2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 193/ШШ2025/00334

 

2025              05             06                                 193/ШШ2025/00334                

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******,*******, ******* цамхагт байрлах, ******* ХК РД:/*******1/-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,******* хороо, *******, тоот хаягт оршин суух, ургийн овогт ийн РД://-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11,146,626.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. Зээлдэгч Б. нь нэхэмжлэгч ХААН Банк" ХК-тай 2024 оны******* сарын 19- ний өдөр No тоот Онлайн цалингийн Зээлийн гэрээ байгуулж 5,000,000 /Таван сая/ төгрөгийг, жилийн 19.80 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.

Дахин өмнөх зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг дээр нэмж, 2024 оны******* сарын 19-ний өдөр NoЗ тоот Онлайн цалингийн Зээлийн гэрээ байгуулж 5,000,000 /Таван сая/ төгрөг, нийт зээлийн хэмжээ,000,000 төгрөгийг, жилийн 19.80 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны******* сарын 19- ний өдөр NoБГХ/57014689 тоот Барьцааны гэрээ байгуулж:

- Ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан.

Зээлдэгч Б. нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн хүү 1,816 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Б. гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 172 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

"Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн Харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно гэж, мөн хуулийн 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн Гэрээнд "Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно.

Иймд зээлдэгч Б.ээс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. Зээлийн төлбөр:

1. Үндсэн зээлийн төлбөр,000,000 төгрөг;

2. Зээлийн хүү 1,131,936.43 төгрөг;

3. Нэмэгдүүлсэн хүү 14,690.15 төгрөг; Нийт 11,146,626.58 төгрөг гаргуулах.

Улсын тэмдэгтийн хураамжид 193,300 төгрөг төлсөн болно. Хэрэв хариуцагч шүүхээс хүргүүлсэн хаягтаа оршин суудаггүй байгаа тохиолдолд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дугаар зүйлийн 754.1-754.4-т заасан ажиллагааг хийж хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлж, хуульд заасан ажиллагааг хийж өгөхийг хүсье... гэжээ

Хариуцагч Б. нь 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардан авч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам нар нь эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 9 сарын хугацаанд хуваан төлнө. Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 11,146,626 төгрөгийг дараах графикийн дагуу төлнө. 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 646,626 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр гарах үр дагаврыг ойлголоо хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам хариуцагч С. гэж гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт 11,146,626 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 193,300 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 96,650 төгрөгийг улсын төсвөөс, 96,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Б.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,146,626 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 646,626 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 193,300 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 96,650 төгрөгийг улсын төсвөөс, 96,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Б.БЭЭЖИН