| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00442/И |
| Дугаар | 193/ШШ2025/00353 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 193/ШШ2025/00353
2025 05 08 193/ШШ2025/00353
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: *******,******* хороо, *******ны төв байр, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,******* хороо, *******,******* тоотод оршин суух, ургийн ын РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 22,192,506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. З. нь 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр № тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 19,846,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. З. нь зээл авснаас хойш үндсэн зээлд 251,923.94 төгрөг, үндсэн хүүд 181,6661.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 84.48 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 8 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. З. нь 2024 оны 8 дугаар сарын 069-ний өдөр № тоот Цахим зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 19,594,076 төгрөг, үндсэн хүү 2,547,865 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,565 төгрөг, нийт 22,192,506 төгрөгийг З.гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авлаа. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 22,192,506 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч З.д холбогдуулан 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 22,192,506 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З. нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,192,506 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 268,912.53 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 134,456.27 төгрөгийн улсын төсвөөс, 134,456.27 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан ******* ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч З.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,192,506 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 268,912.53 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 134,456.27 төгрөгийн улсын төсвөөс, 134,456.27 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч З. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН