| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00225/И |
| Дугаар | 304/ШШ2025/00222 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 304/ШШ2025/00222
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Д******* аймаг, Д******* сум, 14 дүгээр баг, П******* хотхон, 50А байр, 62 тоотод оршин суух, Ж.А*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, Ж*******р Магсаржавын 2 дугаар гудамж, 244 дүгээр байр, 15 тоотод оршин суух, Б.Ш*******од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Б.Ш*******оос 150,000 төгрөг гаргуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.А******* нь хариуцагч Б.Ш*******од холбогдуулан 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч Б.Ш******* нь төлж барагдуулсан болох нь Хаан банкны төлбөрийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.А*******ын нэхэмжлэлийн шаардлага болох 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч Б.Ш******* нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,150 /таван мянга нэг зуун тавь/ төгрөгөөс 2,575 /хоёр мянга таван зуун далан тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 2,575 /хоёр мянга таван зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Б.Ш*******оос 2,575 /хоёр мянга таван зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ