| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00259/И |
| Дугаар | 193/ШШ2025/00335 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 193/ШШ2025/00335
2025 05 06 193/ШШ2025/00335
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч фБ.Бээжин би,
Хариуцагч: ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, ургийн овогт ын т /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,103,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. ... Нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК нь овогтой -тэй 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 024 оны 6 сарын 9-ний өдөр 86,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд,
2. 2024 оны 6 сарын 12-ний өдөр 102,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй 2 тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд,
3. 2024 оны 8 сарын 6-ний өдөр 184,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд,
4. 2024 оны 8 сарын 10-ний өдөр 90,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд,
5. 2024 оны 8 сарын 12-ний өдөр 247,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд,
6. 2024 оны 9 сарын 1-ний өдөр 324,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэг Б. нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-02-12-ний өдрийн байдлаар:
1. тоот зээл 2024 оны 9 сарын 7-ний өдөр дуусч үндсэн зээлээс 55,844 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 30,157 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 248 хоногийн хүү 16,448 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 7,237 төгрөгийг хасаж нийт хүү 9,211, Нийт дүн 39,368 төгрөг
2. z тоот зээл 2024 оны 9 сарын 10-ний өдөр дуусч үндсэн зээлээс 66,295 төгрөгийг хас үлдэгдэл дүн 35,705 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 245 хоногийн хүү 19,253 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 8,523 төгрөгийг хасаж нийт хүү 10,730, Нийт дүн 46,435 төгрөг/
3. тоот зээл 2024 оны 9 сарын 5-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дун 184,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 190 хоногийн хүү 57,101 төгрөг + шимтгэл 1,840 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 58,941, Нийт дүн 242,941 төгрөг 4. тоот зээл 2024 оны 9 сарын 9-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дун 90,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 186 хоногийн хүү 27,342 төгрөг + шимтгэл 900 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 28,242, Нийт дүн 118,242 төгрөг
5. тоот ЗЭЭЛ 2024 оны 10 сарын 11-ний өдөр дуусч үндсэн зээлээс 24:700 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 222,300 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 184 хоногийн хүү 72,860 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 52,446 төгрөгийг хасаж нийт хүү 20,414, Нийт дүн 242,714 төгрөг 6. тоот зээл 2024 оны 10 сарын 1-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 324,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 164 хоногийн хүү 86,789 төгрөг + шимтгэл 3,240 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 90,029, Нийт дүн 414,029 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 886,162 төгрөг, нийт хүү 211,587 төгрөг, шимтгэл нийлбэр 5,980 төгрөг
Бүгд нийлээд 1,103,729 /нэг сая нэг зуун гурван мянга долоон зуун хорин есөн/ төгрөгийг улсын цэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.... гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "******* ББСБ" ХХК-ий нэхэмжилсэн 414,029 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК нь хариуцагч Б.ээс зээлийн гэрээний үүрэгт 1,103,729 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүрэгт 1,103,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 31,040 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 15,520 төгрөгийг улсын төсвөөс, 15,520 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК-ий нэхэмжлэлтэй, ын т холбогдох 1,103,729 (нэг сая нэг зуун гурван мянга долоон зуун хорин ес) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,040 (гучин нэгэн мянга дөч) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 15,520 (арван таван мянга таван зуун хорь) төгрөгийг улсын төсвөөс, 15,520 (арван таван мянга таван зуун хорь) төгрөгийг хариуцагч Б.ээс гаргуулан нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН