| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00220/И |
| Дугаар | 304/ШШ2025/00224 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 304/ШШ2025/00224
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, 1 дүгээр хороо, О*******ж, Ц*******ийн 2 давхарт байрлах, Н*******н финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, С******* сум, 4 дүгээр баг, У******* гэх газарт оршин суух, Ц.У*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,855,172.08 /хоёр сая найман зуун тавин таван мянга нэг зуун далан хоёр төгрөг найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н*******н финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.У*******ээс 2,855,172.08 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.У******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н*******н финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,855,172.08 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н*******н финанс ББСБ ХХК нь хариуцагч Ц.У*******т холбогдуулан 2,855,172.08 /хоёр сая найман зуун тавин таван мянга нэг зуун далан хоёр төгрөг найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.У******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Н*******н финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.У*******т холбогдох 2,855,172.08 /хоёр сая найман зуун тавин таван мянга нэг зуун далан хоёр төгрөг найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.У******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,632.75 /жаран мянга зургаан зуун гучин хоёр төгрөг далан таван мөнгө/ төгрөгөөс 30,316.38 /гучин мянга гурван зуун арван зургаан төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 30,316.38 /гучин мянга гурван зуун арван зургаан төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ц.У*******ээс 30,316.38 /гучин мянга гурван зуун арван зургаан төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ