| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/09315/И |
| Дугаар | 197/ШШ2025/05884 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2025/05884
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******************-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны нөхөн төлбөр 1,228,520.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “**********” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “**********” ХК нь хариуцагч “**********” СӨХ-ын хуулиар хүлээсэн үүрэг болох **********байрны дээврийг засварлаагүйн улмаас уг байрны 18 тоот байрны эзэмшигч **********гийн эд хөрөнгөд учирсан хохирлыг даатгалын гэрээний дагуу нөхөн төлснөөр шаардах эрхийг шилжүүлсний дагуу 1,228,520.70 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж,
хариуцагч “**********” СӨХ тухайн айлын орон сууц амины орон сууц бөгөөд манайд СӨХ-ын төлбөр огт төлдөггүй, тухайн СӨХ-д хуримтлагдсан зардлаар тухайн дээврийг засах боломжгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарыг шүүхэд гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “**********” ХК нь **********байрны 18 тоот орон сууцанд дээврээс ус алдаж, даатгуулагчийн эд хөрөнгөд 1,228,520.70 төгрөгийг хохирол учирсан тохиолдлыг даатгуулагч **********той байгуулсан эд хөрөнгийн даатгалын №216051770794 тоот гэрээнд заасны дагуу барагдуулж, хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан болох нь “Мастер үнэлгээ ХХК-ийн тайлан /20-27-р хуудас,/ 2020.06.10-ны өдрийн “Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”-ны хуулбар / 6-12-р хуудас/, 2023.5.19-ний өдрийн хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ, шилжүүлгийн мэдээллийн хуулбар /25-26-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Хотын стандарт, хяналтын газрын улсын байцаагчийн 2023 оны 4 сарын 18-ны өдрийн 02—13-01/033/18 дугаартай дүгнэлтээр “Хан-Уул дүүргийн ******-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай “**********” СӨХ-нд харьяалагдах 106В байрны 18 тоот байрны тааз нь ашиглалтын шаардлагыг хангахгүй байна.” гэжээ./13-18-р хуудас/
Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналт шалгалтын байцаагчийн 2023 оны 4 сарын 20-ны өдрийн ****** дугаартай мэдэгдлээр “********** ******* байрны барилга байгууламжийн зөрчлийг арилгуулах, холбогдох хууль, журмыг зөрчсөн” талаар дурджээ./19-р хуудас/
Мөн Хяналт шалгалтын газрын улсын байцаагч “Хан-Уул дүүрэгт байрлах “**********” хотхоны ******* дугаар байрны В блокийн ашиглалтын байдал Барилгын тухай хуулийн заалтуудтай нийцэхгүй” талаар “**********” СӨХ-ийн гүйцэтгэх захирал ************д хандаж 2025 оны 2 сарын 17-ны өдөр дүгнэлтийг хүргүүлсэн байна. /34-р хуудас/
5. Дээрх баримтуудаас үзэхэд Хан-Уул дүүргийн ****-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай ******** тоот байрны таазны ашиглалтын шаардлагыг “**********” СӨХ хариуцах үүрэгтэй байна.
Хариуцагч “**********” СӨХ нь тухайн орон сууцыг амины орон сууц манайд харьяалагдахгүй гэсэн нь дээрх дүгнэлтүүдээр үгүйсгэгдсэн бөгөөд өөрсдийн зардлаар дээврийг янзлах боломжгүй тул хохирлыг хариуцахгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил... зэрэг нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна” гэж заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д “Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй.” гэж заасан байна.
Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “**********” ХК хохирлын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байх бөгөөд,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг хариуцагч “**********” СӨХ төлөх үүрэгтэй байна.
6. Шүүх хэрэгт авагдсан баримтыг болон дээрх хуулийн заалтуудыг үндэслэн хариуцагч “**********” СӨХ-оос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны нөхөн төлбөр 1,228,520.70 төгрөгийг гаргуулж, “**********” ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгчийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 34,034.50 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34,034.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.7, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч **********” СӨХ-оос гэм хор учруулсны нөхөн төлбөр 1,228,520.70 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “**********” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 34,034.50 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34,034.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА