2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 193/ШШ2025/00322

 

2025              04             30                                  193/ШШ2025/00322                

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******,******* дугаар хороо, *******, *******, ******* тоотод байрлах, ******* ББСБ ХХК /РД:/-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дугаар хороо, ******* гудамж ******* байр, од оршин суух, овогт /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 936,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. ... Нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК нь овогтой -тэй 2024 оны 11 дүгээр сарын*******-ны өдөр 20241108-6836 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 750,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2 тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд олгосон. Хариуцагч Н. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар: z тоот зээл 2024 оны 12 сарын 8-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 750,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 130 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 100 +0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 178,750 төгрөг + шимтгэл 7,500 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 178,750 төгрөг, нийт дүн 936,250 төгрөг / есөн зуун гучин зургаан мянга хоёр зуун тавь / төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "******* ББСБ" ХХК-ий нэхэмжилсэн 936,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК нь хариуцагч Н.аас зээлийн гэрээний үүрэгт 936,250 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нь зээлийн гэрээний үүрэгт 936,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 27,020 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 13,510 төгрөгийг улсын төсвөөс, 13,510 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Н. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК-ий нэхэмжлэлтэй, ын д холбогдох 936,250 (есөн зуун гучин зургаан мянга хоёр зуун тавь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,020 (зуун жаран есөн мянга гучин найм) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 13,510 (арван гурван мянга таван зуун арав) төгрөгийг улсын төсвөөс, 13,510 (арван гурван мянга таван зуун арав) төгрөгийг хариуцагч Н.аас гаргуулан нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК-д олгохоор олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ       Б.БЭЭЖИН