| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/00467/И |
| Дугаар | 192/ШШ2025/02618 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/02618
|
2024 04 03 |
192/ШШ2025/02618 |
*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Сэнтрал Тауэр ****давхарт байрлах, ***************** ХХК /РД:*****************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***дүгээр хороо, **** нарангийн ****, ******* байрлах, ***************** ХХК /РД:*****************/-д холбогдох
Гэрээ цуцалсантай холбогдох төлбөр 31,790,436 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, ******, ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
...************** ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ***************** ХХК-тай Төмөр бетон хийц*******ын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч нь тохиролцсон төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх, хариуцагч нь төмөр бетон хийц*******ын ажлыг тохиролцсон хугацаа, нөхцөлөөр өөрийн материал, багаж, техник хэрэгсэл, ажиллах хүчийг ашиглан чанарын өндөр түвшинд доголдолгүй хийж, гүйцэтгэн хүлээлгэж өгөх үндсэн үүрэг хүлээсэн байдаг. Гэрээний 2 дугаар хуудасны 5 дахь хэсэгт гэрээний дүн (НӨАТ орсон) 75,000,000 төгрөг байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь Гэрээний тусгай нөхцлийн 15(а) дахь хэсэгт Гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь болох урьдчилгаа төлбөрийг гэрээ батлагдсанаар гүйцэтгэгчийн нэхэмжлэхэд үндэслэн ажлын 5 хоногт багтаан олгоно гэж заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 22,500,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн дансанд шилжүүлсэн.
Хариуцагч нь төмөр бетон **************ын ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэн 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Захиалагчид хүлээлгэн өгөх ёстой байснаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 7.21 хувийн ажлын гүйцэтгэлтэй ажлаа орхиж явсан. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэж өгөх нь чухал ач холбогдолтой байдаг. Гэтэл гүйцэтгэгч буюу хариуцагч нь дээрх байдлаар огт хангалтгүй гүйцэтгэл үзүүлсэн, үүгээр зогсохгүй төслийн талбайг, гэрээт ажлыг хаяж явсан ноцтой зөрчил гаргасан. Бид ч ажлаа үргэлжлүүлэн хийх мэдэгдлийг хүргүүлсэн, хуульд заасны дагуу нэмэлт хугацаа олгосон боловч хариуцагч ирээгүй тул гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрөөс дутуу хийсэн ажлын хөлс, зардлыг хасч тооцо******* үлдэх төлбөрийг, гүйцэтгээгүй ажлын үнэлгээ, хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцо******* алданги нэхэмжилж байгаа.
Гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцох хууль зүйн үндэслэл бий болсон тул ажлыг хаяж явсан 06 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгож, гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн 08 дугаар сарын 16-ныг хүртэл 69,592,500 төгрөгийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж үзэн алдангийг тооцоолсон. Алданги 14,697,936 төгрөг болно. Гүйцэтгэсэн ажлыг тооцохдоо нийт 132.26 м3 ажлаас 19 м3 ажлыг гүйцэтгэсэн. Гэхдээ энэ нь хог хаягдлыг цэвэрлээгүй, тээвэрлээгүй тул тухайн ажлын 50 хувь гэж тооцо******* 9.54 м3 ажил гүйцэтгэсэн ба энэ нь нийт ажлын 7.21 хувь болж байгаа юм. Энэ ажилд ногдох зардал 5,407,500 төгрөг болох юм. Урьдчилгаа 22,500,000 төгрөгөөс хасч тооцо******* 17,092,500 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Иймд хариуцагчаас гэрээний үүргийн ноцтой зөрчлийн улмаас гэрээ цуцалсантай холбогдуулан урьдчилгаа төлбөр болох 17,092,500 төгрөг, алданги 14,697,936 төгрөг, нийт 31,790,436 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч тал хариу тайлбартаа:
...***************** ХХК-ийн гүйцэтгэх захирал *********** миний бие ***************** ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа т*******орхойлохдоо Гэрээний үүргийн ноцтой зөрчлийн улмаас гэрээ цуцалсантай холбогдуулан 31,790,436 төгрөгийг нэхэмжилжээ. *******иний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь нэхэмжлэлийн шаардлага т*******орхойгүй,*******ын ажил хэдэн хувьтай хийгдсэн гэдэг нь нэхэмжлэл болон хавсаргасан баримтуудаас т*******орхойгүй байна. *******анай компани 2024 оны 5 сарын 10-ны өдөр тус компанитай Төмөр бетон хийц*******ын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж,*******ын ажлаа хийж эхлэн ажиллаж байх хугацаанд эрсдэлтэй, осол гарах /амь насаа алдах/ нөхцөл бий болсон учраас ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Бид 2024 оны 5 сарын 20-ны өдөр өдрийн хоолонд оро******* ирэх хооронд дээд давхраас бетон унасан байсан. Бид нэхэмжлэгчид дээд давхарт барилгын ажил явагдаж байгаа эсэхийг асуухад усралтын ажил явагдаж байгаа, ямар нэгэн эрсдэл байхгүй, та нар ажлаа үргэлжлүүл гэсэн хариу өгсөн.
*******иний хувьд ажилчдаа осол гарах эрсдэлтэй талбайд оруулж ажилуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас дээд давхарын угсралтын ажлыг зогсоох, эсвэл бидний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч өгсөний дараа*******аа хийнэ гэдэг шаардлага тавьсан боловч бидний шаардлагыг хүлээж аваагүй учир бид ажлаа зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Тухайн үед*******ын ажилтай зэрэгцэн дээд давхарт угсралтын ажил явагдаж байсан бөгөөд хэв хашмал хуулж авахдаа дээрээс бетон унагаасан байсан. Энэхүү эрсдэлтэй нөхцөл бий болох хүртэл хугацаанд гэрээгээр хийж гүйцэтгэх ажлын 60 орчим хувийг нураасан байсан.
Гэтэл 2024 оны 7 сарын 23-ны өдөр мэдэгдэл ирүүлэхдээ ажлын гүйцэтгэл 13 хувьтай байна гэх мэдэгдэл хүргүүлсэн атлаа нэхэмжлэлд 2024 оны 6 сарын 13-ны өдрийн байдлаар 7.21-хэн хувийн ажлын гүйцэтгэлтэй ажлаа орхи******* явсан гэж тооцоолон 31,790,436 төгрөгийг нэхэмжилсэн байна. *******анай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй учраас ажпаа зогсоосон. Нураалт хийсэн ажлын хөлс бид нэхэмжлэх естой байтал үндэслэлгүйгээр 31,790,436 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт Улсын тэмдэгтийн хураамж 316,903 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, төмөр бетон хийц*******ын ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт гэрээнүүд, гүйцэтгэх ажлын зураг, тоо, хэмжээ, үнийн санал, 22,500,000 төгрөг шилжүүлсэн банкны баримт, 2024 оны 7 сарын 23-ны ажил хоцорч байгаа, үргэлжлүүлж хийх тухай мэдэгдэл,8 сарын 16-ны гэрээ цуцлах мэдэгдэл, нэхэмжлэх, гүйцэтгэсэн ажлын зураг, тоо, хэмжээ, ажил гүйцэтгэх гэрээний тооцоолол, ослын судалгааны тайлан, хавсралт, ажилласан цагийн бүртгэл, сургалтын бүртгэл.
3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт Хариу тайлбар.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ***************** ХХК-иас хариуцагч ***************** ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31,790,436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нь ...ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлаа дутуу гүйцэтгээд орхиж явсан тул гэрээг цуцалсан, гүйцэтгээгүй ажилд хамаарах алдангийг, урьдчилгаа төлбөрийн зөрүүгийн хамт гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа т*******орхойлж нэхэмжилснийг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч гүйцэтгэх ажлын 60 хувийг гүйцэтгэсэн, энэ хийсэн ажлынхаа төлбөрийг бүрэн аваагүй, ажиллах аюулгүй орчныг бий болгож өгөөгүй тул бид ажиллах боломжгүй болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гарган мэтгэлцдэг.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар дурдваас
3.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх 2025 оны 1 сарын 17-ны өдөр хүлээн авч хуульд заасан хугацаанд иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгч 2025 оны 2 сарын 11-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан байна. Улмаар 2 сарын 25-нд нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
3.2. Шүүхээс 2025 оны 3 сарын 20-ны өдөр товлосон шүүх хуралдаанд хариуцагч тал ирээгүй хэдий ч нэхэмжлэгч талын нэмэлтээр гаргаж өгсөн нотлох баримттай холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулж 4 сарын 03-ны өдөр хуралдахаар товлосон.
3.3. Хариуцагч тал хуульд заасан шүүх хуралдааны товыг лавлах үүргийн хүрээнд 3 сарын 20-ны өдөр шүүхтэй холбогдох******* 4 сарын 03-ны өдрийн 10 цагт товлосон шүүх хуралдааныг мэдэгдсэн.
3.4. Тус шүүх хуралдаанд хариуцагч тал мөн ирээгүй, ирэх боломжгүй талаар хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл бүхий хүсэлт гаргаагүй тул шүүхээс түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхээр тогтсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч татгалзлаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх, холбогдох хүсэлтийг гаргах эрх, үүрэгтэй хэдий ч 2025 оны 2 сарын 25-ны өдрөөс 4 сарын 03-ны өдрийг хүртлэх хугацаанд холбогдох баримтуудаа шүүхэд гаргаагүй, шүүхээс түүний эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн хязгаарлалтыг тогтоогоогүй болно.
4. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд доорх үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч ***************** ХХК, ***************** ХХК нарын хооронд 2024 оны 05 сарын 10-ны өдөр төмөр бетон хийц*******ын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. /хх 7-39/ Түүнчлэн гүйцэтгэх ажлын план зургийг гаргаж, тоо хэмжээг т*******орхойлж******* болон өөрчлөлтийн ажлыг харилцан тохиролцсон байх бөгөөд нийт ажлын хэмжээг 132,26 м3 гэж заасан байна. /хх 40-55/
4.2. Дээрх гэрээнд заасны дагуу захиалагч буюу нэхэмжлэгч ажлын хөлсөөс урьдчилгаа төлбөрт 22,500,000 төгрөгийг шилжүүлсэн, гүйцэтгэгч буюу хариуцагч гүйцэтгэх ажлыг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 30 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тохиролцож ажлаа эхэлсэн байдаг. Улмаар 2024 оны 6 сарын 13-ны өдөр дутуу гүйцэтгэлтэй ажил цааш үргэлжлээгүй.
4.3. ***************** ХХК-иас 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасан ажлыг 2024 оны 6 сарын 13-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн бөгөөд хийгдсэн ажлын гүйцэтгэл 13 хувь буюу 18 м3 талбайд*******ын ажил хийж гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар гэрээт ажлын дуусах хугацаа нийт 58 хоногийн хоцролт үүсээд байна. Иймд гүйцэтгэгчийн зүгээс 2024 оны 7 сарын 29-ний өдөр төслийн талбайд ирж, гэрээнд заасан ажлыг үргэлжлүүлэн хийж дуусган захиалагч талд хүлээлгэн өгнө үү гэх агуулгатай мэдэгдлийг,
2024 оны Захиалагч талын зүгээс ГЕН-ийн 14.3-т заасан үндэслэлээр нэг талын санаачлагаар гэрээг цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна. Иймд гэрээг цуцалж ГЕН-ийн 4.1.2-т заасны дагуу урьдчилан төлсөн төлбөр болон хугацааны хоцролтын алдангийг тооцсон нэхэмжлэхийг хүргүүлж байна. Төлбөрийг 3 хоногт багтаан төлж барагдуулна уу. Тооцоолол нь
1. Захиалагч талаас гэрээнд заасан ажлыг 2024 оны 6 сарын 13-ны өдрөөр тасалбар болгон нийт гүйцэтгэлийг 7.21%-р тооцож, урьдчилгаа төлбөрөөс энэхүү гүйцэтгэлийг хасаад 17,092,500 төгрөг,
2.*******өн 2024 оны 6 сарын 13-наас 8 сарын 16-ны өдрийг хүртэл нийт 64 хоногоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцож 14,697,936 төгрөг, нийт 31,790,436 төгрөгийг нэхэмжилж байгааг үүгээр мэдэгдэж байна гэх агуулгатай мэдэгдлийг тус тус ***************** ХХК-д хүргүүлсэн байна.
4.4. Дээрх үйл баримтын талаар талууд тайлбарлахдаа нэхэмжлэгч гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн, ажлаа дутаа орхиж явсан нь биднээс шалтгаалаагүй, гүйцэтгэсэн ажил нь нийт гүйцэтгэх ажлын 7.21%, тэднээс ХАБ болон осол гарах эрсдэлтэй, ажиллах нөхцлийг хангуулах талаар хүсэлт санал гаргаагүй гэсэн, хариуцагч бид гүйцэтгэх ажлын 60 орчим %-ийг гүйцэтгэсэн, дээд давхраас бетон нурснаас манай ажилдчын аюулгүй байдалд эрсдэлтэй байсан, энэ талаар захиалагчид хэлж байсан, асуудлыг шийдвэрлээгүй тул бид цаашид ажиллах боломжгүй болсон гэсэн агуулга бүхий тайлбар гарган маргадаг.
5. Талуудын дээрх маргааны зүйл болон тэдний тайлбар, байгуулсан гэрээнээс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэг талаас ажлын хөлс төлбөрийг төлөх, нөгөө талаас т*******орхойлсон ажлыг чанартай хийж гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байна. Хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурж бичгээр хэлцэл байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.
5.1. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй бол нэхэмжлэгч тал тухайн гүйцэтгээгүй үүргээ гүйцэтгүүлэхийг шаардах эрхтэй. Энэ хүрээнд дээр дурдсан ажлаа үргэлжлүүлж хийхийг мэдэгдсэн агуулга бүхий мэдэгдэх хуудсыг хариуцагчид хүргүүлжээ.
5.2. Нэмэлт хугацаа олго******* тухайн үүргийг гүйцэтгэх боломжгүй, гүйцэтгэхгүй байгаа тохиолдолд гэрээг цуцлах талаар, гэрээ цуцлагдсанаас учирсан хохирлыг хариуцагч хариуцах талаар талууд харилцан тохиролцсон гэрээндээ т*******орхой заасан тул захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээнд заасан алданги болон урьдчилгаа төлбөрийг шаардах эрхтэй болно.
5.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардсан байна.
6. Энэхүү хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарлах үйл явдлууд, тэдний хооронд үүссэн гэрээний харилцаа, хууль эрх зүйн талаас дүгнэхэд
6.1. Хариуцагч буюу ажил гүйцэтгэх гэрээний тал болох гүйцэтгэгч ***************** ХХК гэрээнд заасан хугацаанд төлөвлөгдсөн ажлыг бүрэн гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн, 2024 оны 6 сарын 13-наас хойш ажлаа зогсоосон талаар талууд маргаагүй хэдий ч хариуцагч тал гүйцэтгэх ажлын 60 орчим хувийг гүйцэтгэсэн, ажил нөхцөл аюулгүй байдлыг хангах талаар шаардлага гаргасан гэх татгалзсан тайлбараа нотлох баримт гаргаж үгүйсгээгүй, нотлоогүй.
Харин нэхэмжлэгч буюу гэрээний нөгөө тал болох захиалагч ***************** ХХК шаардлага үндэслэлээ нотлоно хэмээж гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ, тоо баримт, гэрэл зургийг шүүхэд гаргасан бөгөөд Үндэслэлгүйгээр дутуу гүйцэтгэлтэй ажлаа орхиж явсан, гэрээ цуцлах үндэслэл болсон, гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүрэгт, хэтэрсэн хоногт алдангийг, мөн урьдчилгаа төлбөрөөс буцааж шаардах эрхтэй гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан б*******ит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах хэргийн оролцогчийн үүрэг, шаардлагад нийцсэн үндэслэл бүхий гэж үзлээ.
6.2. Т*******руулбал, нэхэмжлэгч болон хариуцагч талын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 5-д Гэрээний дүн 75,000,000 төгрөг байна,
Гэрээний ерөнхий нөхцөл /ГЕН/ 6.1.1-д Гүйцэтгэгч нь холбогдох чанарын шаардлага, гэрээний нөхцлийг бүрэн хангасан ажлыг Захиалагчийн заасан хугацаанд хийгээгүй, гэрээгээр тусгайлан хугацаа тогтоож өгсөн үүргээ тухайн цаг хугацаанд нь биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд ГТН-д заасан хэмжээгээр алданги төлнө. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг т*******орхойлох боломжгүй бол гэрээний нийт үнийн дүнгээс тооцно,
ГЕН-ийн 14.3-т Гүйцэтгэгч нь дараах зөрчлийг гаргасан бол Захиалагч нэг талын санаачлагаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд тийнхүү цуцалснаас Захиалагч болон түүний харилцагчид учирсан хохирол, зардлыг Гүйцэтгэгч хариуцана, 14.3.2-т Ажлыг орхих, гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, ажлын график гаргаж мөрдөөгүй, Захиалагчид ирүүлээгүй, мөрдөнө ажиллаж байгааг нотлоогүй, бусад байдлаар ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадахааргүй нь илэрхий байгаа,
Гэрээний тусгай нөхцөл /ГТН/ 2-т 2024.04.25, Талууд гэрээг баталгаажуулж, урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээр ажлыг эхлүүлнэ, 3-т 2024.5.25, Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг 30 хоногт багтаан хийж гүйцэтгэнэ, 8-д Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцүү дүнгээр алданги тооцно, 15а-д Урьдчилгаа 30% төлбөрийг гэрээ батлагдсанаар гүйцэтгэгчийн нэхэмжлэхэд үндэслэн ажлын 5 хоногт багтаан олгоно, 15б-д эцсийн санхүүжилт 70% төлбөрийг нийт ажлын гүйцэтгэл 100% хүрсэн тохиолдолд *******, угсралтын ажил гүйцэтгэсэн акт болон тойрох хуудас үйлдэж, гүйцэтгэгчийн ирүүлсэн нэхэмжлэлд үндэслэн 10 хоногт багтаан олгоно гэж тус тус заасан байдаг.
*******өн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
6.2.1. Энэхүү гэрээний зүйл заалтаас үзэхэд нэхэмжлэгч тал гэрээний үнийн дүн 75,000,000 төгрөгийн 30% урьдчилгаа төлбөр болох 22,500,000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээний хугацаа хэтрэхэд нэмэлт хугацаа олгосон, цаашид гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, биелүүлэхгүй байгаа үйл баримт т*******орхой гэх үндэслэлээр захиалагч талын санаачлагаар гэрээг 2024 оны 8 сарын 16-ны өдөр цуцалсан нь үндэслэлтэй, мөн хийж гүйцэтгэсэн ажлын зардлыг урьдчилгаа төлбөрөөс хасч тооцон зөрүүг шаардсан нь үндэслэлтэй, эдгээр нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.5-д заасантай нийцэж байна.
6.2.2. Түүнчлэн 2024 оны 6 сарын 13-аас 8 сарын 16-ны өдрийг хүртэл буюу гэрээ цуцлах хүртэлх хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцоолсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан шаардлагад болон гэрээний дээрх зүйл, заалтад нийцсэн гэж үзэв.
6.2.3. Гэрээ цуцлах үндэслэлийн талаар, гүйцэтгэсэн ажил 7.21% байгаа талаар, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож шаардсан шаардлагын талаар хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан хэдий ч тухайн татгалзсан тайлбараа баримтаар нотлоогүй болно.
6.3. Хариуцагч тал шүүх хуралдаанд оролцоогүй, мэтгэлцээгүй ч шүүх хуульд заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхээр тогтсоны дагуу нэхэмжлэгч талын Нийт гүйцэтгэх ажлын тоо, хэмжээ 132.26 м3, үнэлгээ 75,000,000 төгрөг. Үүнээс гүйцэтгэсэн ажлын хэмжээ 19 м3 болсон, энэ талаарх тооцооллыг, гэрэл зургийн хамт хавсарган өгсөн. Барилгын*******ын ажлын 50 хувь нь хүн, цагаар тооцох******* нурсан эд зүйл, хог хаягдал, тээвэрлэлт байдаг. Төсөвөө ч ингэж зохиосон. Энэ үндэслэлээр гүйцэтгэсэн 19 м3 ажлын 50% болох 9.5 м3 ажил нь нийт гүйцэтгэх 132.26 м3 ажлын 7.21% болно. Энэ хувиар тооцо******* нийт ажлын үнэлгээний 7.21 хувийн үнэлгээ нь 5,407,500 төгрөг болох юм гэх тайлбараас 19 м3 ажлын 50% болох 9.5 м3 ажил гүйцэтгэсэн, энэ нь нийт ажлын 7.21 хувь болно гэх тайлбар баримтаар нотлогдоогүй, энэ үндэслэлээ нэхэмжлэгч тал нотлоогүй гэж үзэв.
6.4. Нэгэнт нэхэмжлэгч тал хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг 9.5 м3 буюу 50%иар багасгасан гэдэг үндэслэлээ нотлоогүй тул шүүхээс хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг б*******итоор 19 м3 гэж тооцов.
Хариуцагч ***************** ХХК нь 2024 оны 05 сарын 10-ны өдөр төмөр бетон хийц*******ын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 132.26 м3 ажил гүйцэтгэхээс 19 м3 ажил гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан тооцоо, гэрэл зураг зэрэг баримтаар тогтоогдох ба хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй. Нийт 132.26 м3 гүйцэтгэх ажлын үнэлгээ 75,000,000 төгрөг, үүнээс 19 м3 ажлын үнэлгээ 10,800,000 төгрөг. Нэхэмжлэгчээс урьдчилаанд шилжүүлсэн 22,500,000 төгрөгөөс дээрх гүйцэтгэсэн ажлын төлбөр 10,800,000 төгрөгийг хасахад 11,700,000 төгрөгийн зөрүү үлдэх ба уг зөрүү төлбөрийг хариуцагч тал хариуцах учиртай.
6.5. Дээрх тооцооллоор хариуцагч талын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь /75,000,000 төгрөгөөс гүйцэтгэсэн 10,800,000 төгрөгийг хасч тооцсон/ 64,200,000 төгрөг болох бөгөөд гэрээнд заасан алданги 0.3%-иар, 2024 оны 6 сарын 13-аас 8 сарын 16-ны хоорондох хугацаа хэтэрсэн хоногоор тооцох******* 12,519,000 төгрөг болно. Үүнийг мөн хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.
7. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь б*******итой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч ***************** ХХК-иас урьдчилгаа төлбөрийн зөрүү 11,700,000 төгрөг, алданги 12,519,000 төгрөг, нийт 24,219,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***************** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдоогүй үндэслэлээр 7,571,436 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***************** ХХК-иас 24,219,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***************** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,571,436 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 316,903 төгрөгийг улсын орлог******* үлдээж, хариуцагч ***************** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 279,045 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***************** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.А*******ИН-ЭРДЭНЭ