5-р сараас эхлэж Хэнтий аймгийн Цагдаагийн  хэлтэс, мөрдөн, шүүх улмаар  хорих 407-р   ангид хоригдсоор  2020 оны 10 сарын 01-нд суллагдан биеийн эрүүл мэндээс шалтгаалан 2021 онд Бор-Өндөр сумандаа ирсэн. Саяхан  ҮБҮ-т ажилладаг хүүхдээс  маань  988711 төгрөг өрийг  нэхэж  цалин  дээрээс чинь суутгана гэж тус үйлдвэрийн нягтлан бодогч Т дарамтлах болсон. Би  уг байрны тооцоог  2016 онд өгсөн өргөдлийн дагуу  төлөгдөж дууссан гэж бодож  байсан хоригдож байснаас  бусад  тохиолдолд миний утас  /90181166/ байнга  асаалттай  байсан. 2016 оноос 2021 оны 3-р сар  хүртэл  нэг ч удаа  дуудлага  нэхэмжлэл  надад болон  миний гэр  бүлд ирээгүй. Тус байгууллагыг төлөөлж байгаа Түмэн-Өлзийд учир байдлыг  тайлбарласан. Харин  өөдөөс танай хүүхэд өдөр бүр надтай  харьцдаг шүү дээ  би цалингаас нь  суутгамаар  байна гэхэд нь хүүхдүүдийг минь  ажил төрлөөс нь салгачихвий гэж айсандаа би экологич мэргэжилтэй тул танай нөхөн сэргээлтийн  талбайд ажиллаж төлье гэсэн хүсэлтийг би даргад чинь  хүргүүлье гэтэл Тболомжгүй гэж хэлсэн. 2021 оны 04 сарын 13-ны  өдрийн шүүх хурлаас  уг төлбөрийг  надаар  төлүүлэхээр  шийдвэр гаргасныг би эсэргүүцэж байна.

1. 2015 оны 7 сараас  2016 оны 2 сар хүртэл  3 сар   суусан хугацааны  төлбөрийг төлж  байсан.

2. Байрыг тухайн үед Захиргаа аж ахуйн дарга  байсан Батчулуунд хүлээлгэн өгч өргөдөл засварын зардлыг танилцуулж төлбөргүй уг байрнаас гарч байсан.

3. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэхэмжлэлийг шүүх хэлэлцсэнд нэг талыг барьсан шийдвэр гаргасанд  гомдолтой байна.

4. Бидний хэн нэгэнд хийсэн гэрээ байгаагүй.

5. Уг байрыг  хүлээлгэж өгсөн   Батчулуун даргыг гэрчээр суулгаагүй.

6. Нэхэмжлэгч  талд илүү  боломж давуу эрх өгсөн. 2021 оны 3 сард  тус шүүхийн 70561008 дугаараас  тус үйлдвэрийн нягтлан Тзалгаж  таны  3 сарын төлбөрийг  дур мэдэн хасаад  өгье та шүүх дээр ирээд  үлдсэн мөнгийг хүүхдүүдээрээ  төлүүлэхээр гарын  үсэг зурахад болно гэж ярьсан.   Иргэн хүний хувьд их гайхсан. Би хоригдож байсан маань ялгаварлах, нэг талд үйлчлэх шалтгаан  болсон гэж харсан.  Тэгш эрхтэй байх зарчим бол  хуулийн байгууллагын мөн  чанар мөн гэж  бодож байна. Иргэн бүр хуулийн дор амьдардаг гэдэгт би итгэдэг. Миний  асуудлыг гэр бүлийн хүмүүст маань  тохоон зовоохгүй байхыг хүссэн ч тус нэхэмжлэгч  утсаар  дарамталсаар байсан. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг  биелүүлэх гэсэн ч надад орлого байхгүй. Миний бие төлбөрийн чадваргүй байж хэн  нэгнээс зээлж  гуйх надад итгэх хүн  байхгүй суллагдаж ирснээс хойш ажил хайсан  ч олдоогүй, үргэж даралт ихсэж эмчийн хяналтад байдаг. 2015-2016 онд  тохиролцож байсан  зүйлийг   2021 онд нэхэмжлэл гаргасныг  шүүх шийдвэрлэж байгаад  гомдолтой байна. Уг нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Монголросцветмет ТӨҮГ-ын харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Х.-дхолбогдуулан “орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр, орон сууцны түрээсийн төлбөр нийт 988711 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х нь нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 02 сард уг байрнаас гарсан тул 2016 оны 03 сарын төлбөр 156047 төрөг, 2016 оны 4 сарын төлбөр 156048 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй ,2015 оны 07 сараас 2016 оны 02 сарыг дуустал хугацааны төлбөр 676616 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн хариуцагчийн “хөөн хэлэлцэх хугацааны талаарх” давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 76-р зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн,эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Хгээс 2015 оны 07 сараас 2016 оны 04 сарын халаалт,халуун,хүйтэн усны төлбөр 988711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2021 оны 02 сарын 15 нд гаргасан байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч байгууллага нь  халуун, хүйтэн усны  төлбөрийг хариуцагч Хгээс хэзээ нэхэж шаардаж байсан, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэл гаргасан эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28280 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04дүгээр сарын 13-ны өдрийн ШШ/2021/00066  шийдвэрийг хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28280 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ДЭНСМАА

                                    ШҮҮГЧИД                                            Г.БОЛОРМАА

                                                                                                    Я.АЛТАННАВЧ