2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 193/ШШ2025/00349

 

2025 05 08

193/ШШ2025/00349

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: , *******, өөрийн байр ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , *******, *******гийн ******* *******од оршин суух, *******ын ******* /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9,143,718.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:А.******* нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дижитал зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй зээлсэн.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл зээлийн хүүг төлөхгүй байгаа учраас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 2025 оны 4 дүгээр сарын 18-ны байдлаар нийт 9,143,718.88 төгрөгийг өр төлбөртэй байна. Иймд 9,143,718.88 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлага болох 9,143,718.88 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч А.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,143,718.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлага 9,143,718.88 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 161,250 төгрөгийн 50 хувь буюу 322,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 322,500 төгрөгийг улсын орлогоос, 322,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1 дэх хэсэг, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч А.******* нь нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 9,143,718.88 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 161,250 төгрөгийн 50 хувь буюу 322,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 322,500 төгрөгийг улсын орлогоос, 322,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА