| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00308/И |
| Дугаар | 193/ШШ2025/00326 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 193/ШШ2025/00326
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******ад холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тал хувиар бууруулж тогтоож, улсын төсвийн данснаас 35,100 төгрөг, хариуцагчаас 35,1000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.*******д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй хэдий ч нэхэмжлэгч Х.******* нь хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар дахин шүүхэд хандахад энэхүү захирамж саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН