Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2025/06213

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: **************н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах худалдан авах гэрээний үүрэг 6,786,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, хариуцагч ***********, гэрч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчид холбогдуулан 2025 оны 4 сарын 9-ний өдөр худалдах худалдан авах гэрээгээр авсан Subaru Porester маркийн автомашин нь доголдлын улмаас ашиглах боломжгүй байх тул гэрээг цуцалж,  машины үнэ 6,500,000 төгрөг, татварт төлсөн 250,800 төгрөг, оношилгоонд төлсөн 22,000 төгрөг, гэрчилгээнд төлсөн 14,000 төгрөг, нийт 6,786,800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нь тухайн автомашины гэмтлийг засварлаад өгсөн, хийх эд ангийг үнэнд тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж хариу тайлбарыг гаргасан.

 3. 3охигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч ********** нь 2025 оны 4 сарын 9-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээгээр ********** улсын дугаартай Subaru forester маркийн автомашиныг 6,500,000 төгрөгөөр худалдан авч, худалдан авагч тал үнийг төлөх, худалдагч тал болох ********** нь биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн болох нь ******** бүртгэлийн дугаартай гэрээний хуулбараар тогтоогдож, энэ асуудлаар талууд маргаагүй болно.

Энэхүү гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх гэрээ гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

4. Гэвч талуудын хооронд гэрээгээр хүлээлцсэн тухайн тээврийн хэрэгсэл нь доголдолтой буюу эд ангийн гэмтлээс шалтгаалж ашиглахад саад учирч байгаа нь гэрч **********ын “тухайн машины залгуурыг салгахад савлагаатай явдаг, залгуур нь залгаатай байхад явахгүй байгаа” гэсэн мэдүүлэг, хариуцагч ********** шүүх хуралдаанд “худалдан авагч над руу 2 хоногийн дараа утсаар энэ асуудлыг хэлсэн би зөвшөөрөөгүй” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

Хариуцагч хариу тайлбартаа тухайн эд ангийг сольсон байсан гэх боловч энэ талаар шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж зааснаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд тээврийн хэрэгслийн шинж байдалтай холбоотой гэрээнд тусгайлан заасан заалт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл засварлах шаардлагатай эд ангийг тээврийн хэрэгслийн үнэд нь тооцон худалдсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа ч анхнаасаа доголдолтой тээврийн хэрэгсэл байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэсэн шаардлагын дагуу нэхэмжлэгч ********** тээврийн хэрэгслийн доголдлын улмаас дээрх гэрээг цуцлах эрхтэй байна.

Мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсний дагуу нэхэмжлэгчийн төлсөн машины үнэ 6,500,000 төгрөг, дансны хуулгад /Гэрэгэ систем гэсэн утгатай/ авагдсан гүйлгээгээр тогтоогдсон автомашины татварт 250,768 төгрөг, гэрчилгээний үнэд төлсөн 14,000 төгрөг, нийт 6,764,768 төгрөгийг хариуцагч ********** төлөх үүрэгтэй байх тул түүнээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

6. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 22,032 төгрөг оношилгоонд хамрагдсан зардалд төлсөн гэх боловч баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Гэрээг цуцалсантай холбоотой худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн автомашиныг хариуцагч ********** буцаан авах эрхэд энэ шийдвэр саад болохгүй болно.

8. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн дүнд тооцогдох тэмдэгтийн хураамж 123,186.288 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч **********гийн нэхэмжлэлийн шаардлагаас 22,032 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2025 оны 4 сарын 9-ний өдрийн ********** улсын дугаартай Subaru forester маркийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч **********аас 6,764,768 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********аас 123,186.288 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.УРАНГУА