| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00119/И |
| Дугаар | 193/ШШ2025/00340 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 193/ШШ2025/00340
2025 05 07 193/ШШ2025/00340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******, ******* гудамж, *******,******* тоотод оршин суух, ******* ургийн овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, , , од оршин суух, ургийн овогт ийн д холбогдох
Орон сууц албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 18,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.
Хариуцагч: Ч.
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: , /12791/, , тоот хаяг бүхий тус бүр нь 40 айлын 2 блок нийт 80 айлын орон сууц барьж 2018, 2020 онуудад тус тус улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан.
Дээрх 2 барилгын 2-р ээлж болох байрны , талбайтай сууцыг иргэн Ч. нь өөрийн нэр дээр захиалж 2019 оны 9-р сарын 9-ний өдөр "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г байгуулсан.
Уг орон сууц захиалгаар бариулах гэрээний нийт үнэ 123.849.000 /Нэг зуун хорин гурван сая найман зуун дөчин есөн мянган/ төгрөг бөгөөд 30%-ийн урьдчилгааг байр ашиглалтад орохоос өмнө төлж, үлдэгдэл 86,694,300 /Наян зургаан сая зургаан зуун дөчин есөн мянга гурван зуун/ төгрөгийг 5 /таван/ жилийн хугацаатай нэг жилийн 5%-ийн хүүтэй цувуулан төлөх нөхцөлтэйгөөр зээлээр худалдаж авахаар тохиролцож, үлдэгдэл төлбөрийг төлөх хуваарийг 2 тал гарын үсэг зуран баталгаажуулж гэрээний хавсралтаар баталсан билээ /Гэрээний 3-р зүйл/.
Барилгын гүйцэтгэгч тал болох нэхэмжлэгч нь 2020 оны 7-р сарын 20-ны өдөр тухайн байрыг байнгын ашиглалтад оруулснаар, хариуцагч буюу захиалагч Ч.д хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч нь байрандаа нүүж орон өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Харамсалтай нь, хариуцагч Ч. нь гэрээгээр хүлээсэн байрны төлбөрийг төлөх мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэхгүй, захиалгын гэрээгээ ноцтой зөрчиж, 2022 оны 11-р сарын 19-ний өдрөөс 2023 оны 6-р сарын 3-ны өдрийг хүртэл төлбөрийг цувуулан төлөх хуваарийг зөрчин хугацаандаа ямар ч төлбөр хийлгүй нэхэмжлэгчийг хохироож байна.
Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс асуудлыг аль болох эвийн журмаар шийдвэрлэх гэж хариуцагч Ч. //-тай болон тухайн байранд амьдарч байгаа бэр болох н.Номин /9928-7813/ нарт орон сууцныхаа төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг сануулж, шаардаж, удаа дараа уулзалт хийсэн бөгөөд хариуцагчаас төлбөрийн дутууг 2024 оны 6-р сарын 07-ны өдөр төлөх амлалт өгч, хэрэв тухайн хугацаанд төлөлтөө хийж чадахгүй бол дараагийн шатны арга хэмжээ авахад гомдолгүй гэсэн амлалт гаргасан ч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй байна /Төлбөр төлсөн байдлыг хавсралтаар гаргаж үзүүлэв/.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д "Төлбөрийг графикийн дагуу төлөөгүйгээс үүдэн гэрээ цуцлагдах тохиолдолд төлсөн урьдчилгаа төлбөрөөс амьдарсан хугацааны сар бүрийн 350,000 төгрөгийг түрээс, их засварын мөнгийг суутгуулж байраа чөлөөлнө гэсний дагуу уг орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардан, захиалагч талаас байрны төлбөрт төлсөн мөнгөн дүн болох 87,030,200 /Наян долоон сая гучин мянга хоёр зуун/ төгрөгөөс нийт 54 /Тавин дөрвөн/ сар тухайн байранд амьдарсан хугацааны түрээсийн төлбөрт 18,900,000 төгрөгийг тооцон суутгаж, байранд удаан хугацаагаар амьдран суусантай холбоотой их засварын зардлыг тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгө үнэлгээний компаниар тогтоолгож, гарсан төгрөгийг хасаад үлдэгдэл төгрөгийг хэрэг хянагдах явцад захиалагчийн данс руу буцаан шилжүүлэхэд бэлэн байна.
Энэ тухай 2025 оны 01-р сарын 07-ны өдөр Гэрээ дүгнэсэн тэмдэглэл" үйлдэн 2 тал гарын үсэг зурж, хариуцагч талд мэдэгдсэн болно.
Иймээс "Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 7.2-д Гэрээний аль нэг тал нь дараах нөхцөл бий болсон тохиолдолд нэмэлт хугацаа тогтоохгүйгээр гэрээг цуцалж болно мөн 7.2.б-д "Гэрээний аль нэг тал нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн бөгөөд нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон" гэсэн заалтын дагуу гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй захиалагч талын эзэмшлээс тухайн орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Иргэн Л.******* нь 5 жилийн хугацаатай хувь лизингээр Илч хотхоны дугаар байрны орон сууцыг Ч.тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан худалдсан. 2020 оны 7 дугаар сарын 20-нд орон сууц ашиглалтад орж 2020 оны 8 дугаар сарын 5-аас хувь лизингээ төлж эхэлсэн. 2022 оноос зээлээ төлөхөө больж зээлийн төлөлтийн график зөрчигдөж 2022 оны 11 дүгээр сарын 19-өөс 2023 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүртэл ямар ч төлөлт хийгдээгүй. 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 3 дугаар сар хүртэл зээлээ төлөхгүй байсан. Одоогоор дөчин хэдэн сая төгрөгийн төлөлт дутуу. Шүүхэд хандсанаас хойш 15,500,000 төгрөг төлөгдсөн. Төлбөрийг бүрэн барагдуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Графикийн дагуу Ч. нь төлсөн бол 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 3,1,719 төгрөгийн үлдэгдэл байх ёстой. Гэтэл хариуцагч нь зээлээ төлөөгүй тул 5 сарын 5-нд төлсөн мөнгийг тооцохгүйгээр 36,2,782.47 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Хариуцагчид төлбөрөө төлөх хугацаа хангалттай өгсөн. Хариуцагч үлдсэн 2 сарын хугацаанд төлбөрийг төлж чадахгүй. Орон сууцны төлбөрөө төлж чадахгүй бол байраа зараад манай талыг хохиролгүй болгож өг гэдэг шаардлагыг удаа дараа эдгээр хүмүүст тавьж байсан. Иймд орон сууц чөлөөлүүлэх саналтай байна гэжээ.
Хариуцагч Ч. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Л.******* барьж ашиглалтад оруулсан ******* дэх байрны од ,06м2 талбайтай байрыг захиалгын журмаар бариулж 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр түлхүүр хүлээн авч одоог хүртэл амьдарч байна. Эхний ээлжид өөрсдөө байрны зээлийг графикийн дагуу төлж байсан боловч хүү бэр хоёртоо дамжуулан хүлээлгэн өгсөн.Тэр 2 маань цаг тухайд нь төлж байсан. Энэ хугацаанд корона гэж тахал дэлхийг хамарсан. Бид хүнсний салбарт үйл ажиллагаа хийдэг хүмүүс, ажим аажимдаа санхүү хүндэрч эхэлсэн. Тэр байдал бидний амьдралд ашиглалтдаа хүрэхгүй байх том шалтгаан гарч ирсэн. Барааны үнэ их хэмжээгээр нэмэгдэж, хомсдож, бараа бараа эргэлт их хэмжээгээр буурсан байдаг юм. 25кг гурил 26,000 төгрөг байсан бол 52,000 төгрөг, 25кг 45,000 төгрөг байсан бол 85,000 төгрөг, ургамлын тос 5 летр нь 35,000 төгрөг байсан бол 55,000 төгрөг, 3кг гоймон 8500 төгрөг байсан бол 16,500 төгрөг болсон. Ийм байдлаар хүмүүсийн худалдан авах чадвар нь өөрийн эрхгүй буурч, бараа эргэлт байхгүй болж, бараа өндөр үнэтэй болсон ч олдохгүй ийм хүндрэлүүд 2 жил орчим үргэлжилсэн. Одоог хүртэл бараа бүтээгдэхүүн өндөр үнийн дүнтэй байсаар байна. Гэвч бидний хийдэг ажил тул ажил хөдөлмөрөө эрхэлж байна. Байрны үндсэн үнэ 123,849,000 төгрөг, 30 хувь нь 37,154,700 төгрөг, үлдэгдэл тооцоо 86,694,300 төгрөг, төлсөн дүн 40,434,507 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар бодит үлдэгдэл 46,259,793 төгрөг байна. 23,129,896 төгрөгийг алданги байна. 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар оорон сууцны үнийн 3/2 хувийг төлөөд байна. 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр уг байрны 5 жилийн хугацаатай гэрээ дуусгавар болно. Уг байранд миний хүү эхнэр болон бага насны 3 хүүхдийнхээ хамт ам бүл 5 амьдран сууж байна. Одоо би хариуцлагыг өөр дээрээ авсан. Ч. миний бие гэрээг хугацаан дотор буюу 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор Л.*******ийг ямар ч хохиролгүй болгоно.
Ингэхдээ алданги 23,129,896 төгрөгийг 5,782,474 төгрөгөөр 4 хувааж, үндсэн төлбөр 46,259,793 төгрөгийг 4 хувааж 11,564,948.25 төгрөгөөр тус тус бодит тооцоо дээр тулгуулан хийсэн графикийг хүндэтгэн үзэж, надад боломж олгоно уу. Ахин ийм алдаа гаргахгүй. Залуу хүүхдүүдийг давхар сайн хянан нь бас зөв юм байна гэдэг дүгнэлтийг би энэ хоёрын үйлдлээс олж харлаа. Л.******* та намайг уучилна уу. Би гэрээт хугацаандаа байрны мөнгө болон алдангийг найдвартай төлж барагдуулаад тухайн байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах болно. Би хариуцлагаа хүлээж, Л.*******ийг хохролгүй болгоно гэжээ. /хх 41-43тал/
Хариуцагч Ч. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Анх гэрээ хийснээс хойш байрны төлбөрийг төлж байгаад Коронавирусын үед график алдагдаж төлбөр төлөгдөөгүй. Шүүхэд өгснөөс хойш 15,500,000 төгрөг хасагдсан. 2025 оны 7 дугаар сарын 5-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээний хугацаа дуусна. Иймд гэрээний хугацаанд төлбөрийг төлж барагдуулна. Одоогийн байдлаар орон сууцны 80 хувийг төлсөн. Гэрээний хугацаа дуусах хүртэл байрны төлбөрийг бүрэн төлж дуусгана. Нэхэмжлэгчийн нягтлан 46,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж мессеж ирсэн. Түрүү 7 хоногт нягтлан бодогчтой нь очиж уулзахад 49,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн. Баттай дүнг гаргаж өгчээ гэсэн. 2025 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 36,000,000 төгрөгийг би төлж чадна. Иймд надад боломж олгоно уу гэжээ.
3.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд.
3.1. Л.*******, Ч. нарын байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ (хх-3-8х),
3.2. Ч.ын Аж богд моднйэйн ХХК-ий санхүүгийн албанд гаргасан 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тайлбар (хх-9х),
3.3. Ч. нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 29 дүгээр гудамж, од оршин суудаг тухай Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягт (хх-10х),
3.4. Ч.ын иргэний үнэмлэхийн лавлаагаа (хх-11х),
3.5. .*******, Ч. нарын байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний хавсралт буюу эргэн төлөлтийн хуваарь (хх-12-15х),
3.6.Л.*******ийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Ч.д гаргасан мэдэгдэл (хх-16х),
3.7. А.Номингийн Илч хотхоны хуулийн албанд гаргасан 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн өргөдөл (хх-17х),
3.8. Ч.ын Л.*******т гаргасан 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлт (хх-18-19х),
3.9. Л.*******ийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Байр чөлөөлөх тухай мэдэгдэл (хх-20х),
3.10. А.Номингийн Илч хотхоны санхүүд гаргасан 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн өргөдөл (хх-21х),
3.11. Л.*******ээс Б.д олгосон итгэмжлэл (хх- 22х),
3.12. Б., Ч. нарын 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Гэрээ дүгнэсэн тухай тэмдэглэл (хх-23-24х)
3.13. Нийслэлийн Н т.дамдин гудамж, байр, хаягт байршилтай ХБ80032618 дугаартай .6 мкв талбайтаа сууцын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-25х)
3.14. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт (хх-26х)
4.Хариуцагч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
4.1.Хариуцагчийн хариу тайлбар (хх 41-43х)
4.2. 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн төлбөрийн баримт (хх-46х),
4.3. 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн мөнгө шилжүүлсэн гүйлгээний баримт (хх-63х),
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Ч.д холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 18,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Ч.аас орон сууц албадан чөлөөлүүлэх мөн /гэрээний 3,6-д зааснаар/ түрээсийн төлбөрт 18,000,000 төгрөгийг гаргуулна. Хариуцагч графикийн дагуу төлбөрөө төлсөн бол 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 3,851,719 төгрөгийг үлдэгдэлтэй байх байсан. Гэтэл хариуцагч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учраас үндсэн зээлийн төлбөр нь 36,2,782.47 төгрөг байна. Бид зээлээ төлөхийг сануулж, хэд хэдэн удаа мэдэгдэл өгч байсан. Бид алданги тооцох бүрэн боломжтой. Иймд бид орон сууцаа албадан чөлөөлүүлнэ... гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлаж байна.
3.Хариуцагч Ч. байрыг чөлөөлөхгүй, харин үлдэгдэл төлбөрөө төлнө гэж /2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг хийсэн. 2025 оны 3 дугаар сараас хойш 10,500,000 төгрөг төлж, шүүхэд нэхэмжлэл ирсэн цагаас хойш нийт 15,500,000 төгрөг төлсөн. Нийт байрны мөнгө гэж 100,000,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл төлбөрөө төлнө. Гэрээний хугацаа дуусаагүй учраас гэрээний хугацаанд төлбөрөө төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргаж байна.
4. Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Ч. нар нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар тохиролцжээ.
5.Нэхэмжлэгч Л.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх 3-7х/
5. Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Ч. нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууц захиалан бариулах № 747-2- гэрээний 3.6-д Төлбөрийг графикийн дагуу төлөөгүйгээс үүдэн гэрээ цуцлагдах тохиолдолд төлсөн урьдчилгаа төлбөрөөс амьдарсан хугацаанаас сар бүрийн 350,000 төгрөгийг түрээс, их засварын \мөнгийг суутгуулж байраа чөлөөлнө гэж заажээ.
Уг гэрээг талууд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Орон сууц захиалан бариулах гэрээ одоогоор хүчин төгөлдөр байна. Яагаад гэвэл төлбөр тооцоо дуустал гэрээ хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр /хх-16х/, 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр /хх-20х/, тус тус 2 удаа Байр чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд Л.******* нь гэрээг дангаар цуцлах үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр байгаа гэдгийг тайлбарлах бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг хийсэн ба уг гэрээ өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч Орон сууц албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.
Иймд Л.*******ийн нэхэмжлэлтэй Ч.д холбогдох орон сууц албалан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 18,900,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Л.*******ийн нэхэмжлэлтэй, Ч.д холбогдох орон сууц албадан чөлөөлүүлэх, түрээсийн 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЭЭЖИН