Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 193

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                     

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч С.Баттамир,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

хохирогч Д.Банзрагч, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар,

хохирогч Х.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Чимэдийн Бд холбогдох эрүүгийн 2015250001209 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Б нь 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсаас барилгын зээл авах гэж байгаа юм банканд 30.000.000 төгрөг байршуулах ёстой 7 хоногийн хугацаатай 15.000.000 төгрөг зээлээч” гэж хэлж, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Цэцэг төвийн гадна иргэн Х.Дэлгэрцэцэгээс 15 сая төгрөг залилан авсан,

 Мөн хохирогч С.Наймалдай, Д.Банзрагч нарт 2000 ширхэг гутлын захиалга байгаа, үүний дараа 3000 ширхэг гутлын захиалга орж ирнэ гэж итгүүлэн 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 21 дүгээр байрны хонгилд үйл ажиллагаа явуулдаг гутлын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хохирогч С.Наймалдай, Д.Банзрагч нарт худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийн мөнгө 50.000.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд С.Наймалдай, Д.Банзрагч нар нь гэрээгээ цуцалж мөнгөө буцааж авъя гэхэд нь өөрийн компани буюу “Наяд угалз” компани орон сууцны барилга бариулж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож С.Наймалдай, Д.Банзрагч нарыг төөрөгдүүлж,  “Наяд Монгол” хотхоноос 38.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц авч өгнө” гэж  2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Энэрэл баялаг” компани нэр дээр илтэд биелэх боломжгүй “орон сууц худалдах, худалдан авах тухай”  гэрээ байгуулж, улмаар орон сууцны захиалгын зөрүү төлбөр 8.050.000 төгрөгт 8.001.000 төгрөгийн үнэ бүхий 127 ширхэг гутал залилан, 58.001.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “…Хохирогч талд 50 сая төгрөгөөр гутлын үйлдвэрээ зарсан. 100 гаран гутлаа борлуулж чадахгүй байгаа талаар хэлдэг. Явцын дунд Наймалдай барилга авах санаатай гэдгээ хэлж байсан. Би хохирогчид барилгын асуудлыг талаар огт яриагүй. Тухайн гутлын хувьд борлуулах гэсэн боловч тухайн зарах гэж байсан хүн гутлын ул салж унаад байна борлуулж чадахгүй талаар хэлсэн. Материал дотор байгаа зүйлийг байцаагч өөрөө харсан, фото зургаар баримтжуулаад авсан байдаг. Цацралтуяагийн мэдүүлэгт гэрээгээ буцааж байр өгөх талаар хэлсэн байдаг. Наймалдайгийн мэдүүлэгт барилгын гэрээ хийгээд өгчих материалын мөнгө босгох гэсэн юм, хэдэн мал хөдөөнөөс оруулж ирээд зарах гэж байгаагаа хэлсэн. Би сүүлд нь ийм хор үр дагавартай гэдгийг бодоогүй. Би ийм гэрээ хийж болохгүй гэж хохирогч Банзрагч, Наймалдай хоёрт удаа дараа хэлж байсан. Банзрагч эгч надад явцын дунд энэ асуудал болох байх гэж надад хэлсэн. Мөн Банзрагч эгч нөгөө гэрээ хийж байна уу хийгээд өгчихөөч, Наймалдай та хоёр юу болж байна гэж асуугаад байсан. Тэгтэл 2-3 хоногийн дараа Наймалдай манай гэрийн гадаа ирээд гэрээ хийе гээд байхаар нь Наймалдайгаас чи намайг асуудалд оруулчихгүй биз дээ гэж хэлсэн. Тэгтэл урдаас Наймалдай таныг юу гэж асуудалд оруулах юм. Материалын мөнгө авах шаардлагатай байна гэж хэлж гэрээ авсан. Наймалдай үүнээс хойш дахиж энэ гэрээг юунд ч ашиглахгүй, зөвхөн энэ гэрээгээр материалын мөнгө авах гэсэн юм гэж хэлсэн. 10 гаран хоногийн дараа үйлдвэрээ буцаая гэж хэлэхэд нь юу нь болохгүй болсон юм бэ гээд очоод үзэхэд тоног төхөөрөмжөө шалгахад хэвийн ажиллаж байсан. Банзрагч эгчээс та нар гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ тооцоог буруу хийгээд байна уу гээд хар дэвтэрийг тулгатал үйлдвэрээс гаргаж байгаа гутлаа их өндөр үнээр гаргах гэж байсан. Би ийм өндөр үнээр зарахад ашиг гарахгүй ийм ийм газруудаас материал авч гаргадаг талаар хэлсэн. Би анх Наймалдайд үйлдвэр худалдаж аваад ажиллуулна гэдэг бол чиний лангуу дээр гутал зараад зогсдог асуудал биш би өөрийн хуруу хумсаа хугалж байж энэ үйлдвэрийг бий болгосон талаар хэлсэн. Үйлдвэр авахад маш их хариуцлага байгаа талаар хэлж байсан. Намайг 2000-3000 гутлын захиалгатай гэж үйлдвэрээ зарсан гээд байгаа. Надад тийм гутал авах захиалга байсан. Миний өмгөөлөгч манай үйлдвэрт ажиллаж байсан мастер Гантулгатай ярьж байсан. Үйлдвэрээс 65.000 төгрөгөөр гаргаж байсан гутлыг 85.000 төгрөгөөр зарж байсан болохоор хамтран ажилдаг Аделбек ийм үнээр авах боломжгүй гэж надад хэлсэн. Би өөр хүмүүстэй гэрээ хийлээ гэж хэлсэн. Бахыт, Аделбек нар бол манай үйлдвэрийн байнгын захиалагч байсан. Үйлдвэрийн зөв менежмент хийх юм бол 2000-3000 гутал байтугай түүнээс их гутал зарж борлуулах боломжтой байсан. Би Наймалдайд хэлж байсан нэг бүтээгдэхүүнээс ашиг олдоггүй 5000 төгрөг олдог, олон тооны бүтээгдэхүүн гаргаж байж ашиг олдог талаар хэлсэн. Хохирогч өөрийн бүтээгдэхүүний үнийг нэм бүтээгдэхүүний менежмент алдсанаас болж захиалагчгүй, үйлдвэрлэлээ явуулах боломжгүй, эргэх хөрөнгө муу байсан. Хохирогч нар намайг зондоо хайгаад явсан гэж хэлээд байдаг. Би хөдөөд өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй байсан, өр авлагын асуудал байсан учраас хөдөө 2 сар гаран явсан. Тэгтэл хохирогч нөгөө гэрээгээ бариад алга болчихлоо гээд цагдаа хандсан байсан. Ийм учраас би хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Дэлгэцэцэгийн хувьд би Цэрэн гэгчтэй хамтарч ажилладаг байсан. Би барилгын хундаам ухаж байхад хөрөнгө оруулалт хийсэн. Мөн зээлийн асуудал яригдаж байсан. Эрдэнэ-Очир гэдэг хүн мэдүүлэг дээрээ намайг танихгүй гэж мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хүнийг ямар учраас ингэж мэдүүлэг өгснийг ойлгохгүй байна. Мөнгө төгрөгийн асуудлыг иргэний шүүхээр шийдэгдсэн чи энэ асуудалд хамаагүй гэж надад хэлсэн. Хохирогч Дэлгэцэцэгээс ямар учраас 15 сая төгрөгийг авах болсон юм бэ гэвэл Чой гэгч Солонгос улсын иргэн танай компанид хөрөнгө оруулна эхний ээлжид 30 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би Цэрэнд 15 сая төгрөгийг босгож өгсөн. Дараагийн 15 сая төгрөгийг яаж босгох вэ гэж байтал хохирогч Дэлгэрцэцэг эгч над руу залгахад нь барилгаа явуулж чадахгүй байна, зээл хүлээгдээд байна, урьдчилгааны 30 сая төгрөг хийчих гээд байгаа талаар хэлтэл Дэлгэрцэцэг эгч та нарт хэдэн төгрөг дутаад байгаа юм бэ гэж надаас асуухаар нь 30 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгтэл Дэлгэрцэцэг эгч ирээд Цэрэнтэй цуг Дэлгэрцэцэг эгчээс 15 сая төгрөг авсан. Би өмнөх шүүх хурал дээр 2.500.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Мөнгө аваад өгсөн талаар 5 гэрч харж байсан боловч дээрх хүмүүсийг огт байцаагаагүй. Дэлгэрцэцэг эгчийн бие муу байгаа учраас дээрх хохирлыг төлж барагдуулсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Банзрагч мэдүүлэхдээ: Би “Бөмбөгөр” худалдааны төв дээр жижиг лангуу ажиллуулдаг. Би нөхөртэйгөө ээлжилж суудаг гутлын худалдаа эрхэлдэг байсан. Мөн миний дүү хамтарч ажилладаг, дүү гутлын үйлдвэртэй. Тэгтэл Батаа надад Бааска эгч үйлдвэрээ зарах гэж байгаа талаар хэлэхэд нь би тухайн үйлдвэрийг үзэхээр очсон. Тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмж сайн тоног төхөөрөмж байсан. Гутлын үйлдвэр гэж үзэхэд түрээсийн байранд байсан. Тэгээд үйлдвэрийг авахаар тохиролцсон 2000 гутлын захиалгатай байгаа, үйлдвэрийн ажилчид ажиллаагүй учраас тарчихсан байгаа, та манай олон жил ажилласан Гантөр гэдэг залуу байгаа энэ хүнийг 1 сая төгрөгөөр цалинжуулаарай гэж хэлсэн. Дамжлага болон машинуудын засварыг Гантөр өөрөө хийнэ. Шүүгдэгч нь та нарыг хөл дээрээ зогстол хаяхгүй, та нар зүтгээрэй гэж хэлсэн. Би 30 сая төгрөгийн зээл авч дүүгээсээ 10 сая төгрөгийн зээлж, Бд 40 сая төгрөг өгсөн. Тэгээд худалдаж авсан гутлын үйлдвэрээ ажиллуулсан, эргэлтийн мөнгийг өөрийн таних хүнээс зээлж авч ажиллуулж байсан. Б би Хөвсгөл явлаа одоо захиалагч нар удахгүй тань дээр очих байх гэж хэлсэн. Бы үндсэн ажилчид ирээгүй учраас халтуур хийдэг ажилчидтай өдрийн 5000 төгрөгөөр гутал хийнэ гэж тохиролцсон учраас гутлын өртөг өндөр болсон. Би үйлдвэрээ ажиллуулаад гутлаа хийж байсан. 7 хоногийн дараа гутал авах захиалагч ирээд өөр газраас гутал авахаар тохиролцсон гэж хэлээд гараад явсан. 14 хоног ажиллаад үнэхээр бэлэн захиалагч нар байхгүй байсан. Гутлаа хийж чадахгүй болсон учраас үйлдвэрээ буцаая гэж Бд хэлтэл надад тэгвэл та байр авах уу гэж хэлсэн. Би тэр баригдаж байгаа байран дээр очиж үзсэн. Гэрээ хийх гэтэл дарга байхгүй байна дараа болъё гэж хэлсэн. Б надад та ажилаа хийж бай, би Наймалдайд өгчихнө гэж л хэлсэн. Би өөрийн наймаагаа хийгээд явж байсан Бы араас олон удаа залгасан зүйл байхгүй. Бтай уулзаж чадахгүй болохоор шүүхэд хандсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Дэлгэрцэцэг мэдүүлэхдээ: 2015 онд Бтай холбогдоход барилга барих гэж байгаа байршуулах мөнгө хэрэг болсон гэж хэлэхээр нь та хугацаатай зээлэх юм уу гэж хэлтэл 7 хоногийн хугацаатай 15 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь зээлсэн. Б, Эрдэнэ-Очир гэдэг хүнтэй цуг явж байхыг мэдсэн. Би сүүлд Цэрэнтэй уулзаад мөнгөө авмаар байна гэж хэлэхэд Бтай уулзаж байгаад таны мөнгийг шийднэ гэж надад хэлсэн. Би Б руу залгасан утсаа авахаа больсон. Тэгээд байдаг газарт нь очиж уулзах гэсэн байхгүй болсон байхаар нь энэ худлаа болчихлоо гэж бодоод Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Б надад хохирол гэж 2.500.000 төгрөг өгсөн. Үлдэх мөнгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулна гэж хэлцэл хийсэн гэв.  

Хохирогч  С.Наймалдайгийн мэдүүлэг. /1 дүгээр хавтас 09-11 дүгээр хуудас/, гэрч Д.Батбаатарын мэдүүлэг. /1 дүгээр хавтас 14-15 дугаар хуудас/, гэрч Д.Банзрагчийн мэдүүлэг /1 дүгээр хавтас 16-19 дүгээр хуудас/, гэрч Б.Цэрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас 20-21 дүгээр хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтас 23 дугаар хуудас/, орон сууцны худалдах, худалдан авах гэрээ /1 дүгээр хавтас 35-37 дугаар хуудас/, гэрч Э.Цацралтуяагийн мэдүүлэг /2 дугаар хавтас 29-30 дугаар хуудас/, хохирогч Д.Банзрагчийн мэдүүлэг. /2 дугаар хавтас 32-34 дүгээр хуудас/, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгийн хариу /4 дүгээр хавтас 127 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ. / 3 дугаар хавтас 90 дүгээр хуудас/, хохирогч Х.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг. / 1дүгээр хавтас 53-54 дүгээр хуудас/, гэрч Б.Цэрэнгийн мэдүүлэг /4 дүгээр хавтас 119-121 дүгээр хуудас/, гэрч С.Амартүвшингийн мэдүүлэг /4 дүгээр хавтас 122-125 дугаар хуудас/, гэрч С.Отгонмаагийн мэдүүлэг. /3 дугаар хавтас 70-71 дүгээр хуудас/, гэрч С.Сүнжидмаагийн мэдүүлэг. /3-р хавтас 72-73 дугаар хуудас/, гэрч Б.Эрдэнэ-Очирын “...Би Ч.Б гэх хүнийг танихгүй. Уулзаж байгаагүй. Би тийм хүнээс огт мөнгө авч байгаагүй. Би Цэрэнгээс 30 сая төгрөг 2014 оны 06 дугаар сарын 13-ны орчим авч байсан. ” гэсэн мэдүүлэг. / 3 дугаар хавтас 86 дугаар хуудас/, шүүгдэгч Ч.Бы иргэний үнэмлэхний лавлагаа, урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд, /1 дүгээр хавтаст хэргийн 59, 61, 3 дугаар хавтаст хэргийн 93, 4 дүгээр хавтаст хэргийн 82/ зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсаас барилгын зээл авах гэж байгаа юм банканд 30.000.000 төгрөг байршуулах ёстой 7 хоногийн хугацаатай 15.000.000 төгрөг зээлээч” гэж хэлж, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Цэцэг төвийн гадна иргэн Х.Дэлгэрцэцэгээс 15 сая төгрөг залилан авсан,

 Мөн хохирогч С.Наймалдай, Д.Банзрагч нарт 2000 ширхэг гутлын захиалга байгаа, үүний дараа 3000 ширхэг гутлын захиалга орж ирнэ гэж итгүүлэн 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 21 дүгээр байрны хонгилд үйл ажиллагаа явуулдаг гутлын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хохирогч С.Наймалдай, Д.Банзрагч нарт худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийн мөнгө 50.000.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд С.Наймалдай, Д.Банзрагч нар нь гэрээгээ цуцалж мөнгөө буцааж авъя гэхэд нь өөрийн компани буюу “Наяд угалз” компани орон сууцны барилга бариулж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож С.Наймалдай, Д.Банзрагч нарыг төөрөгдүүлж,  “Наяд Монгол” хотхоноос 38.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц авч өгнө” гэж  2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Энэрэл баялаг” компани нэр дээр илтэд биелэх боломжгүй “орон сууц худалдах, худалдан авах тухай”  гэрээ байгуулж, улмаар орон сууцны захиалгын зөрүү төлбөр 8.050.000 төгрөгт 8.001.000 төгрөгийн үнэ бүхий 127 ширхэг гутал залилан, 58.001.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хохирогч С.Наймалдай, Д.Банзрагч нарыг залилсан гэх хэргийн талаар:

Хохирогч  С.Наймалдайгийн: “ 2014 оны 09 дүгээр сарын дундуур Б над дээр ирж уулзсан ба үйлдвэрийг нь би хамт очиж үзэхэд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 21 дүгээр байрны подволд үйлдвэр нь байсан ба ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байдалтай байсан. Тухайн үед Б надад хэлэхдээ манайд 2000 ширхэг гутлын захиалга байгаа, үүний дараа 3000 ширхэг гутлын захиалга орж ирэх юм аа та нар гутлаа хийж бай одоо мөнгө төгрөгөө өгчих би Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өртэй юмаа өрөө өгөх гэсэн юм гэж хэлсэн. Ингээд бид нарт гутлын үйлдвэрийг 50.000.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь мөнгийг нь бэлнээр өгөөд нотариатаар орж баталгаажуулсан юм. Манай худалдаж авсан үйлдвэр нь “Наяд угалз” гэсэн нэртэй компанийн нэрээр ажилладаг ба эхний ээлжид танайх тоног төхөөрөмжөө авч бай он гараад компаниа танай нэр дээр шилжүүлж өгье манай компани бас барилга барьдаг гэж хэлэхээр нь бид тохиролцоод салцгаасан юм. Ингээд бид нар 14 хоног гутал хийсэн ба 2000 ширхэг гутлын захиалга орж ирэхгүй байсан ба материал нь дуусчихсан учраас Б руу энэ талаар хэлээд бид нар мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд надад одоо бэлэн мөнгө алга та нар манай компанийн бариулж байгаа барилгаас 2 өрөө байр буюу 38.7 мкв  байрыг аваа харин 50 сая төгрөг дээрээ нэмээд 8 сая 50 мянган төгрөг өгчих гэж хэлэхээр нь бид нар одоо бэлэн мөнгө алга 14 хоног ажиллахдаа 300 ширхэг гутал хийсэн энэ гутлыг зараад мөнгийг нь ав гэж хэлээд нэг гутлыг 63000 төгрөгөөр үнэлж, нийт 127  ширхэг гутал өгөөд явуулсан юм. Тухайн үед бид нар барилгыг нь үзэхэд Баянзүрх дүүрэгт баригдаж буй Жуков таун гэсэн нэртэй барилга байсан юм. Тэгэхээр нь бид нар одоо гэрээгээ яаж хийх бэ гэж асуухад манай том захирал алга, би өөрөө гэрээгээ бичээд байгуулъя гээд гэрээний загвар авч ирэхээр нь бид нарын гарын үсэг зураад баталгаажуулаад салсан юм. Ингээд он гарсаны дараа Бы утас руу залгахад холбогдохгүй байхаар нь Бэлхийн Хаан банкинд ажилладаг Хосбаяр гэх хүүхэдтэй нь уулзахад ээж хаана байгааг мэдэхгүй хөдөө явчихсан юм шиг байна лээ гэж хэлэхээр нь баригдаж байгаа байр руу нь очиж үзээд борлуулалтын албаны ажилчидтай нь уулзахад манайх байраа зараад дуусчихсан. Тэглээ ч одоо “Сүмбэр цамхаг” гэдэг компани бариулж байгаа гэж хэлсэн юмаа. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. “Наяд угалз” компани бол уг байрыг бариулж байгаагүй юм билээ. Харин “Энэрэл баялаг” компани уг байрыг бариулж эхлүүлсэн боловч хөрөнгө оруулалт нь зогсоод “Сүмбэр цамхаг” ХХК-д зарсан юм билээ. Одоо гутлын үйлдвэр нь нүүгээд явчихсан  байна лээ. Хаана үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас 09-11 дүгээр хуудас/,

 Гэрч Д.Батбаатарын: “Надад Баянзул гэж танилцуулж байсан. Гэхдээ Наймалдайгийн ярьж байгаагаар жинхэнэ нэрийг нь Б гэдэг юм билээ.” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас 14-15 дугаар хуудас/,

Гэрч Д.Банзрагчийн: “2014 оны 09 дүгээр сард манай дүү Наймалдай надтай уулзаад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд гутлын үйлдвэр байна. Хоёулаа очиж үзээд боломжийн бол худалдаж авъя захиалга ихтэй байдаг юм байна. Одоо 2000 гутлын захиалга байгаа юм байна. Хоёулаа гутлын үйлдвэрийн захиралтай уулзъя гэж хэлэхээр нь очиж уулзсан юм. Тухайн үед захирал нь гэх хүн өөрийгөө Баянзул гэж танилцуулж байсан...ингээд би дүүтэйгээ хамт захиалгын 2000 гутлаас 200 орчим гутал хийгээд захиалагч  нартай уулзая гэхэд уулзуулахгүй байсан. Ингээд л захиалга байхгүй учраас гутлын үйлдвэр авахаа болилоо наймаагаа буцаая гэж хэлэхэд Б би хүүхдүүдтэйгээ ярьж байгаад тохиръё гэж хэлсэн. Маргааш нь Б дуудахад надад өгөх бэлэн мөнгө байхгүй байна. Та манай компанийн барьж байгаа барилгаас байр авчих нэмээд 8 сая 50 мянган төгрөг өгчих гэж хэлсэн...Наймалдай бид хоёрт Жуковт баригдаж байгаа байрыг харуулсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 16-19 дүгээр хуудас/,

Гэрч Б.Цэрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас 20-21 дүгээр хуудас,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтас 23 дугаар хуудас/,

 Орон сууцны худалдах, худалдан авах гэрээ /1 дүгээр хавтас 35-37 дугаар хуудас/,

Гэрч Э.Цацралтуяагийн: “...тэгэхээр нь бид нар гутлынхаа үйлдвэрийг буцаагаад өгье гэхэд Баянзул /Б/ мөнгө байхгүй манай байгууллага орон сууцны барилга барьж байгаа тэндээс байр авах уу гэж байна гэхээр нь Наймалдай, Банзрагч эгч бид 3 байрыг нь үзэх гээд очиход Жуковын хойд талд баригдаж байсан 3 барилгын гадаа ирээд энэ байр гэж үзүүлсэн. Тэгээд наран талдаа 2 өрөө байр 5 давхарт авч болно би захиралтайгаа уулзаадахья гэж хэлсэн...бид нар эцэг эхээс мөнгө авах шаардлага гараагүй байсан. Бидний мал хөдөө аав, ээж дээр маань байдаг юм. Би өөрийнхөө малыг барьцаанд тавиад малчны зээл аваад мөнгийг нь өгсөн. Тэрнээс манай эцэг, эхэд ямар нэгэн өр шир байдаггүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас 29-30 дугаар хуудас/,

Хохирогч Д.Банзрагчийн: “Би Бд үйлдвэрээ буцааж өгье гэж хэлсэн чинь мөнгийг чинь буцааж өгөх боломж байхгүй байна. Барьж байгаа байрнаасаа өгье мкв нь 1.500.000 төгрөгөөр өгнө тийм болохоор 8.050.000 төгрөг нэмж өг гэхээр нь бэлэн мөнгө өгөх боломжгүй гэж хэлээд хийсэн гутлаараа тэр мөнгийг нь өгсөн. Тэгээд бид нар байрыг нь очиж үзэхээр болоод 16 дугаар хорооллын Жуков хотхоны гадаа ирсэн чинь Б би орж даргатай зөвшилцөөд гараад ирье гэж хэлээд ороод гарч ирсэн. Тэгэхээр нь би энэ байраа миний дүү Наймалдайд өгчихөөрэй гэж хэлээд явсан юм. ” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас 32-34 дүгээр хуудас/,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгийн хариу /4 дүгээр хавтас 127 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ. / 3 дугаар хавтас 90 дүгээр хуудас/,

Хохирогч Х.Дэлгэрцэцэгийг залилсан гэх хэргийн талаар:

Хохирогч Х.Дэлгэрцэцэгийн: “...Баянзул гэх хүн мөнгөө авсны дараа надтай ирж уулзаад манай байгууллага “Энэрэл баялаг” ХХК-ийн нэр дээр зээл авах гэсэн боловч барьцаа болох мөнгө хэрэгтэй болоод байна. Бид нар байгаа мөнгөө дансанд байршуулаад барьцаа болгох гэтэл мөнгө дутаад байна. Та надад мөнгө зээлэх үү хэрэв та надад мөнгө зээлээд миний ажил бүтвэл би танд хүүтэй нь буцааж өгнө. 7 хоногийн хугацаатай мөнгө зээлэх хэрэгтэй байна гэж байсан юм. Тэгэхээр нь чамд яг хэдэн төгрөг хэрэгтэй болоод байгаа гэж асуухад 15 сая төгрөг хэрэгтэй байна гэсэн юм. Тэгээд би маргааш нь буюу 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хүү Гомбосүрэнгээс 15 сая төгрөг аваад Баянзул гэх хүнтэй утсаар ярьж байгаад Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яамны ард талын өөрийн байгууллагын оффисс дээр уулзаж менежер Пүрэвсүрэнгээр Баянзул гэх хүнд 15 сая төгрөг өгсөн гэх зарлагын баримт үйлдүүлж гарын үсэг зуруулаад Баянзул гэх хүнтэй хамт Цэцэг төвийн ард байх өөрийн байгууллагын нэг оффис дээр очиж өрөөнөөсөө мөнгө авч Баянзул гэх хүнд өгсөн юм. Тэгээд утсаа салгаад холбоо барилгүй алга болсон. Би арай гэж 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олж уулзаад түүгээр 15  сая төгрөгийг 14 хоногийн дотор төлж барагдуулна гэх утгатай бичгийг өөрөөр нь бичүүлж авсан юм. Тэгээд одоог хүртэл сураггүй алга болчихоод байна.” гэсэн мэдүүлэг. / 1дүгээр хавтас 53-54 дүгээр хуудас/,

Гэрч Б.Цэрэнгийн мэдүүлэг /4 дүгээр хавтас 119-121 дүгээр хуудас/,

Гэрч С.Амартүвшингийн мэдүүлэг /4 дүгээр хавтас 122-125 дугаар хуудас/,

Гэрч С.Отгонмаагийн мэдүүлэг. /3 дугаар хавтас 70-71 дүгээр хуудас/,

Гэрч С.Сүнжидмаагийн мэдүүлэг. /3-р хавтас 72-73 дугаар хуудас/,

Гэрч Б.Эрдэнэ-Очирын “...Би Ч.Б гэх хүнийг танихгүй. Уулзаж байгаагүй. Би тийм хүнээс огт мөнгө авч байгаагүй. Би Цэрэнгээс 30 сая төгрөг 2014 оны 06 дугаар сарын 13-ны орчим авч байсан. ” гэсэн мэдүүлэг. / 3 дугаар хавтас 86 дугаар хуудас/ болон шүүгдэгч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

Хохирогч нар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Ч.Бы үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд мөнгө шилжүүлсэн баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Б шүүхэд мэдүүлэхдээ “…хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан нь “…Банзрагч, Наймалдай нартай шүүгдэгч нь худалдан худалдах авах гэрээ хийж, тоног төхөөрөмж шилжигдсэн байдаг. Материалын тооцоо болон менежмент нь буруу хийгдэснээс алдагдалд орсон. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хувьд хохирогч Наймалдайгийн гуйлт хүсэлтээр, түүний удаа дараагийн шаардлагаар хийгдсэн байдаг. Хохирогч нарыг ямар нэгэн байдлаар залилж төөрөгдөлд оруулсан зүйл байхгүй. Наймалдай, Банзрагч нарын мэдүүлгээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 50 сая төгрөг авсан, дээр нь орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж 8 сая төгрөг авсан нийт 58 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд залилангийн гэмт хэргийн шинж байхгүй байна гэж үзэж байна…” гэж мэтгэлцэж байх боловч шүүх Ч.Бы  “барилгын зээл авах гэж байгаа банкинд мөнгө байршуулах хэрэгтэй байна, 2000 гутлын захиалга байгаа, үүний дараа 3000 гутлын захиалга орж ирнэ, орон сууц авч өгнө” гэх нэрийдлээр бусдыг залилсан үйл ажиллагаанд дараах байдлаар дүгнэлт хийж түүний мэдүүлэгт няцаалт өгсөн болно.

 

Ч.Бы өөрийгөө “…барилгын зээл авах гэж байгаа банкинд мөнгө байршуулах хэрэгтэй байна, 2000 гутлын захиалга байгаа, үүний дараа 3000 гутлын захиалга орж ирнэ, орон сууц авч өгнө” гэх зэргээр огт болоогүй, бодит бус асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэдэд хуурамч амлалт өгч үр дүн маш эргэлзээтэйг мэдсээр байж бусдын мөнгөн хөрөнгийг өөрт шилжүүлэн авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилан мэхлэх үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

Хохирогч Х.Дэлгэрцэцэгээс “Бүгд Найрамдах Солонгос Улсаас барилгын зээл авах гэж байгаа юм банканд 30.000.000 төгрөг байршуулах ёстой 7 хоногийн хугацаатай 15.000.000 төгрөг зээлээч” гэсэн үйлдлийн хувьд шүүгдэгч хохирогчоос мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг ба хохирогчийн итгэлийг урвуулан ашиглаж мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авч байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Ч.Б нь хохирогч Х.Дэлгэрцэцэгээс авсан мөнгөө бусдад өгсөн гэж мэдүүлэх боловч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, үүнийгээ нотлоогүйг болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Бы “Солонгос улсаас барилгын зээл авах гэж байгаа, банкинд мөнгө байршуулна, 2000 ширхэг гутлын захиалга байгаа, үүний дараа 3000 ширхэг гутлын захиалга орж ирнэ, өөрийн “Наяд угалз” компани орон сууц бариулж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч нарыг төөрөгдүүлж “Энэрэл баялаг” компанийн нэр дээр илтэд биелэх боломжгүй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь бодитойгоор хэрэгжээгүй, хэрэгжих үндэслэлгүй, энэ нь бодитой бус байх бөгөөд тэрээр бусдад итгэл үнэмшил төрүүлж, хуурч мэхлэх аргаар их хэмжээний хохирол учруулсан байна.

Ч.Бы хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж бусдын их хэмжээний мөнгөн хөрөнгийг авсан санаатай үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Хэргийн зүйлчлэлийг зөвтгөх тухай:

Прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 313/Б дугаартай тогтоолд яллагдагч Ч.Быг хохирогч С.Наймалдай, Д.Банзрагч нарт 2000 ширхэг гутлын захиалга байгаа, үүний дараа 3000 ширхэг гутлын захиалга орж ирнэ гэж итгүүлэн 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 21 дүгээр байрны хонгилд үйл ажиллагаа явуулдаг гутлын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хохирогч С.Наймалдай, Д.Банзрагч нарт худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийн мөнгө 50.000.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд С.Наймалдай, Д.Банзрагч нар нь гэрээгээ цуцалж мөнгөө буцааж авъя гэхэд нь өөрийн компани буюу “Наяд угалз” компани орон сууцны барилга бариулж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож С.Наймалдай, Д.Банзрагч нарыг төөрөгдүүлж,  “Наяд Монгол” хотхоноос 38.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц авч өгнө” гэж  2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Энэрэл баялаг” компаниин нэр дээр илтэд биелэх боломжгүй “орон сууц худалдах, худалдан авах тухай”  гэрээ байгуулж, улмаар орон сууцны захиалгын зөрүү төлбөр 8.050.000 төгрөгт 8.001.000 төгрөгийн үнэ бүхий 127 ширхэг гутал залилан, 58.001.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар яллагдагчаар татаж, тогтоолыг Ч.Бд танилцуулан, мэдүүлэг авчээ.

Харин прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаартай

тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 85 дугаар яллах дүгнэлтүүдэд Ч.Быг дээрх үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээр зөв дүгнэж бичсэн атлаа 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /албан тушаалын байдлаа ашиглаж/-д зааснаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн бодит байдлаас зөрүүтэй бичсэн байна.

Иймд прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд зөрүүтэй бичигдсэнийг шүүх зөвтгөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-д зааснаар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Бы үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

2002 оны Эрүүгийн хуулийн “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” (148 дугаар зүйлийн 148.4) гэмт хэрэгт “эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх ба Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Залилах” (17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2) гэмт хэрэгт “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ хөнгөрсөн байна.

Иймээс хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгч Ч.Бы бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж прокурор ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Прокурорын дээрх байдлаар зүйлчилсэнд Шинэчлэн найруулсан Эрүүгийн

хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэснийг журамлаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин прокуророос шүүгдэгч Ч.Быг 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улсаас барилгын зээл авах гэж байгаа юм банканд 30.000.000 төгрөг байршуулах ёстой 7 хоногийн хугацаатай 15.000.000 төгрөг зээлээч” гэж хэлж, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Цэцэг төвийн гадна иргэн Х.Дэлгэрцэцэгээс 15 сая төгрөг залилан авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж,

хохирогч С.Наймалдай, Д.Банзрагч нарт 2000 ширхэг гутлын захиалга байгаа, үүний дараа 3000 ширхэг гутлын захиалга орж ирнэ гэж итгүүлэн 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 21 дүгээр байрны хонгилд үйл ажиллагаа явуулдаг гутлын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хохирогч С.Наймалдай, Д.Банзрагч нарт худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийн мөнгө 50.000.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд С.Наймалдай, Д.Банзрагч нар нь гэрээгээ цуцалж мөнгөө буцааж авъя гэхэд нь өөрийн компани буюу “Наяд угалз” компани орон сууцны барилга бариулж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож С.Наймалдай, Д.Банзрагч нарыг төөрөгдүүлж,  “Наяд Монгол” хотхоноос 38.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц авч өгнө” гэж  2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Энэрэл баялаг” компани нэр дээр илтэд биелэх боломжгүй “орон сууц худалдах, худалдан авах тухай”  гэрээ байгуулж, улмаар орон сууцны захиалгын зөрүү төлбөр 8.050.000 төгрөгт 8.001.000 төгрөгийн үнэ бүхий 127 ширхэг гутал залилан, 58.001.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлээс тусад нь ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэнтэй нийцэхгүй гэж үзлээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна”, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доод дурдсанаар ойлгоно”, 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж энэ хуульд заасан хохирлын хэмжээг тодорхойлсон тул шүүгдэгч Ч.Бы дээрх гэмт хэргийн улмаас бусдад 73.001.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх нь хуульд нийцнэ.

Иймээс шүүгдэгч Ч.Бы үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг

итгэл эвдэх аргаар залилах гэмт хэргийг үйлдсэнийг тус тусад нь зүйлчилж ирүүлсэн нь буруу байх бөгөөд шүүгдэгчийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 73.001.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэлийг зөвтгөж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.  

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Ч.Бы хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 73.001.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Ч.Б нь хохирогч Х.Дэлгэрцэцэгт 2.500.000 төгрөгийг төлсөн байх ба энэ талаар баримт 4 дүгээр хавтаст мөнгө хүлээлцсэн баримт авагдсан ба шүүгдэгч, хохирогч хэн аль нь маргаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баас 70.501.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Дэлгэрцэцэгт 12.500.000 төгрөгийг олгож,

харин шүүгдэгч Ч.Б нь хохирогч С.Наймалдайд, Д.Банзрагч нартай гутлын цехийн иж бүрэн тоног төхөөрөмжийг 50.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийсэн байх тул /1-р хх-33-34/ хохирогч С.Наймалдаад 25.000.000 төгрөгийг, хохирогч Д.Банзрагчид 25.000.000  төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

мөн орон сууцны захиалгын зөрүү төлбөр 8.050.000 төгрөгт 8.001.000 төгрөгийн үнэ бүхий 127 ширхэг гутлыг залиалн авсан үйлдэлд шүүгдэгч Ч.Б, хохирогч С.Наймалдай нар “орон сууц худалдах, худалдан авах тухай” гэрээ хийсэн байх тул уг хохирлыг хохирогч С.Наймалдайд олгох зүйтэй гэж шүүх үзлээ.  

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангаас: “…худалдаж авсан гээд байгаа үйлдвэрийн эд хөрөнгө, бусад эд материалыг хохирогчид буцаан өгөх бүрэн боломжтой. Дэлгэрцэцэгийн хувьд газар шилжүүлж өгөхөөр болсон. Шүүх хариуцлага ногдуулахдаа энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү…” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн тоо, бусдад учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэснээс гадна хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

3. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байх ба уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ч.Бы гутлын цех, 02-95 УНЭ улсын дугаартай Toyota harrier маркийн автомашиныг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

Шүүгдэгч Ч.Бы урьд цагдан хоригдсон 88 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36,3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн прокуророос Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон зөвтгөж, өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Боржигин овогт Чимэдийн Быг үргэлжилсэн үйлдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Ч.Бы эдлэх ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бы цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Баас 70.501.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Дэлгэрцэцэгт 12.500.000 төгрөгийг, хохирогч С.Наймалдайд 33.001.000 төгрөгийг, хохирогч Д.Банзрагчид 25.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн битүүмжлэгдэн ирсэн Ч.Бы гутлын цех, 02-95 УНЭ улсын дугаартай Toyota harrier маркийн автомашиныг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч Ч.Быг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Х.ИДЭР