2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 193/ШШ2025/00307

 

2025 04 28 193/ШШ2025/00307

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: , *******, *******, *******, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , *******, *******, ******* тоотод оршин суух, *******ын т /РД:/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,886,113.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь С.тай 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бичгээр зээлийн гэрээг байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд нийт 1,886,113.64 төгрөгийг С.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,886,113.64 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 4 хувааж сар бүр 471,528 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч С.т холбогдуулан 1,886,113.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч С. нэхэмжлэлийн шаардлага 1,886,113.64 төгрөгийг 4 хувааж, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 4 хувааж сар бүр 471,528 төгрөгөөр төлөхөөр бичгээр тайлбар гаргасан байх ба нэхэмжлэгчээс зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 45,128 төгрөгийн 50 хувь буюу 22,564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 22,564 төгрөгийг улсын орлогоос, 22,564 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч С. нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нэхэмжилсэн 1,886,113.64 төгрөгийг 1,886,113.64 төгрөгийг 4 хувааж, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 4 хувааж сар бүр 471,528 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 45,128 төгрөгийн 50 хувь буюу 22,564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 22,564 төгрөгийг улсын орлогоос, 22,564 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА