| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00366/И |
| Дугаар | 193/ШШ2025/00339 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 193/ШШ2025/00339
2025 05 06 193/ШШ2025/00339
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: *******,******* хороо, ******* гудамж, ******* тауэр, *******т байрлах, ******* ББСБ ХХК /РД*******/-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,******* хороо, , од оршин суух, ургийн овогт ийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,307,510.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. Б. "******* ББСБ" ХХК-тай 2021 оны 11 сарын 23-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2022 оны 02 сарын 16-ны өдөр 425,000 /Дөрвөн зуун хорин таван мянган төгрөг/-ийг 1 сарын хугацаатай, 1 сарын 5.5 хувийн хүүтэй, онлайн зээлийг цахим хэтэвчээр олгосон.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан онлайн зээлийн нөхцөлийн дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт 30 хоногийн дотор төлж дуусгах үүрэгтэй байсан боловч авсан цагаас хойш зээлээ зээлийн нөхцөлийн дагуу төлөөгүй, зээлээ төлөх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй.
Зээлдэгч Б. 2025 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 425,000 төгрөг, хүүгийн төлбөр 875,010.11 төгрөг буюу нийт 1,300,010.11 төгрөгийг "******* ББСБ" ХХК-д төлөх тооцоо байна.
"******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451.1, Зээлийн гэрээний 4.1.6 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлдэгчээс шаардах эрхтэй юм.
Мөн манай байгууллага нь Иргэний хуулийн 219.1 дэх хэсэг буюу "Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй", Зээлийн гэрээний 4.1.3-т "Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас ББСБ-д учруулсан бүхий л хохирлыг нэхэмжлэх" гэж тус тус заасны дагуу зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох нотариатын зардал 7,500 төгрөгийг зээлдэгчээс шаардах эрхтэй юм.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 1,300,010.11 төгрөг, учирсан хохиролд 7,500 төгрөг буюу нийт 1,307,510,11/Нэг сая гурван зуун долоон мянга таван зуун арван төгрөг арван нэгэн мөнгө/- ийг гаргуулж "******* ББСБ" ХХК-д олгож өгнө үү... гэжээ
Хариуцагч Б. нь 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардан авч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунжаргал нар нь 1,307,510.11 төгрөгийг хугацаа тохирон төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 3 сарын хугацаанд хуваан төлнө. Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 1,307,510.11 төгрөгийг дараах графикийн дагуу 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 435,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 435,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 437,510.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр гарах үр дагаврыг ойлголоо хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунжаргал хариуцагч СБ. гэж гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 1,307,510 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 35,871 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 17,935.5 төгрөгийг улсын төсвөөс, 17,935.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,307,510 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд 3 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 435,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 435,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 437,510.11 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 35,871 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 17,935.5 төгрөгийг улсын төсвөөс, 17,935.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН