| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 1718000300474 |
| Дугаар | 2024/ДШМ/10 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/10
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.маржаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор
Шүүгдэгч .*******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 0 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч ******* холбогдох 170007 дугаартай эрүүгийн хэргийг 0 оны ******* дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Төв аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, настай, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, эхийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын -р баг, -р хороолол, -р байрны тоотод оршин суух,
Шүүгдэгч .******* нь 01 оны 1 дугаар сарын 01-ний өдрөөс 017 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, -р багийн -р байрны тоотод " ” ХХК-ийн нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар ажиллахдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийг завшиж 1,61,******* төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: .*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн дахь хэсэг, .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 170007 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч .*******ийг цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******т холбогдох 170007 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,
Хохирогч 17,7,6 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ******* хавтас санхүүгийн баримт, хаагдсан зээлийн материал 6 хавтас, шинжээчийн дүгнэлтийн хавсралт хавтас, орлогын тайлан 11 хавтас, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, кассын дэвтэр 1 ширхэг зэргийг хохирогч буцаан олгож,
Шүүгдэгч нь 7 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд 01 оны 7 дугаар сарын -ны 6 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 0 оны 06 дугаар сарын -ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,
Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
... Цагаатгах тогтоолд: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч , шүүгдэгч нар нь 01 оны 1 дугаар сарын 01-ний өдрөөс 017 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн авто машины сэлбэгийн худалдаа эрхлэхээр үүсгэн байгуулсан " ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг ашиглан бусдад хүүтэй зээл олгох, олгосон зээлийн барьцаа болгож автомашины гэрчилгээг тус байгууллагын нэр дээр шилжүүлэн авах байдлаар бусадтай зээлийн гэрээний харилцаанд удаа дараа, тогтмол орж байсан ба ингэхдээ д нь өөрийн Хаан банк дахь *******1 тоот дансанд ,00,000 төгрөгийг байршуулан зээл олгож эхэлсэн бөгөөд дээрх хугацаанд бусадтай зээлийн гэрээний харилцаанд орохдоо бэлэн болон бэлэн бус хэлбэрээр зээлийг өгч, хоорондын бичгээр үйлдсэн гэрээний үндсэн дээр зээлийн хугацааг харилцан адилгүй байдлаар тохиролцож барьцаатай болон барьцаагүй хэлбэрээр зээлдүүлж байсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Харин шүүгдэгч . ******* нь " " ХХК-д хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, итгэмжлэлийн үндсэн дээр ажиллаж байсан, хохирогч тай ямар нэгэн хэлцлийн үндсэн дээр түүний өмнө үүрэг, хариуцлага хүлээж ажилласан гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн санхүүгийн баримтууд зэргээс тогтоогдохгүй, Иргэний хуулийн дугаар зүйлийн .1-д “Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ" гэж .1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл гэж 76 дугаар зүйлийн 76.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ" гэж 76.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж 77.1-д “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж, 77.-д “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж, 77.-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж тус тус заасан тул шүүгдэгч ******* “ ” ХХК болон хохирогч нарын зүгээс бусдад зээлдүүлэхээр ямар нэгэн өмч, хөрөнгө, түүний эрхийг итгэмжлэн хариуцуулж өгсөн гэж үзэх баримт байхгүй байгаагаас тэдгээрийн хооронд бий болсон харилцааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан “Хамтран ажиллах гэрээ”-ээс үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хууль хэрэглээгүй гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тухайн хэргийн үйл баримтыг дүгнэвэл хохирогч , шүүгдэгч .******* нар нь харилцан тохиролцон “ ” ХХК-ны нэр дээрх авто ломбардыг хариуцуулан 01 оны 1 дугаар сарын 01-ны өдрөөс ажиллуулж эхлүүлсэн ба хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, түүнийг ажилд авсан гэх тушаал гаргаагүй боловч .******* нь зээлдэгч нартай зээлийн гэрээ байгуулж .*******ийн зөвшөөрлөөр зээлдэгч нарын данс руу мөнгө шилжүүлж зээлийн төлөлтийг .******* дансанд болон бэлнээр түүнд шилжүүлсэн. Гэвч .******* нь авто ломбардын үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа эхлэн бодох бүртгэлийн анхан шатны баримт огт хөтлөөгүй, хохирогч дансанд тухайн зээлдэгч нараас шилжүүлсэн бэлнээр өгсөн зээлийн төлөлтийг шилжүүлдэггүй дур мэдэн өдрийн зээл гаргаж мөнгө хүүлж ашиг олсон, зээл нь хаагдсан зээлдэгч нарын төлбөрийг өөртөө авч ашиглан зээл сунгасан мэтээр зээлийн гэрээг хаагаагүй, зээлдэгч нарыг зээл авсан гэж хуурамч зээлийн гэрээ бүрдүүлэх зэрэг арга хэлбэрээр бусдын эд хөрөнгийг завшсан гэх үйл баримт тогтоогдсон.
Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар “ " ХХК-ны харилцагчид, зээлдэгчдээс зээлийн төлбөрийг төлөөгүйн улмаас үйл ажиллагаанд нь эрсдэл үүссэн, алдагдалд хүрсэн байдал тогтоогдоогүй атал анхан шатны шүүхээс .*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект биш, .*******, нарын хамтын ажиллагааны явцад гарсан эрсдэл, алдагдал гэж хэргийг бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн байна.
Мөн прокурор хэргийг хүлээн авч тээврийн хэрэгсэл барьцаалсан зээлээ төлж барагдуулан тээврийн хэрэгслээ өөрсдийн нэр дээр шилжүүлсэн авсан иргэдийн лавлагаа гаргуулж, хохирлын тооцоог хүн тус бүрээр нь нэг мөр гаргаж нүүрэлдүүлэн байцаалт авч төлбөр төлсөн талаарх дансны хуулгыг гаргуулан авах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсон учир мөн хуулийн 7. дүгээр зүйлд заасны дагуу 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулсан.
Уг дүгнэлтэд 01 оны 1 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн болон гүйлгээ хийгдсэн ХН банкны дансны хуулга зэрэг авто ломбардтай холбогдох бүх л баримтуудыг шинжлэн дүгнэлтийг гаргаж дүнг нэгтгэсэн ба дээрх 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргуулсан дүгнэлтэд үндэслэн хохирогч учирсан хохирлыг тооцох үндэслэлтэй.
Иймд тус шүүхийн 0 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн дугаартай шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Эрүүгийн 17007 дугаартай ******* холбогдох хэргийг анхан шатны шүүх 0 оны сарын 6-ны өдөр хэлэлцээд дугаартай цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн. .*******, Б. нарын хооронд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн дугаар зүйл .1-д зааснаар “иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ. Нэгдүгээрт нь дугаар зүйлийн 1.1-д заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлэлцэх” Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хамтран ажиллах гэрээгээр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусадтай тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн. Ийм учраас эд нарын хооронд иргэний харилцаа үүссэн байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн .-т заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа учир хэргийг цагаатгаж шийдсэн. Үүнийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Иргэний хуульд заасан зээлийн гэрээний үндсэн дээр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулах байдлаар бусад тодорхой нөхцөлийн дагуу зээл олгож ашиг олох хамтын зорилгоор хэрэгжүүлсэн буюу .*******, ХХК болон хохирогч нарын зүгээс бусдад мөнгөн хөрөнгө зээлүүлэхээр өмч хөрөнгө түүний эрхийг итгэмжлэн хариуцуулж өгсөн гэх үйл баримт тогтоогдсон. Иргэний хуулийн 76-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Хамтран ажиллахдаа хураамж мөнгийг төлнө энэ нь мөнгөн эсвэл хөрөнгийн түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэсэн энэ заалтуудыг үндэслэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. .*******, нар нь хамтран ажилласан нэг нь мөнгө хөрөнгийг гаргах, нөгөөх нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулах авто ломбард ажиллуулах харилцан тохиролцож энэ үйл ажиллагааг эрхэлсэн үү гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдчихсон. Гэтэл мэргэжлийн үйл ажиллагаа явуулж .******* мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхэлж байгааг нь Иргэний иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан хамтран ажиллах харилцан тохиролцсон иргэний маргаан байна гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлд заасан гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. Мөн .-д тухайн үйлдэл эс үйлдэхүйгээр хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн бол санаатай гэмт хэрэг байна гэж хуульчилсан. .*******ийн хувьд зээлдүүлэгч иргэдийн зээл төлж барагдуулсан мөнгөнөөс дундаас нь мөнгө завшиж буюу хууль бус үйлдлийн аргаар мөнгө завшсан . 1 дүгээрт нь зээлийн гэрээгээ сунгасан гэж тухайн зээлэгч иргэдийн мөнгийг өөртөө авч ашигласан. Энэ нь гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтууд, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон. Зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн. Жишээ нь тухайн зээлийн гэрээнд байгаа он, сар өдөрт зээлдэгч этгээд Солонгос улсад байсан. Иргэдийн зээлийн төлөлтийн мөнгийг өөрийнхөө дансаар дундаас нь авсан гэх үйл баримтаар хууль бус үйлдлийн аргаар зээл гэж шилжүүлсэн мөнгөний хүү, зээлийн төлөлтийг өөртөө авч ашигласан хууль бус үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна. Энэ үйлдлээ хууль бус байна, би ийм үйлдэл хийж болохгүй гэдгийг мэдсээр байж дахин дахин үйлдээд байгаа ийм нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. .*******ийн энэ хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.7 дугаар зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас энэ нь иргэний маргаан биш энэ бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг байна гэдэг нь тогтоогдсон байгаа. Иймд цагаатгах тогтоол үндэслэлгүй тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:
Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 0 оны сарын 6-ны өдрийн дугаартай цагаатгах тогтоол нь хуульд заасан үндэслэл шаардлагыг хангаж гарсан учраас хэвээр үлдээх, прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзах байр суурьтай оролцож байгаа. Би давж заалдах шатны шүүх хуралд дэх удаагаа оролцож тайлбар гаргаж байна. Өөрөөр хэлбэл бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг ашигласан завшсан гэх энэ нөхцөл байдал нь прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан нөхцөл байдлууд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар огт нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл ******* сая 00 мянган төгрөгийг итгэмжлэн хариуцуулаагүй. Яагаад гэхлээр итгэмжлэл гэдэг маань зайлшгүй бичгээр үйлдэгдсэн байхыг Иргэний хуулийн 06 дугаар зүйлд зааснаар хуульчилсан. Тийм учраас өнөөдөр итгэмжлэл хийж өгөөгүй, сая 00 мянган төгрөгийг түүнд хариуцуулаагүй, түүнд ямар нэгэн эрх, үүрэг хүлээлгээгүй, хариуцлага тооцохоор гэрээ байгуулаагүй, эдийн засагчаар томилоогүй ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гээд удаа дараа хэлж ирсэн. шигласан, завшсан гэх таамаглалын тухайд: Энэ дээр 7 шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэхэд удаа дүгнэлт гаргасан. Гэтэл энэ 7 шинжээчийн дүгнэлт 7 уулаа хоорондоо зөрөөтэй. Яагаад гэвэл 0 оны 7 сард цагдаагийн газарт гомдол гаргасан 1 сая төгрөгийг идчихлээ уучихлаа гэж байгаа. 017 оны 7 сарын 01-ний өдрийн байдлаар өөрийнх нь дансанд хэдэн төгрөг байсан юм. Тэрнээс нь хөөх ёстой. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр нотлох баримт гаргаж өгсөн. Энэ нь юу вэ гэхээр дахин мэргэжлийн нар авч төлбөр төлж эхнээс нь бодуулсан. Ингээд 00 гаруй удаагийн гүйлгээгээр хэдэн төгрөг орсон. өөрөө дансанд орсон мөнгөнөөсөө хэдэн төгрөгийг нь хувийнхаа хэрэглээнд зарцуулсан энэ нь шинжээчийн аль ч дүгнэлт дээр байхгүй. сая 00 мянган төгрөг хөрөнгө оруулсан гээд байгаа тэрнээс 0 сая төгрөгийг өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан энэ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт биш ч гэсэн энэ дүгнэлтийг хэрэгт авагдсан санхүүгийн баримтуудаар, дансны хуулгаар нотлох бүрэн боломжтой. сая 00 төгрөгийг *******0 гаруй сая төгрөг болсон гэх нотлох баримт нь удаа дараагийн гүйлгээгээр нотлогдож байгаа. Яагаад гэвэл данс руу .******* болон үйлчлүүлэгч нар нь шилжүүлж байсан. Энэ олон хавтаст хэргийн маань ихэнх нь санхүүгийн баримтууд байгаа. Бид нар дахин мөнгө төлж эхнээс нь бодуулсан. ргаа барж байна шүү дээ. нхан шатын шүүх маш сайн дүгнэсэн учраас энийг хөтөлбөргүй гэж үзэж байгаа. Прокурор маань ашигласан, завшсан гэж байгаа боловч бид нар таамаглалд үндэслэх ёсгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа маань хууль ёсны үндэстэй байх ёстой, хуульдаа нийцүүлсэн байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн маань зарчим нь гэм бурууг хөтөлбөргүй нотолсон байхыг шаарддаг. Цагаатгах тогтоолын эсрэг хөтөлбөргүй нотолсон ямар ч нотлох баримт байхгүй. Цагаатгах тогтоол маань ямар хуулийг зөрчив, аль дүгнэлт нь үндэслэлгүй вэ гэдэг дээр сая ярихдаа эсэргүүцэл дээр ч байхгүй өөрийнх нь сая хэлж байгаа дээр ч байхгүй. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар компанийн харилцагчид гэж байгаа зээлдэгчээс зээлийн төлбөрийг төлөөгүйн улмаас үйл ажиллагаанд нь эрсдэл үүссэн алдагдалд хүрсэн байдал тогтоогдоогүй атал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.-ийн гэмт хэргийн субъект биш .******* нарын хамтын ажиллагааны явцад гарсан эрсдэл алдагдал гэж хэргийг бодит байдалд нийцээгүй дүгнэлт. Эрсдэл алдагдалд орлоо гээд нь гомдол гаргаад, прокурор маань өөрөө дүгнээд энэ хүн чинь ингэж эрсдэл алдагдалд орчихжээ, 1 сая төгрөгийг завшчихжээ гээд ярьж байснаа гэнэт нөгөө эсэргүүцэл дээрээ тэгээгүй байхад чинь гээд биччихсэн байна. Би тэрийг ерөөсөө ойлгосонгүй. Цагаатгах тогтоол дээр 17.-г маш сайн зааж өгсөн. Миний түрүүний хэлсэнчлэн ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байсан зүйл байхгүй, зээлийн эдийн засагчаар томилсон тушаал байхгүй, сая 00 төгрөгийг итгэмжлэн хариуцуулсан итгэмжлэл байхгүй, үүрэг хүлээлгэж, хариуцлага хүлээлгэсэн зүйл байхгүй байна гээд заачихсан. Гэтэл өөрөө энийгээ үгүйсгээд эсэргүүцэл дээрээ тушаал гараагүй боловч .******* нь зээлдэгч нартай зээлийн гэрээ байгуулж .*******ийн зөвшөөрлөөр зээлдэгч нарын данс руу мөнгө шилжүүлж зээлийн төлөлтийг .******* нь дансанд болон бэлнээр түүнд шилжүүлсэн гээд энэ нь өөрийнхөө яллах дүгнэлтийн логикоо байхгүй болгоод хаячихсан. Цагаатгах тогтоол нь хууль бус үндэслэлгүй гэдгээ тайлбарлаж чадаагүй. Тайлбарлах гээд өөрийнхөө дүгнэлтийг үгүйсгэчихсэн нөхцөл байдал бий болж байна. Сүүлийн цагаатгах тогтоолыг бол Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76. буюу өөрөөр хэлбэл хамтран ажиллаж байсан энэнээсээ эрсдэл хүлээсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Яагаад гэхлээр энэ нь ганцхан шалтгаантай. нхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд 017 оны сарын 1-ний өдрийн байдлаар дансанд нь яг хэдэн төгрөг байсан юм сая 00 төгрөг байсан эсэхийг тогтоогоогүй. данс руу шилжүүлэг хийсэн баримтуудаар сая 00 төгрөг нь 00 сая болчхоод байгаа юм уу *******0 хэдэн сая болчхоод байгаа юм уу гэдэг нь аль ч шинжээчийн дүгнэлтэд гарах ямар ч боломжгүй. Яагаад гэхлээр санхүүгийн анхан шатын баримт байхгүй. Б.*******ийн буруу хийсэн ажиллагаа бол 1 хүн 1 сая төгрөгийг 1 сарын хугацаатай зээллээ *******%-ийн хүүтэй. Гэтэл дараагийн сард нь төлөхгүй зөвхөн хүүгээ төлөхөөр дахин зээлийн гэрээ хийгээд 1 сая төгрөг дээр 1 удаа зээлийн гэрээ байгуулахад 1 сая төгрөгөөр зээл хассан мэт харагдаж байна. Санхүүгийн анхан шатны баримтыг хөтлөөгүй буруу үйл ажиллагаа хийсэн ч гэсэн энэ маань өөрөө итгэмжлэн хариуцсан этгээд зээлийн эдийн засагчаар томилогдоогүй. Ийм учраас энэ хүнийг гэм буруутайд тооцох ямар ч боломжгүй ийм нөхцөл байдал үүсчхээд байна. Энийг л дахин дахин яриад байгааг шүүх бүрэлдэхүүн маань ойлгоосой гэж хүсэж байна. Тэгэхээр прокурорын эсэргүүцлийг хүлээж авах ямар ч боломжгүй. Прокурорын эсэргүүцэл нь цагаатгах тогтоолыг хууль бус, хуульд заасан шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээ дурдаж чадаагүй байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч .*******:
Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн 0/ШЦТ/ дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж үзлээ.
Шүүгдэгч .******* нь 01 оны 1 дугаар сарын 01-ний өдрөөс 017 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, -р багийн -р байрны тоотод " ” ХХК-ийн нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар ажиллахдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийг завшиж 1,61,******* төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
нхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч .******* нь “ ” ХХК болон хохирогч тай ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, хөрөнгө итгэмжлэх гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь зэрэг хэн нэгэнд эрх үүрэг бий болгосон баримт бичиг үйлдээгүй, тэр талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хохирогчийн мэдүүлэгт “******* цалин өгч ажиллуулж байсан” гэх боловч энэ нь санхүүгийн тайлан /хувь хүний болон хуулийн этгээдийн/, цалин хөлс олгосон талаар санхүүгийн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, хувь хүний орлогын албан татвар төлсөн зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй байгаа тул уг мэдүүлэг нь бусад байдлаар нотлогдохгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх цааш дүгнэхдээ хохирогч , шүүгдэгч .******* нар нь хамтарч ажиллах талаар бичгээр гэрээ байгуулаагүй боловч амаар тохиролцсон нөхцөл байдал, бусдад мөнгө зээлж ашиг олох хамтын зорилгоо хэрэгжүүлж буй идэвхтэй үйлдэл болон нэг талаас мөнгөн хөрөнгийг гаргаж, нөгөө талаас .******* мэргэжлийн дагуу ажил үйлчилгээ үзүүлэх байдлаар уг харилцаанд оролцсон байна.
Шүүгдэгч .******* нь бусдын хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн субъект биш, тэдний хамтын үйл ажиллагааны явцад гарсан эрсдэл, алдагдалд хүрсэн байдал нь уг гэмт хэргийн шинжийг хангаж буй эсэхэд эргэлзээ бүхий байдал үүсэж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг баримтлан шүүгдэгч .*******ийг цагаатгах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Дээрх дүгнэлтээс үзэхэд анхан шатны шүүх, шүүгдэгч .******* нь “ ” ХХК болон хохирогч тай нарын хамтран ажиллаж байсныг үгүйсгээгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч .******* нь 01 оны 1 дугаар сарын 01-ний өдрөөс 017 оны 0 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жил сарын хугацаанд зээлдэгч нартай зээлийн гэрээ байгуулж, .*******ийн зөвшөөрлөөр зээлдэгч нарын данс руу хохирогч мөнгө шилжүүлж байсан, зээлийн төлөлтийг .******* өөрийн дансаар бэлнээр авч байсан нь гэрч , , , гэх мэтчилэн хэрэгт авагдсан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгүүдээр бүрэн тогтоогдож байна.
Улсын дээд шүүх 01 оны дүгээр сарын -ны өдрийн 6 дугаартай тогтоол, 00 оны 0 дугаар сарын 11-ны өдрийн дугаартай тогтоолуудаараа “Хөрөнгө завших” гэмт хэргийг шийдвэрлэхдээ “....завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгож болно.” гэж дүгнэснээс үзвэл;
Хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, хөрөнгө итгэмжлэх гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь зэрэг хэн нэгэнд эрх үүрэг бий болгосон баримт бичиг үйлдэлгүйгээр итгэлцлийн үндсэн дээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээж болохоор байна.
нхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн;
Шүүгдэгч .*******, “ ” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 01 оны 1 дугаар сарын 01-ний өдрөөс 017 оны 0 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жил сарын хугацаанд ажиллаж хохирогч мөнгийг зээл хэлбэрээр гаргаж хамтран ажиллах хугацаандаа өөрт нь итгэн хариуцуулж өгсөн мөнгөн хөрөнгөөс хууль бусаар хувьдаа завшиж байсан, зээлийн төлбөрт төлөгдөх ёстой байсан мөнгийг хохирогчид өгөөгүйгээс зээл төлөгдөөгүй гэсэн төлөвт байгаа болох нь гэрч /1хх-17-17/, /1хх-1 тал, хх- тал/, /1хх- тал/ нар болон өөр бусад 60 гаруй гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул түүний үйлдлүүд нь өөрийн ашиг сонирхлын үүднээс бусдын мөнгөн хөрөнгийг хувьдаа хэрэглэж, ашиглаж байсан удаа дараагийн үйлдлүүд нь нэг нэгдмэл гэмт хэрэг буюу завших гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
нхан шатны шүүх хуулийн буруу тайлбарлаж, гэм буруутай этгээдийг үндэслэлгүйгээр цагаатгасан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэж прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн 0/ШЦТ/ дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 1., . дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл ******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
. нхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДРГЛГЧ ШҮҮГЧ Ц.МРЖРГЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД Д.БУЯНЖРГЛ
Б.МНЛЙБТР