2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 193/ШШ2025/00337

 

 

 

 

 

 

2025         05       07                                          193/ШШ2025/00337

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Н******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,******* хороо, *******, Н*******,******* нэхэмжлэлтэй

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт болон тайлбартаа: Налай, Багахангай дүүргийн прокурорын газраас иргэний хариуцагчаар тогтоолдвол зохих этгээд болох ын *******ын гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол хор уршигт 487,725 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг иргэний хэргийн харьяалах шүүх болох Н******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийг Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүлээн аваад шүүгчийн захирамжаар ын ******* нь оршин суух хаягтаа суудаггүй болох нь тогтоогдсон учир Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжийг прокуророос хүлээн аваад М.*******ыг эрэн сурвалжлуулах шаардлагатай гэж үзээд Иргэний хэрэг шинэ хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлд зааснаар хариуцагч М.*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан. Хүсэлтээ дэмжиж байна гэв.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******гийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* нь ын *******ын гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол хор уршигт 487,725 төгрөг учирсан хэмээн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь нэхэмжлэгч Н*******,******* улсын бүртгэлийн гэрчилгээний /нотариатаар баталгаажуулсан/ хуулбараар Н******* дүүргийн******* хороонд байрладаг болох тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ургийн овогт ын ******* /РД:Ж/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, Н******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай М.*******ад холбогдох хэргийн шийтгэх тогтоолын хуулбар (хх19х-25х), Улсын ерөнхий прокурорын газрын эрүүгийн хэргийн тусгай архивын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар албан тоот (хх-35х), О.ийн 2020 оны 08, 09 дүгээр саруудад Эрүүл мэндийн сангаас тусламж үйлчилгээ авсан задаргаа мэдээлэл (хх-42х) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н*******,******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ургийн овогт ын ******* /РД:Ж/-ийг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу Н******* дүүргийн Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н*******,******* хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ургийн овогт ын ******* /РД:Ж/-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ургийн овогт ын ******* /РД:Ж/ -ын оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Н******* дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЭЭЖИН