| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00446/И |
| Дугаар | 193/ШШ2025/00324 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 193/ШШ2025/00324
| 2025 05 01 | 193/ШШ2025/00324 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, *******, *******т байрлах, *******-ийн /РД:*******/, нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, ******* дугаар гудамж од оршин суух, хөн овогт ийн т /РД:/ холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,938,603.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. нь ХХК-иас гар утас худалдан авсан бөгөөд зээлээр олгох мөнгөн дүнг тус компанийн дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу зээлийг шилжүүлсэн.
Зээлдэгч зээлийн төлбөрийн үүргээ ноцтой зөрчсөн. Иймд Б.аас үндсэн зээл 1,332,539.61 төгрөг, хүү 546,646.08 төгрөг, алданги 41,417.53 төгрөг, нийт 1,938,603.22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* -ийн нэхэмжилсэн 1,938,603.22 төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, хариуцагч Б.т холбогдуулан 1,938,603.22 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 1,938,603.22 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 45,968 төгрөгийн 50 хувь буюу 22,984 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 22,984 төгрөгийг улсын орлогоос, 22,984 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1 дэх хэсэг , 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б. нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 1,938,603.22 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 45,968 төгрөгийн 50 хувь буюу 22,984 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 22,984 төгрөгийг улсын орлогоос, 22,984 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА