| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00396/И |
| Дугаар | 193/ШШ2025/00347 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 193/ШШ2025/00347
| 2025 05 08 | 193/ШШ2025/00347 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: , *******, *******,******* тоотод *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , *******, ******* ******* тоотод оршин суух, ийн /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Н.ын ХААН банкны данс руу 2,040,000 төгрөг хийх гэж байгаад 2,040,000 төгрөгийг андуурч хийсэн. 1 цагийн дотор Н.ыг буцаан шилжүүлэхийг хэлсэн боловч шилжүүлээгүй тул бид зээлийн гэрээ байгуулсан. 3,000,000 төгрийг буцаан шилжүүлж, одоо үлдэгдэл 15,*******0,000 төгрийг өгөөгүй тул хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Э.*******гийн нэхэмжилсэн 15,360,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Н.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,360,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлага 15,360,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 234,750 төгрөгийн 50 хувь буюу 117,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 117,375 төгрөгийг улсын орлогоос, 117,375 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1 дэх хэсэг, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н. нь нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжилсэн 15,360,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 234,750 төгрөгийн 50 хувь буюу 117,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 117,375 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА