2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 193/ШШ2025/00344

 

 

2025 05 08

193/ШШ2025/00344

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, *******, *******ны төв байранд байрлах, ******* ХК-ийн /РД:*******/, нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, , *******, ******* *******од оршин суух, овогт ын эд /РД:/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 27,561,993.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулан 25,590,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд хариуцагч үндсэн зээлд 1,706,000 төгрөг, зээлийн хүүнд 763,006.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,243.99 төгрөг төлсөн. 2025 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Зээлийн үндсэн төлбөрт 23,884,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,597,804.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,188.55 төгрөг, нийт 27,561,993.20 төгрөгийг Б.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжилсэн 27,561,993.20 төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч Б.эд холбогдуулан 27,561,993.20 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 27,561,993.20 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 295,760 төгрөгийн 50 хувь буюу 147,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 147,880 төгрөгийг улсын орлогоос, 147,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК -д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б. нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 27,561,993.20 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 295,760 төгрөгийн 50 хувь буюу 147,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 147,880 төгрөгийг улсын орлогоос, 147,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА