| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00420/И |
| Дугаар | 193/ШШ2025/00323 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 193/ШШ2025/00323
2025 04 30 193/ШШ2025/00323
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Хариуцагч: ******* хороо, ******* тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 182,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. ... Нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК нь овогтой -тэй 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 55502 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 230,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй тоот зээлийг ХААН банк дахь 5 тоот дансанд зээлдэгч Б. нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн байдлаар: тоот зээл 2024 оны 8 сарын 9-ний өдөр дуусч үндсэн зээлээс 88,337 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 141,663 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 340 хоногийн хүү 139,172 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 98,770 төгрөгийг хасаж нийт хүү 40,402 Нийт дүн 182,065 төгрөг (таван зуун хорин гурван мянга есөн зуун дөчин таван) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ий нэхэмжилсэн 182,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.гээс зээлийн гэрээний үүрэгт 182,065 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүрэгт 182,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6,111 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3,055.5 төгрөгийг улсын төсвөөс, 3,055.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй, овогт д холбогдох 182,065 (нэг зуун наян хоёр мянга жаран тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,111 (зургаан мянга нэг зуун арван нэг) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3,055.5 (гурван мянга тавин таван төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 3,055.5 (гурван мянга тавин таван төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагч Б.гээс гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН