| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00182/И |
| Дугаар | 304/ШШ2025/00218 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 304/ШШ2025/00218
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Х******* сум, 1 дүгээр багт оршин суух, У******* овогт Ц*******ийн Б*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай ******* индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Д******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Булган аймгийн Х******* сумын Л******* нэгдэлд 1988-1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Ц.Б*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн Ц.Б*******ийн Х******* сумын Л******* нэгдэлд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Т.Б*******, Ө.Д нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Б*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Ц.Б******* нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Булган аймгийн Х******* сумын Л******* нэгдэлд 1988-1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Ц.Б******* нь Булган аймгийн Х******* сумын Л******* нэгдэлд 1988-1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:
- Булган аймгийн Архивын тасгийн Ц.Б*******ийн Х******* сумын Л******* нэгдэлд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа
-гэрч: Т.Бумаагийн Намайг анх уг байгууллагад ажилд ороход Ц.Б******* нь малчнаар ажиллаж байсан. Ц.Б******* нь 1 дүгээр бригадад хонь маллаж байсан. Би бригадуудаар явж сүү авдаг байсан. Тухайн үед Ц.Б******* нь сүүгээ тушаадаг байсан гэх мэдүүлэг,
-гэрч Ө.Дын: Ц.Б*******ийг хэзээ Булган аймгийн Х******* сумын Л******* нэгдэлд ажилд орсоныг сайн санахгүй байна. Би Хүрэмт баг, Ц.Б******* 1 дүгээр багт мал маллаж байсан. Тэгэхдээ манай 2 айл олон жил айл аймаг байсан. Тухайн үед Ц.Б******* нь нөхөр хүүхдүүдийн хамт хонь, ямаа маллаж байсан. Би 1993 онд хүүхэд төрүүлсэн. Тэр хүртэл Ц.Б******* нь малчнаар ажиллаж байсан. Түүнээс хойш Ц.Б*******ийг хаана, ямар ажил хийж байсныг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ц.Б*******ийг Булган аймгийн Х******* сумын Л******* нэгдэлд 1988-1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өлзийт овогт Ц.Б*******ийг Булган аймгийн Х******* сумын Л******* нэгдэлд 1988-1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах ж*******р гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ