2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 193/ШШ2025/00308

 

2025 04 28

193/ШШ2025/00308

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******т байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, ******* тоотод оршин суух, овогт гын өд /РД:/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,434,321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Д.тэй 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээж гэрээ байгуулан нийт 6 удаагийн хүсэлтээр 880,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаандаа төлж барагдуулаагүй.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 1,434,321 төгрөгийг Д.өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,434,321 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч Д.өд холбогдуулан 1,434,321 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага 1,434,321 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37,899 төгрөгийн 50 хувь буюу 18,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18,950 төгрөгийг улсын орлогоос, 18,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д. нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,434,321 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37,899 төгрөгийн 50 хувь буюу 18,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18,950 төгрөгийг улсын орлогоос, 18,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА