2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 193/ШШ2025/00342

 

2025              05            08                                   193/ШШ2025/00342                

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******ны төв байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,******* хороо, *******,******* тоотод оршин суух, ы /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5,658,077.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны******* сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч овогт 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр *******тай ЗГ- дугаартай зээлийн гэрээ байгуулж, 7,070,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр,*******0 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2025 оны******* дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 5,507,315.77 төгрөг, зээлийн хүү 148,631.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,130.13 төгрөг, нийт 5,358,077.15 төгрөгийг

овогт ээс гаргуулж өгнө үү..... гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч Т. нар нь эвлэрлийн гэрээ байгуулан 5,358,077.15 төгрөгийг 6 сарын хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулж, төлөхөөр тохиролцон 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 859,679 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 859,679 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 859,679 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 859,679 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 859,679 төгрөг, 2025 оны 15-ны өдөр 859,679 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Т.ээс зээлийн гэрээний үүрэгт 5,358,077.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн бөгөөд уг төлбөрөө 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 859,679 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 859,679 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 859,679 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 859,679 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 859,679 төгрөг, 2025 оны 15-ны өдөр 859,679 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 105,479.24 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 52,739.62 төгрөгийг улсын төсвөөс, 52,739.62 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Т. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,358,077.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 859,679 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 859,679 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 859,679 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 859,679 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 859,679 төгрөг, 2025 оны 15-ны өдөр 859,679 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 105,479.24 (нэг зуун таван мянга дөрвөн зуун далан есөн төгрөг,хорин дөрвөн мөнгө) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 52,739.62 (тавин хоёр мянга долоон зуун гучин есөн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 52,739.62 (тавин хоёр мянга долоон зуун гучин есөн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Б.БЭЭЖИН