| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
| Хэргийн индекс | 122/2025/0004/З |
| Дугаар | 122/ШШ2025/0010 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 122/ШШ2025/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Гомдол гаргагч: “Жигүүртранс” ХХК-ийн гомдолтой,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хүрэлбаатарт холбогдох,
Гомдлын шаардлага: “Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хүрэлбаатарын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0103015 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “Жигүүртранс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагч Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хүрэлбаатар, гэрч Б.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. “Жигүүртранс” ХХК-иас Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хүрэлбаатарт холбогдуулан “Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хүрэлбаатарын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0103015 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн *******аар:
2.1. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 224 дугаартай “Хэрэг бүртгэлтийг хаах тухай” тогтоолоор харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсний дагуу Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хүрэлбаатар нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2430001142 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж уг зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Жигүүртранс” ХХК-ийг 2023 оны 9 дүгээр сард Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг ******* ******* гэх нэртэй газарт зохих зөвшөөрөлгүйгээр 1666 га газрыг ашиглан хадлан хадсан гэж үзэж 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0103015 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгож, хохирол нөхөн төлбөрт 2,664,933.6 төгрөг төлүүлэх шийтгэл оногдуулжээ.
2.3.Эрх бүхий албан тушаалтан Б.Хүрэлбаатар нь “Жигүүртранс” ХХК-ийн нэртэй албаны е-майлаар 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зөрчлийн хэргийн материалыг танилцуулахаар хүргүүлж, шийтгэлийн хуудсанд холбогдогч гарын үсэг зураагүй байх бөгөөд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасныг тус шүүх 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авчээ.
Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.“Жигүүртранс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар шүүхэд гаргасан гомдолдоо: Маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол: Дээр дурдсан Шийтгэлийн хуудас буюу маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч компанийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн хэмээн буруутгаж, 5 сая төгрөгөөр торгож, 2,664,933.6 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус шийтгэлийн хуудас нь хууль бус байх тул нэхэмжлэгч компани нь үндэслэлгүйгээр дээр дурдсан торгууль, хохирлыг төлөх болоод байна. Иймд өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээр хамгаалуулах үүднээс энэхүү гомдлыг гаргав.
Маргаан бүхий захиргааны акт хууль бус болох тухай: Маргаан бүхий захиргааны акт буюу Шийтгэлийн хуудас нь дараах байдлаар тус тус хууль бус болсон гэж бид үзэж байна.
Нэхэмжлэгч компанийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглах зөрчил гаргасан хэмээн буруутгасан байна. Гэвч ямар байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авсангүй гэж буруутгаж байгаа *******аар Шийтгэлийн хуудсанд тодорхой заагаагүй байна. Иймд бид захиргааны байгууллага, албан тушаалтны байр суурь, шийтгэлийн хуудасны үндэслэлийг мэдэж чадсангүй.
Нэхэмжлэгч компани нь 2023.8.11-ний өдрийн Зөвшөөрөл хүсэх тухай 01/88 дугаартай албан бичгийг Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн Штабын дарга, генерал Н.*******од илгээж Зөвшөөрөл хүссэн байна. Уг албан бичигтээ “... хадлан хийх тоног төхөөрөмжөө бэлдсэн. Байгалийн хадлангийн ажил нь ... хилийн хэсэгт гал түймрийн аюулаас сэргийлэх, хилийн цэсийг цэвэрлэх ач холбогдол бүхий ажил тул манай хүсэлтийг дэмжин хилийн хэсэгт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоно уу” гэж тодорхой дурдсан. Үүний хариуд Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын даргын 2023.8.25-ны өдрийн 1819 дугаартай Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгогдсон байна. Уг Зөвшөөрөлд “Жигүүртранс” ХХК-д 2023.8.26-ны өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаанд хадлан бэлтгэх зорилгоор хилийн зурвас, бүсэд хилийн ангиас тогтоон өгсөн хэсэгт нэвтрэхийг зөвшөөрсөн *******аар тодорхой тусгагдсан байна. Ийнхүү компанийн зүгээс хилийн зурвас газарт хадлангийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг үүгээр авч, түүний дагуу үйл ажиллагаа явуулсан гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэгч компани нь хуульд заасан зөвшөөрлийг авсан гэж үзэх үндэслэлтэй юм.
Хэрэв нэхэмжлэгч компанийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан
гэвэл зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн юм. Тодруулбал, тухайн үйл явдал болсон огноо нь 2023.08.26-ны өдрөөс 2023.10.30-ны өдрийн хооронд хамаарч байна. ******* суманд гарсан хадлангуудын гэрээ дүгнэх ажлын хэсгийн 2023.10.30-ны өдрийн Товч тайлан, түүний хавсралтын 3 дугаартай хэсэгт “Жигүүртранс” компани зөвшөөрөлгүй хадлан хадсан *******аар тусгасан байна. Тухайн хавсралтын огноо нь 2023.10.12-ны өдрийн огноотой байна. Тус Тайланг
хариуцагч захиргааны байгууллага болох Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнууд үйлдсэн. Иймд нэхэмжлэгч байгууллага зөрчил гаргасан гэж үзвэл хариуцагч байгууллага, албан тушаалтнууд нь тус зөрчлийг 2023.10.12-ны өдрийн байдлаар илрүүлж, таслан зогсоосон гэж харагдаж байх тул тус үеэс зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй байна. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар энэхүү зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь 6 сар байна. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар
зүйлийн 6-д хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчил
шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолох *******аар заасан. Иймд зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг 2023.10.12-ны өдрөөс тоолсон нөхцөлд хөөн хэлэлцэх хугацаа нь 2024.04.12-ны өдөр дуусгавар болсон байна. Гэтэл хариуцагч нь зөрчилд 2024.12.11-ний өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа 8 сараар хэтэрсний дараа Зөрчлийн хэрэг нээсэн байна. Ингэснээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2-т зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нөхцөлд зөрчлийн хэрэг нээхгүй байх хуулийн тодорхой заалтыг зөрчсөн аж. Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүний үр дүнд гарсан шийтгэлийн хуудас нь тус тус хууль бус юм.
Шийтгэлийн хуудсанд нэхэмжлэгч компаниар 2,664,933.6 төгрөгийн хохирол төлүүлэхээр тогтоосон байна. Хохирлын хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгчийн хадсан *******байн хэмжээг хэрхэн тогтоосон эсэх, ямар үнэлгээ, төлбөр тогтоосон хууль ёсны шийдвэрийг үндэслэж хохирол тооцсон эсэх нь тодорхой бус, эргэлзээтэй байна. Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнуудын үйлдсэн 2023.10.30-ны өдрийн ******* суманд гарсан
хадлангуудын гэрээ дүгнэх ажлын хэсгийн товч тайлангийн хавсралтад нэхэмжлэгч компанийг 1,666 га газар хадсан гэж тусгасан байна. Гэвч энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаас өмнө үйлдсэн, зөвхөн хариуцагч байгууллагын буюу нэг *******ын байр суурь. Харин зөрчилд холбогдогч нь 2025.01.13-ны өдөр мэдүүлэг өгөхдөө зөвхөн 2 өдөр ажиллаж, 430 га орчим газар хадсан *******аар тайлбарласан байна. Мөн тэрээр хариуцагч байгууллага нь 1,666 га газар гэх хэмжилтийг хийхдээ “Жигүүртранс” компанид мэдэгдээгүй, оролцуулаагүй *******аар ч мэдүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч компанийн хадсан газрын хэмжээг хуульд заасан журмын дагуу, бодит байдлаар тогтоох ажиллагааг хийгээгүй байна. Тус компанийг 1,666 га газар хадсан гэдэг нь зөвхөн хариуцагч байгууллагын буюу нэг *******ын байр суурь аж. Түүнчлэн, нэхэмжлэгч зөрчил гаргаагүй, зөрчил гэж үзсэн нөхцөлд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хохирол төлөх үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна. Иймд хохирол төлүүлэхээр тогтоосон нь хууль бус юм.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Сүхбаатар аймгийн Газрын
харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтан явуулсан. Иймд тус захиргааны байгууллага нь эрх бүхий албан тушаалтан, түүний удирдлага буюу нэхэмжлэгч компанийг буруутгах байр сууринаас оролцож буй хариуцагч юм. Тэгсэн хэр нь тэдгээр байгууллагын албан тушаалтнууд өөрсдөө гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг өгч, түүнд үндэслэж шийтгэлийн хуудсыг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, тус байгууллага нь хариуцагч, эрх бүхий албан тушаалтан, гэрч бөгөөд хохирогч болж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.
Эрүүгийн хэргээр жишиж үзвэл прокурорын байгууллага нь өөрөө хохирогч, гэрч болж мэдүүлэг өгсөн мөртөө өөрсдөө хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэнтэй ижил юм. Тухайн байгууллага нь энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байр сууринаас оролцоогүй хохирол барагдуулах нэрээр төлбөр авах гэсэн хувийн сонирхлын үндсэн дээр ажилласан байна. Иймд тэдгээр ажиллагаанууд бүхэлдээ хууль бус гэж бид үзэж байна.
Хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах явцад
хийсэн ажиллагааны баримтуудаа нэхэмжлэгчид компанид танилцуулж байгаагүй байна. Гагцхүү Шийтгэлийн хуудас үйлдсэний дараа буюу 2025.02.06-ны өдөр баримтуудыг цахимаар танилцуулсан байна. Хуульд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дууссаны дараа танилцуулахаар заагаагүй, зөрчилд холбогдогч хэдий ч танилцах эрхтэй билээ. Гэтэл бүхий л ажиллагааг хийж дууссаны дараа танилцуулснаар зөрчилд холбогдогч нь аливаа хүсэлт, баримт гаргах, гомдол гаргах эрхээ эдлэх боломжгүй болсон аж. Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчилд холбогдогч эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, хууль бус байдлаар явуулсан гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан хууль бус шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох
үндэслэлтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэл гаргах хугацаа болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны
тухай: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2-т
шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуульд заасан журмаар гомдол гаргах *******аар заасан. Мөн хуулиар дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, шийдвэрлүүлэх журам тогтоогоогүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу 30 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргав. Шийтгэлийн хуудсанд ч түүнийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах *******аар заасан байна.
Итгэмжлэлийн тухай: Нэхэмжлэгч компаниас хуульч А.Базар надад итгэмжлэл олгосон бөгөөд тус итгэмжлэлд шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах, түүнд гарын үсэг зурах бүрэн эрх олгогдсон. Иймд би Итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг би төлөөлөн оролцох тул цаашид аливаа мэдэгдлийг энэхүү нэхэмжлэлд дурдсан хаяг, утасны дугаарын дагуу надад мэдэгдэж байхыг хүсье.
Иймд энэхүү нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0103015 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах *******аар маргасан. Энэ шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авагдсан. Энэ байгууллага яагаад хадлан хадах болсон бэ гэвэл Хил хамгаалах газрын цэргийн штабын дарга ******* гэх хүнээс 2023 оны 08 сарын 11-ний өдөр зөвшөөрөл хүссэн. Тухайн хүсэлтдээ бид хадлангийн үйл ажиллагаа явуулна гэдгийг тодорхой бичсэн. Хилийн алба болон Хилийн төлөөлөгчийн газрын даргын 2023 оны 08 сарын 25-ны өдрийн 1819 дугаартай зөвшөөрлийг 90 хоногийн хугацаатай олгож, хадлан хадах үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгосон. Иймээс зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа бол Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан гэрээ болон ажлын хэсгийн товч тайлан гэж гарсан. ******* суманд ямар аж ахуйн нэгж байгууллагууд хадлан хадсан бэ, гэрээний хэрэгжилт ямар байсан бэ, зөвшөөрөл аваагүй ямар байгууллагууд байгаа *******аар товч тайлан үйлдсэн. 2023 оны 10 сарын 30-ны өдрийн тайлан дээр “Жигүүртранс” ХХК нь зөвшөөрөлгүйгээр хадлан хадсан гэх зүйл тусгагдсан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийг зөвшөөрөлгүйгээр хадлан хадах үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа бол 2023 оны 10 сарын 30-ны өдрийн зөвшөөрөл нь авагдсан, хариуцагч байгууллагууд үүнийг мэдэж байсан. Энэ үеэс зөрчил гаргасан гэж тооцох юм бол Зөрчилд шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл албан бичгийн хавсралтад 10 сарын 12-ны өдөр гэсэн огноотой байгаа бөгөөд 10 сарын 12-ны өдөр болон 10 сарын 30-ны өдөр ч гэж тооцсон ч тэр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Зөрчлийн тухай 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байгаа бөгөөд 6 сар өнгөрсөн байгаа нөхцөлд зөрчлийн хэрэг үүсгэх улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, нэхэмжлэгч байгууллагуудын үндэслэл байхгүй. 2023 оны 10 сарын 12-ны өдрөөр тооцох юм бол Зөрчлийн хэргийн хугацаа 2024 оны 04 сарын 12-ны өдөр дуусаж байна. Мөн 10 сарын 30-ны өдрөөр тооцох юм бол 2024 оны 04 сарын 30-ны өдөр дуусна. Гэтэл 2024 оны 12 сарын 11-ний өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа хэтрээд 8 сарын дараа Зөрчлийн хэргийг нээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зөрчлийн хэргийг нээхгүй байх үндэслэлд хамаарна. Энэ асуудлыг бол эрүүгийн журмаар шалгагдаж байсан гэх үндэслэлээр хариуцагч хариу тайлбартаа дурдсан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болсны дараа хөөн хэлэлцэх хугацаа тоолно гэсэн хуулийн зохицуулалт үйлчилнэ гэх *******аар тайлбар өгсөн.
Энэ хэрэг бол эрүүгийн журмаар шалгагдаагүй. Яагаад гэвэл гомдол гаргагч “Жигүүртранс” ХХК-ийг нь зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үндэслэлээр торгосон. Тэр шалгагдсан гэж байгаа эрүүгийн хэрэг нь зөвшөөрөлгүйгээр газар ашигласан уу, үгүй гэдэг асуудал огт биш юм. Харин хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн үү гэдэг асуудал байгаа. Тэр хүмүүсийн үйлдэл нь албан тушаалын гэмт хэрэг мөн, үгүй гэхээс хамаараад зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үндэслэл болох байсан. Хариуцагч тайлбарлахдаа сумын Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой байсан гэж тайлбарласан. Хил хамгаалах байгууллагын эрх бүхий албан тушаалтны үйлдсэн үйлдэл нь албан тушаалын гэмт хэрэг мөн үү гэдгийг хүлээх шаардлага байхгүй байсан. Зөрчлийн тухай хуулийн заалтууд нь зөвхөн тухайн үйлдэлд зөрчилд холбогдогч компанийн буруутгаж байгаа үйлдэл нь иргэний журмаар шалгагдаж байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй агуулга байгаа болохоос биш огт хамааралгүй асуудлаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх асуудал биш юм. Энэ компанийг 1666 га газар хадсан гэж дурдсан. Ийм том хэмжээний газрыг хадаагүй. Учир нь 2025 оны 01 сарын 13-ны өдрийн өгсөн мэдүүлэгтээ 2 өдөр ажиллаж 430 орчим га газрын хадсан *******аар тайлбарласан. Энэ 1666 га газрыг яаж хэмжсэн *******аар сайн мэдэхгүй. Үүнийг “Жигүүртранс” ХХК-ийг байхад нь хэмжээгүй, явсны дараа буюу 10 сар хэмжсэн байна. Тэр га газрыг “Жигүүртранс” ХХК нь хадсан гэдэг их эргэлзээтэй, хадсаны дараа дахиад өөр хүмүүс хадсан *******аар тогтоох боломжгүй. “Жигүүртранс” ХХК-ийг хадсаны дараа хэмжсэн бол бодит хэмжээ гарах байсан. Хадсан газрыг тогтоосон гэж байгаа боловч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийсэн ажиллагаа биш. Нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Тиймээс хохирлын хэмжээг 1666 га газар гэж тогтоосон байгаа учраас хохирлын хэмжээ үндэслэлгүй. Нийт га газрын хохирлын хэмжээг тогтоохдоо газрын төлбөрийг 3 дахин нэмж тооцсон. Нэмж тооцсон үндэслэлээ тайлбарлахдаа Байгаль орчны тухай хуульд зааснаар газарт хохирол учруулах юм бол газрын үнэлгээг 3 дахин нэмж тооцно гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн. Энэ нь үндэслэлгүй юм. Яагаад гэвэл газарт хохирол учраагүй, газрыг эвдэж сүйтгэх асуудал биш, ургаж байгаа өвсийг хадаж байгаа учраас газарт ямар нэгэн хохирол учруулж байгаа асуудал биш юм. Тиймээс энэ үндэслэл нь буруу байна. Тухайн хуулийн заалтад экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж тооцно гэсэн. Тэгэхээр экологи эдийн засгийн үнэлгээ гэдэг зүйл бол өөр зүйл юм. Хариуцагч байгууллага газрыг төлбөрийг нь 3 дахин нэмэгдүүлж тооцож байгаа бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээг бол Засгийн газрын тогтоолын дагуу газар дээр тогтоосон байдаг. Мөн газрын төлбөрийг хэдэн төгрөгөөр тооцож байгаа *******аар мэдэхгүй. Засгийн газрын тогтоолын дагуу яг ямар хэсэг заалтыг нь авч байгаа нь ойлгомжгүй байна. Яг энэ маргаан бүхий газрын хувьд бол газрын төлбөр нь хариуцагчийн барим*******ж байгаа төлбөрийн хэмжээ мөн үү гэдэг эргэлзээтэй, ойлгомжгүй учраас маргаан бүхий захиргааны актууд нь үндэслэлгүй, процессын хувьд бол алдаатай гэж үзэж байна.
Тухайлбал Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын 3 дахь заалтад “Жигүүртранс” ХХК-д мэдэгдсүгэй гэсэн баримтыг танилцуулаагүй, мэйл хаягаар явуулсан баримт дунд байгаагүй. Зөрчлийн хэргийг нээсэн тогтоолыг тухайн үедээ танилцуулсан бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар прокурорын газарт гомдол гаргах боломжтой байсан. 2024 оны 12 сарын 09-ний өдөр Зөрчлийн *******аар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр гомдол мэдээлэл хүлээж авахдаа тэмдэглэл үйлдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэмдэглэл үйлдсэн *******аар тусгасан. Энэ зүйл заалт нь утсаар болон амаар мэдэгдсэн тохиолдолд баримтжуулж авах тухай заалт байгаа. Бичгээр ирүүлсэн гомдлыг хүлээж авах журам бол арай өөр байдаг. Үүнээс хамаараад зөрчлийн хэргийг 2024 оны 12 сарын 09-ний өдөр авсан уу гэдэг эргэлзээтэй болж эхэлж байна. Хэргийн нотлох баримт нь өөрөө хууль ёсны баримт биш, учир нь өөр баримт байхгүй учраас юм. Үүнээс хамаарч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар процессын баримтлах хугацаа, ажиллагаа нь эргэлзээтэй. 2023 оны 10 сарын 17-ны өдрийн гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл байгаа бөгөөд үүнээс эхлээд 2023 оны 12 сарын 11-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл хүртэл баримт нь Эрүүгийн хэргийн явцад үйлдэгдсэн баримт байна. Гэтэл үүнийг эрх бүхий албан тушаалтан хэрхэн, хаанаас цуглуулсан нь тодорхой биш. Прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд нотлох баримтуудыг хууль бусаар бүрдүүлсэн гэж үзээд нотлох баримтыг хасах боломжтой байдаг. Энэ байдлаар шийдэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Ямар нэгэн баримтыг олж авч байгаа бол хаанаас, ямар байдлаар олж авсан, хэн гаргаж өгсөн *******аар тэмдэглэл үйлдсэн зүйл байхгүй. Прокурорын ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Тиймээс энийг хууль бусаар бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэхээр байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна, бусад баримтуудыг эрх бүхий албан тушаалтны даалгаврын дагуу гаргуулна гэж заасан. Эрх бүхий албан тушаалтан нь даалгавар бичсэн зүйл байхгүй, прокурорын зөвшөөрөл байхгүй байгаа нь хууль бусаар бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэхээр байна. 2024 оны 12 сарын 19-ний өдөр Б.*******оос гэрчийн мэдүүлэг авсан. Б.******* бол гэрч биш учир нь хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг мэдэж байгаа хүнийг хэлдэг. Гэрч ******* нь “Жигүүртранс” ХХК-ийг хадлан хадсан нөхцөл байдлыг харсан уу гэдэг тодорхой биш. Энэ *******аар ч асуугаагүй. Харин захиргааны байгууллагаас ба*******сан тушаал журмын агуулгыг тайлбарлуулах байдлаар л асуусан. Гэрч биш хүнээс мэдүүлэг авч байгаа нь хууль бус юм. 2024 оны 12 сарын 20-ны өдөр Б.******* гэх хүнээс мэдүүлэг авсан. Энэ хүн хохирогч биш. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Энэ хадсан газар нь Б.******* гэх хүний газар биш, харин байгууллагаа төлөөлөөд оролцох ёстой юм. Байгууллагыг төлөөлж оролцож байгаа бол итгэмжлэлээр оролцоно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хууль ёсны төлөөлөгчийг тогтооно гэж заасан. Итгэмжлэл байхгүй учраас хууль ёсны төлөөлөгч биш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол байхгүй учраас хууль бус юм.
Сүхбаатар аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 01 сарын 06-ны өдрийн албан бичгээр Хил хамгаалах байгууллага нь тухайн зөрчлийн хэрэгт хамааралтай үйл баримтын *******аар тайлбар гаргуулсан. Тухайн байгууллага нь 01 сарын 10-ны өдөр хариу ирүүлсэн. Энэ бол нотлох баримт цуглуулах арга хэлбэрт хамаарахгүй. Энэ *******аар мэдэж байгаа хүнээс тайлбар, мэдүүлэг авах гэж байгаа бол гэрчийн хувиар хууль сануулж авах байсан. Тиймээс албан бичгийн хувьд хууль сануулаагүй учраас худлаа хэлэх боломжтой, хуульд заасан журмын авсан нотлох баримт биш. 2025 оны 01 сарын 13-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг авсан *******аар тэмдэглэл үйлдсэн. Тэмдэглэл нь хуульд заасан шаардлага хангахгүй байна. Учир нь тэмдэглэл дээрх ажиллагаа явуулсан газар, он, сар өдөр, байхгүй. Мөн эхлэх болон дуусах цаг алдаатай. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурах *******аар хуульд заасан. Б.Хүрэлбаатар нь өөрөө гарын үсэг зураагүй байгаа учраас хууль бус юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг дуусгахаас өмнө зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангах ёстой. Гэтэл процессын явцад хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, прокурорын зөрчлийн хэргийг сунгасан тогтоолыг тус тус танилцуулаагүй. Уг тогтоол, тэмдэглэл дээр гомдол гаргах эрхтэй байсан бөгөөд уг эрхээр хангах эрхийг олгоогүй.
Шийтгэлийн хуудас нь хэлбэрийн шаардлага хангаагүй ба Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчсөн. Дараагийн асуудал бол зөрчлийн хэргийн нүүр хуудсан дээрх эхлэх болон дуусах огноо байгаа. Дуусах огноо дээр нь 2025 оны 01 сарын 06-ны өдөр гэж тусгагдсан. Хэрэгт 01 сарын 06-ны өдөр гэж 2 бичигдсэн. Гэтэл 01 сарын 06-ны өдрөөр тусгагдсан байх юм бол энэ өдрөөс хойш хийгдсэн ажиллагаанууд бүгд хууль бус болно. 02 сарын 06-ны өдөр гэхэд зөрчлийн хэрэг сунгагдаагүй байсан. Тиймээс 01 сарын 06-ны өдрөөс 02 сарын 06-ны өдрийн хооронд явуулсан ажиллагаанууд нь зөрчлийн хэрэг шийдвэрлэсний дараа явуулсан ажиллагаа гэж үзэж байгаа учраас хууль бус юм. Шийтгэлийн хуудсан дээр “Жигүүртранс” ХХК-ийг зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх гомдол мэдээллийг шалгаад ямар нөхцөл байдлыг олж тогтоосон *******аар тодорхой бичээгүй. Шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад 5000 нэгж гэж заасан бөгөөд торгох шийтгэл гэж тодорхой заагаагүй. Хохирлын хувьд Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны 141 дугаартай тогтоолоор газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлалыг ба*******сан. Хариуцагч нь Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2.5 дэх хэсэгт зааснаар газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи, эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан. Нийт хохирлыг тогтоохын тулд экологи эдийн, засгийн үнэлгээг гаргах учиртай. Тиймээс Засгийн газрын тогтоолыг баримтлаагүй. Дээрх үндэслэлүүдээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.3.Хариуцагч Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хүрэлбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хүрэлбаатар миний бие тус шүүхэд гаргасан “Жигүүртранс” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
-Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар ("газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ) иргэн аж ахуйн нэгж байгууллага нь газар ашиглахдаа өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг ашиглахыг хэлэх бөгөөд хадлан бэлтгэх үйл ажиллагаа нь газар ашиглалтын нэг хэлбэр мөн. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 (Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой *******байг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна.), 53.4 (Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сум, дүүргийн Засаг даргатай тохиролцон бэлчээрийн зохих ургацтай хэсгийг хадлангийн *******бай болгон ашиглаж болно. Энэ нь газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлангийн газарт хамаарахгүй.) дахь заалтын дагуу иргэн аж ахуйн нэгж байгууллага хадлангийн зориулалтаар газар ашиглах тохиолдолд харьяа сумын Засаг даргатай тохиролцон гэрээлж, зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр хадлан бэлтгэх үйл ажиллагаа эрхлэх ёстой. Энэ *******аар холбогдогч “Жигүүртранс” ХХК-ийн удирдлагаас авсан мэдүүлэгт тодорхой байгаа.
- Нэхэмжлэл гаргагч “Жигүүртранс” ХХК нь Хил хамгаалах ерөнхий газраас 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1819 дугаартай “Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл” авсан байх бөгөөд уг зөвшөөрөл нь хадлан бэлтгүүлэх зөвшөөрөл биш харин хилийн зурваст түр нэвтрэх зөвшөөрөл болно. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Хил хамгаалах ерөнхий газарт 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/09 тоот “Мэдээлэл тайлбар хүсэх тухай” бичгээр хадлан бэлтгэх үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл олгосон эсэх асуудлаар мэдээлэл авахаар хандсан бөгөөд Хил хамгаалах ерөнхий газраас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2-2а/35 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр хадлан бэлтгэх зорилгоор газар ашиглуулах зөвшөөрөл олгоогүй, хилийн зурвас газарт түр нэвтрэх зөвшөөрөл олгосон *******аар дурдсан байна. Хил хамгаалах байгууллага хадлан бэлтгэх зөвшөөрөл олгох эрх зүйн зохицуулалт Хилийн тухай хууль болон Газрын тухай хуулиар зохицуулагдаагүй болно.
- Нэхэмжлэгч байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад арга хэмжээ тооцсон нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хугацаа өнгөрсөн байхад мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай 1.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан хугацаа өнгөрсөн байхад зөрчлийн хэрэг нээж шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэлийн хуудас бичсэн нь үндэслэлгүй байна гэжээ. Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2023 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байгалийн хадлан тэжээл бэлтгэхээр гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд ******* сумын Засаг даргын тамгын газар, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газартай хамтран хяналт хийж, хадлан бэлтгэх зорилгоор газар ашиглуулахаар хийгдсэн гэрээнүүдийн биелэлтийг дүгнэх ажлын явцад ******* сумын 1 дүгээр багийн нутаг ******* ******* гэх нэртэй газарт “Жигүүртранс” ХХК 1666 га газрыг зохих зөвшөөрөлгүй хадсаныг илрүүлж газар дээр хэмжилт хийж ба*******гаажуулан тус ажлын хэсгийн тайлангаар ба*******гаажуулсан байдаг. Ажлын хэсгийн хяналтын ажлын дүнг үндэслэн Авлигатай тэмцэх газарт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/470 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр нэр бүхий иргэн аж ахуйн нэгж байгууллагыг шалгуулахаар хандсан. Авлигатай тэмцэх газраас 233000402 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж Сүхбаатар аймгийн Прокурорын газрын Прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 224 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолын дагуу манай байгууллагад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр шилжүүлэн ирүүлсний дагуу Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн болно. Хөөн хэлэлцэх хугацаа зөрчсөн үйлдэл байхгүй болно.
- Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2023 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байгалийн хадлан тэжээл бэлтгэхээр гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд ******* сумын Засаг даргын тамгын газар, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газартай хамтран хяналт хийж, хадлан бэлтгэх зорилгоор газар ашиглуулахаар хийгдсэн гэрээнүүдийн биелэлтийг дүгнэх ажлын явцад ******* сумын 1 дүгээр багийн нутаг “******* *******” гэх нэртэй газарт “Жигүүртранс” ХХК 1666 га газрыг зохих зөвшөөрөлгүй хадсаныг илрүүлж газар дээр хэмжилт хийж ба*******гаажуулан тус ажлын хэсгийн тайлангаар ба*******гаажуулсан байдаг. Нэхэмжлэгч байгууллага нь 2 өдөр ажилласан, 430 га *******бай хадсан гэх боловч зөрчил шалган шийдвэрлэх хугацаанд өөрсдийн хийсэн хэмжилт зураглалын ажил байвал нотлох баримтаар гаргаж өгөхийг удаа дараа хэлж сануулсан боловч нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй болно. ******* сумын хэмжээнд байгалийн хадлан бэлтгэх үйл ажиллагааны газрын төлбөрийн хэмжээ 1 га тутамд 533.2 төгрөг бөгөөд “Жигүүртранс” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хадсан *******байн хэмжээ нь 1666 га бөгөөд тухайн газарт ноогдуулах газрын төлбөр 533.2 төгрөгтэй харьцуулж үржүүлбэл нийт 888311.2 төгрөг болж байна. Гэрээ байгуулж хадландаа гарсан бол ******* сумын төрийн сангийн 100121200943 тоот дансанд 888311.2 төгрөгийг төлөхөөр байсан. “Жигүүртранс” ХХК хэрвээ ******* сумын Засаг даргатай хадлангийн зориулалтаар газар ашиглуулах гэрээ байгуулсан бол ******* сумын төрийн сангийн 100121200943 тоот дансанд төгрөгийг 888311.2 төгрөг төлөхөөр манай байгууллагаар /миний бие/ төлбөрийн нэхэмжлэх үүсгүүлэн төлөх ёстой байсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.5 дахь хэсэгт зааснаар “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоож арга хэмжээ тооцох гэсний дагуу 1666 га* 533.2 төгрөг *3 нийт 2664933.6 төгрөгийн эдийн засгийн бодит хохирол учирсан байна. Нөхөн төлбөрийн хэмжээг бодитоор тогтоосон гэж үзэж байгаа.
- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдээс мэргэжлийн албан хаагчдынх нь хувьд тайлбар мэдүүлэг авах гэрчээр оролцуулах нь эрх бүхий албан тушаалтын бүрэн эрхийн асуудал бөгөөд уг хэргийг шийдвэрлэхэд мэргэжлийн хүмүүсийн тайлбар нотолгоо чухал. Мэргэжлийн албан хаагчдаас тайлбар мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн үйлдэл байхгүй болно. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаануудыг тухай бүр “Жигүүртранс” ХХК-ийн удирдлагад удаа дараа биеэр болон цахим е-майл хаягаар танилцуулж байсан бөгөөд “Жигүүртранс” ХХК-ийн удирдлагыг удаа дараа Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирж тайлбар мэдүүлэг авах, хэргийн материалтай биечлэн танилцахыг холбогдох холбоо харилцааны хэрэгслээр холбогдож мэдэгдсэн бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн удирдлага тодорхойгүй шалтгаануудын улмаас хүрэлцэн ирэхгүй байсан учир шийтгэлийн хуудсыг бичиж е-майл хаягаар нь зөрчлийн материалыг хуулбарлан танилцуулсан болно. Зөрчил гаргагчид хууль эрх зүйн бүрэн эрхээр нь бүрэн хангаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийсэн болно гэжээ.
3.4.Хариуцагч Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар ашиглах хэлбэр биш гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж байна. Хадлан хадах гэдэг бол Газрын тухай хуульд зааснаар газар ашиглах хэлбэр болно. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн асуудал яригдсан. Тухайн зөрчлийг үйлдсэн “Жигүүртранс” ХХК-ийг манай байгууллагаас Авлигатай тэмцэх газарт 2023 онд шалгуулахаар албан бичиг гаргасан. Авлигатай тэмцэх газар нь хариу ирүүлэхдээ гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй байна гэх хариу ирүүлсэн. Прокурорын байгууллагаас манай байгууллага руу хэргийг шилжүүлж, миний бие хэргийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийсэн. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааны ******* дээр ямар нэгэн алдаа гараагүй юм. Хэрэгт авагдсан зураг баримтууд нь зөрчлийн хэрэг нээхээс өмнө үйлдэгдсэн баримтууд байна гэж байна. Тухайлбал 2023 оны 10 сарын 17-ны өдөр Авлигатай тэмцэх газар шалгагдаж байсан нотлох баримтуудыг прокурор болон манай байгууллага нь зөрчлийн хэрэгт авагдсан баримт мөн гэж үзсэн. Гэрчүүдийг хадсан *******байг мэдэх юм уу гэх байдлаар ярьж байна. 2023 онд ******* суманд ажлын хэсгийн байгуулсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гэрч Б.*******, Б.******* нар байгаа. Ажлын хэсгээр мэргэжлийн байгууллага буюу манай байгууллага, ******* сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсгээр “Жигүүртранс” ХХК-ийг 1666 га газрыг хадсан *******бай мөн гэдгийг тогтоосон. “Жигүүртранс” нь Хил хамгаалах ерөнхий газар руу албан бичиг хүргүүлсэн. Гомдол гаргагч “Жигүүртранс” ХХК нь Хил хамгаалах газраас ирүүлсэн хариу албан бичгийг хадлан хадах зөвшөөрөл гэж ойлгосон. Тиймээс сум орон нутгийн газраас зөвшөөрөл авах шаардлага байхгүй, мөн Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгээр хадлан хадах нь хууль бус үйлдэл биш гэсэн. Манай байгууллагаас албан бичиг явуулсан. Хариуд нь хилийн зурвасаар зорчих зөвшөөрөл өгсөн, хадлан хадах зөвшөөрөл өгөөгүй, манайх хууль ёсны дагуу өгөх ёстой газар биш гэсэн хариу ирсэн. Дараагийн асуудал бол би холбогдогчоос мэдүүлэг авахдаа тэмдэглэл үйлдээгүй. Процессын алдаа гарган гарын үсэг зураагүй ******* дээр бол хүлээн зөвшөөрч байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг дуусгаад оролцогчдыг хэргийн материалтай танилцах эрхээр хангах ёстой *******аар дурдсан. Б.д зөрчлийн хэргийн материалтай танилцах *******аар удаа дараа олон залгахад утсаа авдаггүй байсан. Мөн вайбериар ч гэсэн мэдэгдэж, ирж тайлан мэдүүлгээ өгөөч гэхэд, ажилтай байна гэх мэтээр явсан. Зөрчлийн процесс ажиллагааны хувьд хэргийн материалыг танилцуулах үйл ажиллагаа бол өмнөх захирлын гэр бүлийнхэн хүнд 2024 оны 12 сарын 14-ний өдөр анх зөрчлийн хэргийн нээсэн *******аар танилцуулсан. Шийтгэлийн хуудастай холбоотой процессын алдааг бол хүлээн зөвшөөрнө. Тухайн үед толгой хэсэгт нь 2025 оны 02 сарын 06-ны өдөр гэж бичсэн боловч доод *******ын хэсэгтээ 01 сарын 06-ны өдөр гээд бичсэн *******аар сүүлд анзаарсан. Нэгэнт засвар оруулах боломжгүй учраас мэйл хаягаар танилцуулсан. Торгох шийтгэлийн хувьд бол гомдол мэдээллийг шалгаад олсон нь гээд бичсэн зүйл дээр үг үсгийн алдаа гарсан гэж үзэхгүй байгаа. Газрын эдийн засгийн үнэлгээг бол тухайн газрын 1 га газарт ноогдох төлбөрийн хэмжээг бол тогтоосон. Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны 141 дугаартай тогтоолоор эдийн засгийн үнэлгээг тогтоох нь ямар ч боломж байхгүй учраас хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй гэж үзэж байгаа гэв.
3.5. Гэрч Б.******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би тухайн үед одоогийн энэ албан тушаал дээрээ ажиллаж байсан. Байгууллагынхаа даргын тушаалаар ажлын хэсэгт орж гэрээ дүгнэх ажлаар явсан. Би *******байн хэмжилт хийхэд хамт байсан. “Жигүүртранс” ХХК нь хадлангаа хадчихаад яваад өгсөн байсан. Хадлан хадсан *******байд хураалттай өвснүүд байсан. Бид нар *******байг тойроод хэмжсэн. Нэг иргэнээс гомдол ирсэн байсан. “******* *******” гэх газар очиж танай компанийн хадсан *******бай гэж тооцоолж хэмжилт хийсэн. Хэмжилт хийхэд “Жигүүртранс” ХХК-аас хэн нэгнийг оролцуулаагүй ... гэв.
3.6. Гэрч Б.******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Жигүүртранс” ХХК нь ******* суманд зөвшөөрөлгүйгээр хадлан *******аар мэднэ, би 2023 онд хадлан хадсан *******байд хэмжилт хийсэн. Би 1666 га газрыг хадсан гэх хэмжилт, зураглалыг гаргаж өгсөн. “Жигүүртранс” ХХК-ийг ямар хугацаанд хадсан гэдгийг бол би сайн мэдэхгүй. Чиг үүргийнхээ хүрээнд хадсан *******байг хэмжиж, зураглал гаргасан. Цуг явж байгаа хүмүүс “Жигүүртранс” ХХК хадсан гэж нотолсон. Ойр хавьд өөр хадлан хадсан газар байгаагүй. Ажлын хэсэгт олон хүмүүс байсан. Дарьганга сумын төлөөлөгч байсан Ерөөл, тус сумын байгаль хамгаалагч Амарбаясгалан, 1-р багийн дарга *******, татварын мэргэжилтэн Б.*******, бэлчээр мониторинг хариуцсан мэргэжилтэн ******* гэх хүмүүсийн бүрэлдэхүүнтэй явсан. “Жигүүртранс” ХХК-ийг хадсан гэж нотолж байгаа хүн нь багийн дарга *******, хил хамгаалахын хүмүүс, нутгийн хүмүүс байсан ... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол, түүний үндэслэл, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу гомдлын шаардлагын хүрээнд, оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэлээ.
3.Гомдол гаргагч шаардлагын үндэслэлээ “ ... Манай компани Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын даргын 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1819 дугаар зөвшөөрлийн дагуу ******* сумын 1 дүгээр баг “******* *******” гэх газарт хадлан хадсан. Хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, 1666 га *******байд хадлан хадсан гэдгийг зөвшөөрөхгүй, хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад шийтгэл оногдуулсан гэж тайлбарладаг.
4.Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0103015 дугаартай шийтгэлийн хуудсаар “Жигүүртранс” ХХК-ийг ******* сумын 1 дүгээр багийн нутаг “******* *******” гэх газар зөвшөөрөлгүйгээр хадлан хадсан зөрчил гаргасан гэж Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгож, 2,664,933.6 төгрөгийн хохирол төлүүлэх шийтгэл оногдуулжээ.
5.Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “ газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга хадлан хадах бололцоотой *******байг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна”, 53.4 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сум дүүргийн Засаг даргатай тохиролцон бэлчээрийн зохих ургацтай хэсгийг хадлангийн *******бай болгон ашиглаж болно” гэж тус тус заасан.
6.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь сум, дүүргийн Засаг даргатай тохиролцон гэрээ байгуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр хадлан хадах бөгөөд зөвшөөрөлгүйгээр хадлан хадсан бол хохирлыг нөхөн төлүүлж, зөрчил гаргагчийг хуульд заасан хэмжээгээр торгохоор байна.
7.“Жигүүртранс” ХХК нь Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1819 дугаартай хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрлийн дагуу хадлан хадсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч Монгол улсын Хилийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Энэ хуулийн 26.2.3-т заасан зөвшөөрлийг улсын хилийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас нэг жил хүртэл хугацаагаар, энэ хуулийн 30.2.3-т заасан зөвшөөрлийг тухайн орон нутагт байрлах хилийн анги /салбар/ 30 хүртэл хоногийн хугацаагаар олгож, хяналт тавина” гэж зааснаас үзэхэд Хил хамгаалах ерөнхий газар нь хадлан хадах зөвшөөрөл өгөх эрх бүхий этгээд биш байна.
8.Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2023 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байгалийн хадлан тэжээл бэлтгэх гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд ******* сумын Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газартай хамтран шалгалт хийж, хадлан бэлтгэх зорилгоор газар ашиглуулахаар хийгдсэн гэрээнүүдийн биелэлтийг дүгнэх ажлын явцад ******* сумын 1 дүгээр багийн нутаг “******* *******” гэх нэртэй газарт “Жигүүртранс” ХХК 1666 га газрыг зохих зөвшөөрөлгүй хадсаныг илрүүлж газар дээр нь хэмжилт хийж ба*******гаажуулсан тус ажлын хэсгийн тайланг үндэслэн холбогдогч нь хэдэн га *******байд хадлан хадсан гэдгийг тогтоожээ. Гэтэл газар дээр нь үзлэг хэмжилт хийхдээ “Жигүүртранс” ХХК-ийн төлөөллийг оролцуулаагүй, уг ажиллагааны баримтуудыг үндэслэн хариуцагч нь зөрчилд холбогдогчийг хэдэн га *******байд хадлан хадсан гэдгийг тогтоосон нь учир дутагдалтай болжээ.
9.Түүнчлэн хариуцагч нь зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад үйлдсэн баримтуудаа зөрчилд холбогдогч “Жигүүртранс” ХХК-д тухай бүр нь танилцуулж хуульд заасан эрхээ эдлэх боломжийг олгоогүй, шийтгэлийн хуудсанд бичигдвэл зохих зүйл бүрэн бичигдээгүй, он сарууд зөрүүтэй бичигдсэн зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулаагүй нь оролцогчдын тайлбар болон холбогдох баримтуудаар нотлогдоно.
10.Ийнхүү Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнуудын үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* суманд гарсан хадлангуудын гэрээ дүгнэх ажлын хэсгийн товч тайлангийн хавсралтад 1,666 га газар хадсан гэж тусгасан ч газар дээр хэмжилт хийж үзлэг хийх ажиллагаанд “Жигүүртранс” ХХК-ийн төлөөллийг оролцуулаагүй, хадлан хадсан *******байн хэмжээ, хохирол 2,664,933.6 төгрөгийг хэрхэн тогтоосон эсэх нь эргэлзээтэй байна гэж үзлээ.
11.Гомдол гаргагч байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэлийн хуудсаар арга хэмжээ тооцсон нь үндэслэлгүй гэж тайлбарладаг хэдий ч тухайн зөрчлийн маргаан бүхий асуудал Авлигатай тэмцэх газар, Сүхбаатар аймгийн Прокурорын газарт шалгагдан, тус прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/602 тоот албан бичгээр холбогдох эрүүгийн хэргээс зөрчил шалган шийдвэрлүүлэхээр материал ирүүлснийг Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр тухайн өдөр нь байцаагч Хүрэлбаатарт цохсон байх тул уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжтой гэж дүгнэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж дүгнэв.
12.Дээрх байдлаар гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хадлан хадсан / Сумын Засаг даргаас зөвшөөрөл авч гэрээ байгуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн/, энэ нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдсон, эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй, харин “Жигүүртранс” ХХК нь хэдэн га *******байд хадлан хадсан нь тодорхойгүй, учруулсан хохирол нөхөн төлбөрийн хэмжээ нь эргэлзээтэй энэ тохиолдолд шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгох шийтгэлээс зөрчлийн улмаас учруулсан нөхөн төлбөрийн асуудлыг салгаж шийдвэрлэх боломжгүй юм.
13.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нийт хэдэн га *******байд хадлан хадсан болохыг дахин тогтоох боломжтой гэж тайлбарласан, энэ ажиллагааг шүүхээс хийх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хүрэлбаатарын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 010315 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
14.Шүүхээс маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн 3 сарын хугацааны дотор гомдол гаргагч нь өөрөөс шалтгаалах баримтыг гаргаж өгөх, хариуцагч Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналын улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэн хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргахыг шүүх хуралдаанд тайлбарлаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Жигүүртранс” ХХК-ийн гомдлын шаардлагад дурдсан Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0103015 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхээс тогтоосон дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 0103015 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 70200 төгрөгийг гаргуулж “Жигүүртранс” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА