| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00418/И |
| Дугаар | 193/ШШ2025/00352 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 193/ШШ2025/00352
2025 05 08*******93/ШШ2025/00352
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: *******,******* хороо, *******,******* цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* хороо, *******,******* тоотод оршин суух, ******* овогт жид холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 414,677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр*******7-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.жид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 414,677 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б.ж нь нэхэмжлэлийн шаардлага болох 414,677 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК газар нь хариуцагч Б.жоос зээлийн гэрээний үүрэгт 414,677 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.ж 414,677 төгрөгийг ******* ББСБ ХХК-д бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******8,090 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Б.жоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,*******23 дугаар зүйлийн*******23.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Б.жид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 414,677 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******8,090 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Б.жоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 7,545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН